x

Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд “Хүнсний хувьсгал”-д нэгдсээр байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “МонЛабел” ХХК-д ажиллалаа. 2004 онд байгуулагдсан тус компани бүх төрлийн хүнс, ус, ундаа, ахуйн болон гоо сайхан, бусад бүтээгдэхүүний хаяг, шошго, баглаа, боодол үйлдвэрлэдэг. 2011 онд Лондон хотноо “Олон улсын чанарын алтан титэм”-ийг салбартаа анх удаа авч, 2019 онд ISO 9001:2015 олон улсын чанарын тогтолцоо нэвтрүүлжээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд урт хугацаатай, хүү багатай зээлд хамрагдаж, анхан шатны түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөснөө “МонЛабел” ХХК-ийн захирал Н.Батмөнх танилцуулав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр “Ханбогд Кашимер” ХХК-д ажиллав.

Тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганцэцэг ангилан ялгах, угаах дамжлага, самнах, сүлжих болон зөөлөн оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаагаа товч танилцууллаа.

Тус компани 500 гаруй ажилтантай бөгөөд 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд юм байна. Жилд 1,500 гаруй тонн ноолуур боловсруулж, 200,000 ширхэг сүлжмэл, 150,000 ширхэг нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд ноолуурын экспортоор тэргүүлэгч аж ахуйн нэгжийн нэг болж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж иржээ.

Харилцагч малчдад малын хивэг, тэжээл нийлүүлж, малыг нь вакцинжуулалтад хамруулахаас гадна хүүгүй зээл өгч хамтран ажилладаг. Ноолуураа самнаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр 4,000 ажлын байр бий болж, 600 сая ам.долларын орлого олох боломж байгаа тухай гүйцэтгэх захирал Ч.Ганцэцэг хэлэв. Тус компани ойрын хугацаанд Итали Улсын хөрөнгө оруулалтаар хамтарсан хоёр үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 2 цаг 6 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 2 цаг 7 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 2 цаг 9 мин НҮБ: Газын зурваст өлсгөлөн нүүрлэж, хагас сая хүн ядуурлын урхинд оржээ 2 цаг 11 мин Швейцарь АНУ руу барааны шуудан илгээхээ түр зогсоолоо 2 цаг 13 мин Илон Маск Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлэв 2 цаг 20 мин Алсын ажлын нөхцөлөөр Токио дэлхийд тэргүүлж, Сөүл, Ром зэрэг хотууд шинээр багтав 2 цаг 21 мин Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжихээр ажиллана 2 цаг 26 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын удирдлагуудтай уулзлаа 2 цаг 27 мин Илон Маск Apple, OpenAI-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав 2 цаг 28 мин Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна 2 цаг 30 мин Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна 2 цаг 31 мин Цахилгааны засварын ажил хийгдэх үед хүлээцтэй байхыг уриаллаа 2 цаг 32 мин Авто замын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэллээ 2 цаг 34 мин 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 14 цаг 0 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 14 цаг 2 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 14 цаг 5 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 14 цаг 10 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 14 цаг 12 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 14 цаг 15 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top