x

Сувилагчдын өдрийг угтсан арга хэмжээ зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт боллоо

Олон улсын сувилагчдын өдөр тавдугаар сарын 12-ны өдөр болно. Энэ өдрийг угтсан  “Амлалтаа сонсъё” хэлэлцүүлэг, “Сувилагч ба Эрүүл мэнд аян, “Сувилахуй ба эрх зүй сургалт зэрэг нэгдсэн арга хэмжээ улс орон даяар өрнөж байна.

Тухайлбал, энэхүү арга хэмжээ Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт болж, өндөрлөлөө.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн Ажлын алба, Монголын сувилагчдын нийгэмлэг хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээнд сувилагч мэргэжилтнүүд өргөнөөр хамрагдаж байна.  

Зүүн бүсэд болсон арга хэмжээний үеэр Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сувилахуй хариуцсан мэргэжилтэн Л.Сугар

Бид мэргэжилдээ хайртай учир хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө гэсэн сэтгэлээр өнөөдрийг хүртэл хүлцэнгүй явж байна. Бид хийх ёстой, хийх ч болно. Хөдөлмөрийн минь үнэлэмжийг нэмэгдүүлээд өгвөл сэтгэл хангалуун цалингаа авна. Хоёр хүүхдээ дагуулаад дуртай зүйлийг нь аваад өгдөг болмоор байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн бол Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахлах сувилагч В.Нарантуяа

сувилагч мэргэжлийн үнэлэмжийг яагаад нэмэгдүүлэх ёстой талаар ганцхан жишээ хэлье гээд осол аваар дээр очиж ажилласан Цагдаа, Онцгойгийн ажилтан төрийн тусгай хамгаалалтад ороод 45-тай тэтгэвэрт гарч, тэтгэврээ 80 хувиар тогтоолгодог бол эмч сувилагч юун тусгай хамгаалалт, тэтгэврээ 45 хувиар тогтоолгодог. Эмч сувилагчийг Цагдаа, Онцгойн түвшинд үнэлж өгөхийг хүсье гэв.  

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын эмнэлгийн ахлах сувилагч Н.Боргил

“Сувилагчийн цалин бага, нийгмийн баталгаа сул байдаг нь ажлаа орхиж, харь орныг зориход хүргэж байгаа. Үүнээс болж залуу үе ч энэ мэргэжлийг сонгохгүй болсон. Энэ ужиг шалтгааны үндэс суурь нь төрийн бодлого, баталсан цалингийн сүлжээнд байна. Цалингийн сүлжээг даруйхан өөрчлөх шаардлагатай” гэсэн саналыг хэллээ.   

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Эрүүл мэндийн салбар бусад салбартай харьцуулахад гар дээр очих цалин урамшууллыг нэмж байгаа боловч үндсэн цалин нэмэгдэхгүй байна. Тэтгэвэрт гарахад үндсэн цалингаар тооцдог учир нийгмийн баталгааг бодитойгоор хангаж чадахгүй байгаа юм. Тиймээс үндсэн цалинг нэмэх талаар сувилагчид маань асуудал дэвшүүлж буй…

Сургалт, хэлэлцүүлэгт ирсэн сувилагчдыг хорт хавдрын илрүүлэгт хамруулж байна. Тэд маань загасчны морь усгүй гэдэг шиг 20-30 жил ажиллахдаа хорт хавдрын төрөлжсөн үзлэгт ороогүй гэдгээ нулимс дуслуулан ярилаа" хэмээв.

Манай улсад 13 мянга гаруй сувилагч бий. Бүх сувилагчдыг хамруулж чадахгүй ч тал хувьд нь хүрэх зорилготой нэгдсэн арга хэмжээ бүсчилсэн байдлаар 21 аймаг, 9 дүүрэгт үргэлжилж байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 5 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top