x

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр тулгамдсан асуудлуудаа шийднэ

Нийслэлийн хөгжлийн бодлоготой уялдсан томоохон төсөл хөтөлбөр, эдийн засгийн үр өгөөжтэй бизнесийн саналуудаа хөрөнгө оруулагч, түншүүд, хамтын ажиллагаатай хотуудад танилцуулах “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” үргэлжилж байна.

Улаанбаатарт тулгамдаж буй авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийх ажил, хэрэгжүүлж буй арга хэмжээ, үүнд хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжийн талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцууллаа.

Тэрбээр “Авто замын түгжрэл гэдэг хот төлөвлөлтийн алдаа, хотжилт, эдийн засаг, нийгмийн үзэгдлүүдийн үр дагавар. Сүүлийн 30 жилийн турш хуримтлагдсан олон талт асуудлуудын үр дагаврыг бид ганцхан шийдвэрээр нэг дор шийдэхгүй. Гэхдээ салбар салбарт тодорхой ажлуудыг үе шаттай хийснээр түгжрэлийг бууруулна. Тухайлбал, замын түгжрэлд гол нөлөө үзүүлж буй 11 байршилд 16.4 км автозам, 963,7 метрийн урттай гүүрийг 2024 онд багтаан ашиглалтад оруулах зорилт тавьсан. Эдгээр бүтээн байгуулалтад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, оролцоо чухал” гэлээ.

Мөн Нийслэлийн Ерөнхий архитектор Ц.Тулга Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа.

2040 онд Улаанбаатар хотыг Байгальд ээлтэй ногоон хот болгох бодлого баримталж буйг тэрбээр онцолсон. Энэ хүрээнд хотын нэг оршин суугчид ноогдох ногоон байгууламжийн хэмжээг одоогийнхоос 5.8 дахин буюу 35 м.кв болгохыг зорьж буй. Мөн нийслэлийн хэмжээнд 11 цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэв.

Форумын үеэр мөн хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хотын асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах төсөл, бүтээн байгуулалт, бизнесийнхээ талаар танилцуулсан.

Тухайлбал, Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистик төв байгуулах төслийн талаар “Туушин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Монголжингоо танилцууллаа.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй логистикийн 10 терминал орчин үеийн шаардлага хангахгүй байгааг тэрбээр онцлов. Тиймээс орчин үеийн, бүрэн автоматжуулсан, ачаа тээврийн салбарт тулгамдсан асуудлыг шийдэх логистикийн терминалыг бий болгосноор тоосжилт, дуу чимээний бохирдлоос сэргийлэх, хотын түгжрэлийг бууруулах давуу талтай гэж Ж.Монголжингоо тэмдэглэж байв. Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистик төвийн газрын зөвшөөрлийг авч, ТЭЗҮ-г хийсэн бөгөөд энэ онд бүтээн байгуулалт эхэлж, 2024 оны нэгдүгээр улирлаас эхний үе шатын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр тулгамдсан асуудлуудыг шийдэх хүрээнд "Дагуул хот ба Үйлдвэрлэл технологийн паркийн хөгжил" хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт ЖАЙКА-гийн Хөрөнгө оруулалт оруулалт, бизнес хөгжил хариуцсан мэргэжилтэн Масаюуки Ишиди, Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, НИТХ-ын төлөөлөгч, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн захирал Б.Мягмар, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан нар панелистаар оролцлоо. Хотын хүн амын төвлөрлийг сааруулах, дагуул хотыг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг тэд хэлэлцсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 4 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top