Өмнөд Солонгосын сэтгүүлчид манай улсад ирж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар сурвалжилга хийсэн билээ.
Харин Монголд ажилласан JTBC-ийн эрэгтэй хоёр сэтгүүлч Өмнөд Солонгосоос хамт ирсэн эмэгтэй хоёр сэтгүүлчийг хүчиндсэн, хүчирхийлсэн хэрэг үйлдсэн нь илэрчээ.
БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо, JTBC телевизийн мэдээлснээр Өмнөд Солонгосоос дөрвөн сэтгүүлч дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн дөрөв хоногийн томилолттой Монголд ажилласан байна. Хүчирхийллийн хэрэг гарсан өдөр дөрөвдүгээр сарын 12-ны өдөр байжээ.
БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооноос тусгай комисс байгуулан, хэргийг шалгаж байна. Харин JTBC телевиз Монголын томилолтоос ирсэн хоёр сэтгүүлчийг хэргийг мөрдөж дуустал ажлаас нь чөлөөлсөн гэдгээ мэдэгджээ.
zindaa.mn