x

“Хүүхдийн галт тэрэг” зуны зорчигч тээврээ эхлүүлжээ

Дархан хот үүсэж хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд Монголын анхны “Хүүхдийн төмөр зам” байгуулж зорчигчдоо 2021 оны аравдугаар сарын 17-ны өдөр хүлээн авч эхэлсэн билээ. 2022 онд хүүхдийн галт тэргээр нийт 22 мянга гаруй зорчигч үйлчлүүлжээ. Тэгвэл 2023 оны зорчигч тээврийн зуны үйл ажиллагаагаа өнгөрсөн бямба гаригт эхлүүлжээ.

Хүүхдийн галт тэрэг долоо хоногийн даваа, мягмар гаригаас бусад өдрүүдэд 11.00-18.00 цагийн хооронд аялна. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан УБТЗ-ын хамт олон хоёр шөнө, нэг өдрийн галт тэрэгний аяллыг зохион байгуулсан. Улаанбаатар хотын хүүхэд багачуудыг аав, ээж, асран хамгаалагчийн хамт нийтийн тээврийн галт тэрэг болон хүүхдийн галт тэргээр аялж Дархан хоттой танилцах тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж, 300 гаруй иргэн хамрагдсан аж. Цаашид хөтөлбөртөө өөрчлөлт оруулж Улаанбаатар-Дархан чиглэлд автобусаар зорчих, ирсэн даруйд хүүхдийн галт тэргээр аялаад өдөртөө буцдаг болгох маршрутыг нээхээр төлөвлөжээ.

“Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн дэх хүүхдийн галт тэрэг 2.3 км замыг 15-20 минут аялж дуусгадаг. Галт тэрэгний үйлчлэгч зорчигчдод зориулж цэцэрлэгт хүрээлэн танилцуулахаас гадна дууны тэмцээн, асуулт хариулт, хүүхдийн дуу хамтдаа дуулах зэрэг хөтөлбөрийн дагуу аялдаг аж.

Дашрамд, Дархан хотын 60 жил, Монгол-Оросын найрамдалт харилцааны 100 жилийн ойг тохиолдуулан бүтээн байгуулалтын ажлыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын буцалтгүй тусламж болон орон нутгийн төсвийн нийт дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай. “Хүүхдийн төмөр зам” сургалт, судалгааны төвийг Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Монгол Улсын гавьяат тээвэрчин Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болгосон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 5 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top