x

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-той холбоотой олон асуудлыг шийдэх эрх зүйн орчин бүрдэнэ

Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-дыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах зорилгоор хуулийн төслийг шинэчлэн найруулж буй. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

-СӨХ-ны тухай хуулийг шинэчлэн найруулах үндэслэл, шалтгаан юу вэ?

-СӨХ-ны үйл ажиллагааг одоо зохицуулж буй хууль 2003 онд батлагдсан. Энэ хуулийн зохицуулалтууд нь нэлээд ерөнхий. Өөрөөр хэлбэл, өнөөдөр СӨХ, оршин суугч, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, зохицуулах шаардлагыг хангахгүй байгаа юм. Сайн ажиллаж буй СӨХ-д мэдээж бий. Гэхдээ иргэдийн амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчныг бүрдүүлэх, хүний өмч болсон орон сууцны үнэ цэнийг алдагдуулахгүй байх тал дээр хангалттай ажиллаж чадахгүй байгаа олон тохиолдол байна.

Тухайлбал, Улаанбаатарт байгаа 1400 гаруй СӨХ-ны 307 нь л орчныхоо газар ашиглах гэрээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан. Бусад нь хийх ёстой ажлаа хийхгүй орхигдуулж, хайнга хандаж байна гэсэн үг.

Гэтэл хотын оршин суугчдын хувьд хамгийн их тулгамддаг асуудлын нэг бол орчны газрын тохижилт, тоглоомын талбай, ашиглалт юм. Тийм учраас сууц өмчлөгч иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрх ашгийг нь хамгаалах, СӨХ-дод тавих хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх, нийслэл, дүүргийн зүгээс хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг оновчтой болгох зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг хуулийг шинэчлэн найруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Бид хуулийн төсөл боловсруулах ажилд СӨХ-д болон оршин суугчдын оролцоог сайн хангаж, саналыг авч, идэвхтэй, хурдтай, нямбай хамтарч ажиллана.

-СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой тулгамддаг нийтлэг асуудал юу вэ?

-СӨХ оршин суугчдын төлж буй төлбөрийг хэрхэн, юунд зарцуулж байгаа нь ил тод, нээлттэй бус байх, тохижилт, засвар, үйлчилгээг хангалтгүй гүйцэтгэхгүй, тогтвортой ажиллахгүй байх, төлбөрөө хугацаандаа бүрэн дүүрэн авч чадахгүй байх зэрэг асуудал байна. Үйл ажиллагаа нь тогтвортой, ил тод бус, хангалтгүй байгаа нь олон оршин суугчид төлбөрөө цаг хугацаанд нь төлөхгүй байхад нөлөөлж байгаа.

Мөн барилгын компаниуд СӨХ-г оршин суугчдад хүлээлгэн өгөхгүй байх, оршин суугчдын төлсөн төлбөрийг зориулалт бусаар зарцуулсан тохиолдол гарч байна. Ажлаа хангалтгүй гүйцэтгэж буй СӨХ-ны удирдлагад хариуцлага тооцох, хөрөнгө мөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа тохиолдолд тавих хяналт, хариуцлагыг ч тодорхой, боловсронгуй болгох шаардлага байна. Түүнчлэн дундын өмчийн эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж буй СӨХ хуулийн этгээдийн эрхгүй, статус нь тодорхой бус байгаа нь олон асуудлыг шийдвэрлэхэд саад болж байгаа. СӨХ үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй тайлагнах, хурлаа оновчтой аргаар шуурхай зохион байгуулдаг болох шаардлага бий.

-Хуулийн төсөл боловсруулах хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Юун түрүүнд СӨХ-ны үйл ажиллагаанд тулгардаг асуудал, бэрхшээл, алдаа, дутагдал, шийдвэрлэх арга замыг тодорхойлохоор ажиллана. Энэ хүрээнд СӨХ-д болон оршин суугч, иргэдийн саналыг авч, гадаад улс, хотуудын сайн жишгийг судална. Хуулийн төсөлд иргэд, олон нийт болон холбогдох талуудын саналыг www.ulaanbaatar.mn цахим хуудсаар хүлээн авна. СӨХ-дод тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэлэлцүүлгүүдийг ирэх долоо хоногоос зохион байгуулж эхэлнэ.

-Хуулийг шинэчлэн найруулснаар ямар өөрчлөлт, давуу тал бий болох вэ?

-Товчхондоо, иргэд, оршин суугчдад тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин бүрдэнэ гэсэн үг. Хуулийн зохицуулалт тодорхой болоод ирэхээр нийслэл, дүүргийн зүгээс СӨХ-той хамтран ажиллах, тэдэнд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ. Нөгөө талаас, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, СӨХ-ныхоо үйл ажиллагаанд хяналт тавихад ахиц гарна гэж харж байна. Тухайлбал, төлбөрөө удаан хугацаанд төлөөгүй оршин суугчдад авах арга хэмжээ, хариуцлага тодорхой болно. Хариуцсан ажлаа зохих ёсоор хийгээгүй, үүргээ биелүүлээгүй СӨХ-ны удирдлагад хэн, ямар хариуцлага тооцох, СӨХ-ны үйл ажиллагаанд технологийн шийдлийг ашиглах зохицуулалт ч энэ хуулиар бий болох юм.

Орон сууцны барилгын элэгдлийг багасгах, өнгө үзэмжийг сайжруулах, ирээдүйд бий болох эрсдэлээс сэргийлэх зорилгоор хуримтлал үүсгэх, түүний удирдлага, менежментийг хэрхэн хийх вэ гэдэг асуудал ч чухал. Тэгэхээр тодорхойгүй, шийдэлгүй байгаа энэ мэт олон нөхцөл байдлыг зохицуулах заалтуудыг хуульд шинээр тусгах ажил одоо эхэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 5 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top