x

Д.Сумъяабазар: Хуулийн хүрээнд эрхэлж буй үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийслэлийн зүгээс нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, явган алхах, саадгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч буй. Энэ хүрээнд автобусны буудал, явган хүний зам зэрэг нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга Д.Сумъяабазар төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарын хамт ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс авлига, хүнд суртлыг бууруулах зорилгоор өнгөрсөн оноос эхлэн 74 төрлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Мөн иргэдийн бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд эрүүл ахуйн шаардлага хангасан, хууль дүрэм зөрчөөгүй үйлдвэрлэл, үйлчилгээг чөлөөтэй эрхлэхийг зөвшөөрч, дэмжин ажиллаж байгаа юм.

Уулзалтын үеэр Хотын дарга Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, үйлчилгээний стандарт, нормыг шинэчлэх ажлуудыг үе шаттайгаар хийж, хэрэгжүүлж байна. Нэг талаас та бүхэн хөдөлмөр эрхэлж, худалдаа, үйлчилгээний бизнес хийн орлого олж байна. Нөгөө талаас стандарт, дүрэм, журмыг баримтлан, автобусны буудал дээрх ТҮЦ-үүдийг буулгах ёстой гэсэн хүсэлт, шаардлага иргэдээс олон ирдэг. Иймд асуудлыг олон талаас харж, харилцан ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй тулд та бүгдийн оролцоо чухал. Хамгийн гол нь энэ асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд ярилцаж, шийдэх ёстой. Хууль зөрчсөн үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоно гэж байхгүй хэмээлээ.

ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөлөл:

-Хувийн эрх ашиг бус, олон нийтийн эрх ашгийг хүндэтгэх нь зүйтэй. Иймд автобусны буудал дээр 10, 20 гаруй ТҮЦ байлгах бус, автобусны карт цэнэглэх хоёр цэгийг үлдээе гэсэн санал гаргасан. Гэвч дүүргүүдийн зүгээс нийслэлээс өгсөн чиглэлийн дагуу нэг ч ТҮЦ үлдээлгүй ачиж, нүүлгэнэ гэдэг.

-Олон тооны ТҮЦ эзэмшдэг, тэднийгээ сүлжээ болгон ажиллуулж байгаа хүмүүсийн улмаас бусад нь хохирч болохгүй.

-ТҮЦ-ийг орчны бохирдол үүсгэж, хотын үзэмжид сөрөг нөлөө үзүүлж байна гэдэг ч  эргэн тойрон дахь бохирдлыг ТҮЦ эрхлэгчид үүсгэдэггүй. Соёлгүй, ухамсаргүй иргэд ТҮЦ-ийн орчимд бие засаж, хог хаяж орчныг бохирдуулсныг бид цэвэрлэдэг зэрэг санал илэрхийлж байв.

Иргэдийн хүсэлт, саналыг сонссоны үндсэн дээр Хотын дарга дүүргүүдийн Засаг дарга болон холбогдох албаныхантай хамтран шийдэлд хүрч, хүсэлтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.

Түүнчлэн хуулийн хүрээнд хийж буй үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ гэдгээ онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 18 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 20 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 21 мин НҮБ: Газын зурваст өлсгөлөн нүүрлэж, хагас сая хүн ядуурлын урхинд оржээ 24 мин Швейцарь АНУ руу барааны шуудан илгээхээ түр зогсоолоо 26 мин Илон Маск Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлэв 32 мин Алсын ажлын нөхцөлөөр Токио дэлхийд тэргүүлж, Сөүл, Ром зэрэг хотууд шинээр багтав 33 мин Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжихээр ажиллана 38 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын удирдлагуудтай уулзлаа 40 мин Илон Маск Apple, OpenAI-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав 41 мин Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна 42 мин Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна 43 мин Цахилгааны засварын ажил хийгдэх үед хүлээцтэй байхыг уриаллаа 45 мин Авто замын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэллээ 46 мин 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 12 цаг 12 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 12 цаг 15 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 12 цаг 17 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 12 цаг 23 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 12 цаг 24 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 27 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top