x

"Дөрвөн гол өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг өргөтгөх шаардлагатай"

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны III хуралдаан болж, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар удирдан явууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва авто замын түгжрэлийг бууруулах богино болон дунд хугацааны бодлогын судалгааг танилцуулсан юм.

Тэрээр "Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдэхдээ үр дагавраар баримжаалсан бодлогыг хэрэгжүүлсэн байсан. Энэ бол хэсэг зуур гал намжаах арга хэмжээ гэсэн үг. Тэгэхээр одоо шалтгаан руу чиглэсэн буюу урт хугацаандаа эерэг үр дүн өгөх бодлогыг баримтлах хэрэгтэй. Бид түгжрэлийг бууруулахын тулд богино болон дунд хугацаанд ямар арга хэмжээ авч болох вэ, энэ нь ямар эерэг үр дүнд хүрэх вэ гэдэг талаар судалгаа хийсэн. Ингэхдээ "Алсын хараа-2050", Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдтэй уялдууллаа.

Түгжрэлийг бууруулахын тулд хотын дөрвөн гол өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобусыг явуулах, мөн дотор тойргийг бий болгох, гэр хорооллын авто замуудыг сайжруулах зэрэг арга хэмжээг авснаар түгжрэл 18 хувиар буурч, дундаж хурд 13 км цаг болох боломжтой гэсэн тооцоо бий. Түүнчлэн дугуйн замыг зөв төлөвлөн сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, чиглэлийн оновчтой зохион байгуулалт хийх, дугуйн зам, гүүрэн байгууламжийг нэмэх шаардлагатай. Дунд хугацаандаа төрийн мэдлийн их сургуулиудыг хотын дэд төвүүдэд түшиглэн шилжүүлснээр хөдөлгөөний нягтаршлыг багасгах боломжтой. Мөн боловсролын салбарт шинэчлэл хийж, харьяаллын сургуулийн тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байж түгжрэл буурна" хэмээн онцлов.

Хуралдаанаас тэмдэглэл гарч, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Чингэлтэйн өргөн чөлөө, Шархадны зам, Энхтайвны гүүрний буцах эргэлт, АПУ ХХК-ийн уулзвар орчим, Мишээл экспогийн хойд тал, Улиастайн зам, Нарны замын нэгдүгээр эгнээг өргөтгөн шинэчилж, нийтийн тээврийн автобуснууд зорчдог байхаар зохион байгуулахыг үүрэг болгов. Мөн авто замын ачааллыг бууруулах зорилгоор гэр хорооллын нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт 27.3 км авто зам тавих, дамжин суух терминалыг нэмэгдүүлэх талаар санал боловсруулан ажиллахыг холбогдох албан тушаалтанд даалгалаа.

Түүнчлэн Улаанбаатарын төвийн болон баруун, зүүн бүсийн дугуйн зам, гүүрний ажлын санхүүжилтийг шийдэх зэргийг үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 5 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top