x

Өнөөдөр “Унадаг дугуйтай Улаанбаатар” өдөрлөг болно

“Унадаг дугуйтай Улаанбаатар” хаврын өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Тус өдөрлөг нь дугуйн замын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, унадаг дугуйгаар зорчигчдыг дэмжих, бүх насныханд дугуйн ач холбогдлыг таниулах, ногоон зээлийн орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй сонголтыг дэмжих, унадаг дугуйн үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааг дэлгэрүүлэх зорилготойгоор зохиогдож байгаа юм.

Өдөрлөгт зориулсан үйл ажиллагааны танилцуулга:

  • Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ
  • Банкуудын ногоон зээлийн танилцуулга
  • Дугуйн түрээсийн үйлчилгээ
  • Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо
  • Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан
  • Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө
  • Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн
  • Унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэр, үйлчилгээ
  • Дугуйн клуб, баг тамирчид, дугуй сонирхогчдын цугларалт

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны мэдээлснээр өнөөдрийн байдлаар Улаанбаатарчуудын 49.2 хувь нь хувийн машинаар хөдөлгөөнд оролцож байгаа бол 39.3 нь автобус, 6.5 хувь нь явган, 1.2 хувь нь унадаг дугуйгаар зорчдог гэх судалгаа байна. Нийслэл Улаанбаатар хотын тухайд 84.7 км дугуйн замтай бөгөөд шинээр 50.2 км дугуйн замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа аж. 

Унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлж, зорчих зам, дэд бүтцийг сайжруулснаар түгжрэл хотын төвд 12,500 машинаар, хотын зах руу 22 мянган машинаар саарах боломжтой тооцоо гарсан байна. Өөрөөр хэлбэл, хотын зах болон төвийн бүсээс хамаарч түгжрэл 9.1-13 хувиар буурна гэдгийг мэргэжлийнхэн судалжээ.

Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах ач холбогдолтой тус арга хэмжээний үеэр авто машингүй гудамж, явган болон дугуйн замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл авах боломжтой. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 21 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 22 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 23 мин НҮБ: Газын зурваст өлсгөлөн нүүрлэж, хагас сая хүн ядуурлын урхинд оржээ 26 мин Швейцарь АНУ руу барааны шуудан илгээхээ түр зогсоолоо 28 мин Илон Маск Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлэв 34 мин Алсын ажлын нөхцөлөөр Токио дэлхийд тэргүүлж, Сөүл, Ром зэрэг хотууд шинээр багтав 35 мин Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжихээр ажиллана 40 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын удирдлагуудтай уулзлаа 42 мин Илон Маск Apple, OpenAI-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав 43 мин Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна 45 мин Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна 46 мин Цахилгааны засварын ажил хийгдэх үед хүлээцтэй байхыг уриаллаа 47 мин Авто замын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэллээ 49 мин 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 12 цаг 15 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 12 цаг 17 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 12 цаг 19 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 12 цаг 25 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 12 цаг 26 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 12 цаг 29 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top