x

Манжуур хоттой аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана

Хотын дарга Д.Сумъяабазар ӨМӨЗО-ны Манжуур хотын дарга Юүе Гуодуныг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотын хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхээр зохион байгуулсан “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” арга хэмжээнд оролцсонд нь Манжуур хотын төлөөлөгчдөд хотын дарга Д.Сумъяабазар талархал илэрхийлэв.

Тэрээр “Бидний урилгыг хүлээн авч, Улаанбаатарт айлчилж буй Манжуур хотын дарга Юүе Гуодун тэргүүтэй төлөөлөгчид та бүхэнд талархал илэрхийлье. 2022 онд БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газрыг албан ёсоор нээсэн. Ингэснээр Улаанбаатар-Манжуур чиглэлийн шууд нислэг, мөн Монгол, Хятадын хилийн боомтуудаар харилцан зорчих иргэдийн тоо нэмэгдэж байна. Иргэд, жуулчдын урсгалыг дагасан эдийн засгийн өгөөж цаашид ч өсөн нэмэгдэнэ гэдэгт бид итгэлтэй байгаа. Нийслэлийн зүгээс БНХАУ-ын хотуудтай олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Манжуур хотын хувьд ч эдийн засаг, соёл, газар зүйнх нь онцлогт түшиглэн хамтын ажиллагаагаа тэлэх өргөн боломж бий. Цаашид олон салбарт хамтран ажиллаж, найрсаг харилцаагаа бэхжүүлэн хоёр хотынхоо өмнө шинэ боломж нээхдээ баяртай байх болно” гэлээ.

ӨМӨЗО-ны Манжуур хотын дарга Юүе Гуодун "Монгол, Хятад хоёр орон нь мөнхийн хөрш, сайн түншүүд бөгөөд хоёр орны ард түмний найрамдал нь өнө эртний уламжлалтай. Өдгөө хоёр орны харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, бүх салбарт эрчимтэй хөгжиж байна. Улаанбаатар, Манжуур хотууд ч олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай. Цаашид энэ харилцаагаа хадгалахын зэрэгцээ тодорхой салбаруудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналтай байна. Тухайлбал, төр, захиргааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн шинэ гарцуудыг нээх, аялал жуулчлалын салбарт нягт хамтран ажиллаж, хил дамнасан аялал жуулчлалын брэнд чиглэл бий болгох, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаагаа тэлэхийг зорьж байна" хэмээв.

Эдгээр чиглэлд хамтран ажиллахаас гадна хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр харилцан туршлага солилцох, Улаанбаатарт хэрэгжүүлэх томоохон хөгжлийн төслүүдэд БНХАУ-ын төр, хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүдийг оролцуулахад бэлэн гэдгээ Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар илэрхийлсэн юм.

Түүнчлэн ирэх наймдугаар сард Улаанбаатарт болох Зүүн Азийн залуучуудын наадамд Манжуур хотын удирдлагыг урилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 14 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 16 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 17 мин НҮБ: Газын зурваст өлсгөлөн нүүрлэж, хагас сая хүн ядуурлын урхинд оржээ 19 мин Швейцарь АНУ руу барааны шуудан илгээхээ түр зогсоолоо 22 мин Илон Маск Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлэв 28 мин Алсын ажлын нөхцөлөөр Токио дэлхийд тэргүүлж, Сөүл, Ром зэрэг хотууд шинээр багтав 29 мин Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжихээр ажиллана 34 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын удирдлагуудтай уулзлаа 36 мин Илон Маск Apple, OpenAI-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав 37 мин Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна 38 мин Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна 39 мин Цахилгааны засварын ажил хийгдэх үед хүлээцтэй байхыг уриаллаа 41 мин Авто замын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэллээ 42 мин 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 12 цаг 8 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 12 цаг 11 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 12 цаг 13 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 12 цаг 18 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 12 цаг 20 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 23 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top