x

Нийгмийн хамгааллын тусгай төв автобустай боллоо

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас Нийгмийн хамгааллын тусгай төвд иж бүрэн засвар хийсэн, 32 хүний суудалтай автобус хүлээлгэн өглөө. Тус төв нь 21-ээс дээш насны өөрийн гэсэн орон гэргүй, орлого нь хязгаарлагдмал, эрхэлсэн тодорхой ажилгүй, харж хандах хүнгүй, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд нь туслан дэмжих зорилготой. 2003 оноос хойш Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн үйлчилгээний байгууллага юм.

Нийгмийн хамгааллын тусгай төв өнгөрсөн найман жилийн хугацаанд л гэхэд 251 иргэнийг бие даан амьдрахад нь тусалж, 634 иргэнийг бичиг баримтжуулж, 1000 иргэнийг ажлын байранд зуучлан, орлогын эх үүсвэрийг нь нэмэгдүүлжээ. Түүнчлэн тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийг бүлгээр нь ажлын байранд зуучлах тохиолдолд нэгдсэн зохион байгуулалтаар хүргэх, буцаан авах, аливаа эрсдэлээс сэргийлэх, ажлын байрыг тогтвортой хадгалахад машины хэрэгцээ шаардлага их тулгардаг байсан аж. Харин тус төвийн ажилчид өнгөрсөн хугацаанд хувийн машинаараа үйлчилгээ үзүүлж байжээ.

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Техникийн хэлтсийн дарга О.Лувсандагва “Нийгмийн хариуцлагын хүрээнд манай байгууллагын зүгээс тус төвд автобус хүлээлгэн өгөхдөө дан ганц автобусыг нь бэлдэж өгөх бус, давхар жолоочийг нь байгууллагынхаа дэргэдэх “Нарны зам” авто сургалтын төвд бэлтгэсэн. Мөн манай байгууллага инженер техникийн бүрэн багтай бөгөөд автобусыг хүлээлгэн өгөхдөө иж бүрэн засвар хийн, суудлын тоог нь 24 байсныг 32 болгон нэмэгдүүлэн, зорчигчдод үйлчлэхэд бэлэн болгоод байна” гэв.

Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг “Төвөөр үйлчлүүлж буй эмзэг бүлгийн, орон гэргүй иргэдийг зохион байгуулалттайгаар ажлын байраар дэмжиж, орлогыг нь нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж, үзвэр үйлчилгээнд хамруулах, асрамж сувилал, гэр бүлд нь хүргэж өгөх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлэхэд автомашины хэрэгцээ өдөр бүр үүсдэг байлаа. Харин өнөөдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас автобус хүлээлгэн өгч байгаа нь дээрх хэрэгцээ, тулгамдсан асуудлуудыг шийдэхэд маш том хувь нэмэр болж байна. Бид үйлчлүүлэгч иргэдийнхээ нэрийн өмнөөс талархаж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 18 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 20 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 21 мин НҮБ: Газын зурваст өлсгөлөн нүүрлэж, хагас сая хүн ядуурлын урхинд оржээ 24 мин Швейцарь АНУ руу барааны шуудан илгээхээ түр зогсоолоо 26 мин Илон Маск Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлэв 32 мин Алсын ажлын нөхцөлөөр Токио дэлхийд тэргүүлж, Сөүл, Ром зэрэг хотууд шинээр багтав 33 мин Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжихээр ажиллана 38 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын удирдлагуудтай уулзлаа 40 мин Илон Маск Apple, OpenAI-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав 41 мин Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна 42 мин Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна 43 мин Цахилгааны засварын ажил хийгдэх үед хүлээцтэй байхыг уриаллаа 45 мин Авто замын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэллээ 46 мин 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 12 цаг 12 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 12 цаг 15 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 12 цаг 17 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 12 цаг 23 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 12 цаг 24 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 27 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top