x

Иргэдийн саналаар бүтэх “Паркаа хамтдаа бүтээе” төслийн 3D зургуудтай танилцъя!

“Рио Тинто Монгол” компани нь нийслэлийн зүрхэн хэсэг буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун жигүүр дэх 10.2 га талбайг ногоон байгууламжаар тохижуулж, дөрвөн жилийн дараа олон нийтэд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа билээ.

“Паркаа хамтдаа бүтээе” төсөлд иргэдийн оролцоог хангахын тулд тус компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд иргэдээс энэ талбайд юу байлгахыг хамгийн их хүсэж буйг судлан 10 мянга орчим хүнээс санал хүлээн авч, үүнд үндэслэн зураг төслөө гаргасан байна.

Тэгвэл тэд шинээр бий болох ногоон хүрээлэнгийн дэлгэрэнгүй зураг төсөл, концепцийг албан ёсны вэбсайтад нийтэлжээ. Зураг төслийн хүрээнд талбайн газар шорооны ажлыг удахгүй эхлүүлэх юм.

Ирээдүйд бий болох энэхүү ногоон хүрээлэнгийн 80% нь ногоон байгууламж, ботаникийн цэцэрлэг, 20 хувь нь тухлах талбай буюу суух сандал, саравч, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай зэргээс бүрдэх болно. Ийнхүү хотын төвд олон нийтийн орон зай бий болсноор эрүүл мэнд талаас иргэдийн стресс буурч, сэтгэл санаа тайван болж, сэтгэл ханамжийн түвшин нэмэгддэг бол нийгмийн хүчин зүйлс талаас иргэдийн дунд шинэ соёл дэлгэрч, ялгаатай байдал буурч, нэгдмэл байдал дэмжигдэж эхэлдэг аж.

Гэвч эдгээр 3D зургууд шиг үзэсгэлэн төгөлдөр парк бий болгоход ганцхан зун хангалтгүй. Анхны ногоон ургамлыг суулгахаас эхлээд бид багадаа дөрвөн жил, нийт 10 орчим жил хүлээх шаардлагатай. Учир нь тохижуулах талбайн хөрсийг шинэчлэх, мод шинээр тарьж ургуулах, усалгааны систем бий болгох, цаашид өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай амьд цэцэрлэгт хүрээлэн босгоход олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа орох нь гарцаагүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг parkrio.mn вэбсайтаас хүлээн аваарай!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 19 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 20 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 22 мин НҮБ: Газын зурваст өлсгөлөн нүүрлэж, хагас сая хүн ядуурлын урхинд оржээ 24 мин Швейцарь АНУ руу барааны шуудан илгээхээ түр зогсоолоо 26 мин Илон Маск Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлэв 33 мин Алсын ажлын нөхцөлөөр Токио дэлхийд тэргүүлж, Сөүл, Ром зэрэг хотууд шинээр багтав 34 мин Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжихээр ажиллана 39 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын удирдлагуудтай уулзлаа 40 мин Илон Маск Apple, OpenAI-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав 42 мин Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна 43 мин Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна 44 мин Цахилгааны засварын ажил хийгдэх үед хүлээцтэй байхыг уриаллаа 46 мин Авто замын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэллээ 47 мин 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 12 цаг 13 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 12 цаг 15 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 12 цаг 18 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 12 цаг 23 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 12 цаг 25 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 28 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top