x

"JCI-ын чуулга уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулбал эдийн засгийн үр өгөөжтэй"

Хотын дарга Д.Сумъяабазар "JCI" байгууллагын Ази, Номхон далайн бүсийн дарга Синтиа Вонг болон "JCI Монгол" байгууллагын 2023 оны Үндэсний Ерөнхийлөгч С.Мөнхдэлгэр тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

2023 оны тавдугаар сард Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо "JCI" байгууллагын Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалт болно. Энэ хүрээнд "JCI Монгол" байгууллага Хотын даргыг тус чуулга уулзалтад оролцохыг албан ёсоор урилаа. 

Тодруулбал, "JCI Монгол" байгууллага нь Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг 2025 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авахаар бэлтгэн ажиллаж байгаа юм. Уг эрхийг олгох эсэх нь энэ жилийн чуулга уулзалтаар шийдэгдэх тул Улаанбаатар хотыг сурталчлан, таниулах оролцоо чухал гэдгийг "JCI Монгол" байгууллагын зүгээс онцлов.

Монгол Улс нь тус чуулга уулзалтыг 2017 онд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан туршлагатай. Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн "JCI" байгууллагын Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалтад тухайн үед 51 улсын 3600 орчим залуус оролцжээ. Харин 2025 оны чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулбал 5-7 хоногийн хугацаанд 120,000 орчим ажлын байр идэвхжиж, Монгол Улсад эдийн засгийн үр өгөөжтэй болохыг онцоллоо. Түүнчлэн дөрвөн мянгаас дээш хүн ирнэ гэсэн тооцоо байгаа бөгөөд энэ нь Монгол Улс, Улаанбаатар хотыг олон улсад таниулж, сурталчлах, эдийн засгийн эргэлтийг сайжруулах чухал ач холбогдолтой юм.

Хотын дарга Д.Сумъяабазар залуучуудад урам зориг олгох, манлайлах, нийгэмд хариуцлагатай, идэвхтэй болгон төлөвшүүлэхэд "JCI" байгууллагатай хамтран ажиллаж, бүх талаар дэмжинэ гэдгээ уламжлав.

"JCI" /Junior Chamber International/ олон улсын байгууллага нь хувь хүний хөгжил, бизнес эрхлэлт, залуусын манлайллыг дэмжих, идэвхжүүлэх зорилготой 18-40 насны залуусын нэгдэл. Харин Монгол дахь салбар буюу "JCI Монгол" байгууллага нь 1992 онд үүсэн байгуулагдаж, 2015 оноос хойш нийслэлтэй хамтран ажиллаж ирсэн юм. Өдгөө 17 салбар, 1310 гишүүнтэйгээр жилд дунджаар 60 орчим хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 5 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top