x

Нийслэлийн 13 ажил, үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ

Монгол Улсын Засгийн газар 2022 онд Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний тухай 340 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр болсон юм.

Нийслэлийн зүгээс тогтоолын хэрэгжилтийг хангаж, хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой ажлын ачааллыг бууруулах, үйлчилгээг сайжруулах бэлтгэл ажлыг хангаад байна. Тодруулбал, УБЗАА, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон таван дүүргийн 11 ОНӨААТҮГ-ын 13 ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр холбогдох судалгааг хийж байна. Ингэхдээ сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль, журмын дагуу тэнцсэн иргэн, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах юм.

Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх үйлчилгээнд дараах ажлууд хамаарна.

Үүнд:

  • Нийтийн бие засах газрын үйлчилгээ;

  • Гудамжны дүрс бичлэгийн техник хэрэгслийн арчилгаа, засварын үйлчилгээ;

  • Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээ;

  • Хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээ;

  • Хог ачих, буулгах, ангилан ялгах, хогийн сав байршуулах;

  • Дахин боловсруулахтай холбоотой сургалт зохион байгуулах зэрэг орох юм.

Тухайлбал, УБЗАА-наас автобусны эцсийн болон дундын буудлуудын орчны тохижилт, нийтийн бие засах газрын үйлчилгээ, үйл ажиллагааг сайжруулахын тулд үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулж байгаа. Тус чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд нь нийтийн бие засах газар, автобусны эцсийн болон дундын буудлуудыг түшиглэн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, реклам, сурталчилгаа явуулж, ашиг орлого олох, олсон орлогоосоо тус объектын ашиглалтын зардлыг санхүүжүүлэх юм. Мөн үйл ажиллагаа явуулж байгаа байгууламжийг өргөтгөх, сэргээн засварлах, буулгаж газар дээр нь шинээр байгууламж барих боломжтой. Гэхдээ тухайн газар нь нийслэлийн өмчлөлд байх бөгөөд газар ашиглалтын урт хугацааны гэрээ байгуулах юм. Түүнчлэн нийтийн бие засах газар байхгүй, хүн ихээр зорчдог газруудад нийтийн бие засах газар шинээр барьж, хамтран ажиллаж болно.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс /11-315333/-т хандан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 5 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top