x

Б.Билгүүн: “Иргэд хэтэрхий дураараа загнадаг боллоо. Нийгэмд сургамж болгох үүднээс эдгээр иргэдийг яллах нь зүйтэй” гэж прокурор нь хэлж байсан

“No double standart” хөдөлгөөний гишүүн Б.Билгүүнтэй ярилцлаа.

-Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр та бүхний асуудлыг Дээд шүүхээр хэлэлцсэн гэж сонслоо. Ямар шийдвэр гарсан бэ?

-Бид хэдийн асуудал ч гэж дээ. Дээд шүүх хэрэг хянан шийдвэрлэхээ больж байгаа юм билээ. Давж заалдах шүүхээс Дээд шүүхэд очсон 27 хэргийг хэлэлцэх үү, үгүй юу гэдгийг хэлэлцсэн юм билээ.

-Дээд шүүх хэлэлцэхээргүй болсон юмуу. Тэгэхээр цахим бугуйвч зүүнэ гэсэн үг үү?

-Дээд шүүхийн шийдвэр биежээд, шийдвэр биелүүлэх байгууллага руу очоод, ял хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.

-Дээд шүүх хэлэлцэхгүй гэхээр ял авах тодорхой болчихлоо. Одоо Монголд өөр хандах газаргүй шүү дээ. Олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандах уу?

-Олон улсын хүний эрхийн байгууллага заавал практик дээр эрх зөрчигдсөн тохиолдолд асуудлыг авч хэлэлцдэг. Тэгэхээр олон улсын байгууллагуудад хандах эрх нь ингээд нээгдэж байгаа гэсэн үг. Дээд шүүх яагаад иймэрхүү асуудлыг хэлэлцэхээ байсан нь миний ойлгосноор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар шүүхийн зардал их байна. Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлнэ гэж ярьсан. Түүнтэй уялдаад Дээд шүүх дээр ихэнх хэргийг авч хэлэлцэхгүй, хянан шийдвэрлэхгүй байх журам тогтоочихсон юм билээ. Өмгөөлөгчид гурван шаардлага байгаа талаар ярьж байна лээ. Тэр шаардлагыг нь хангаагүй, биелээгүй бол Дээд шүүхээр хэлэлцэхгүй гэсэн яриа хүмүүсийн дунд их яригдсан.

-Та бүхний шийдвэр хэзээ биежих бол?

-Одоогоос 20 орчим хоногийн дараа биежээд, цахим бугуйвчаа зүүчих байх аа. Тэр хооронд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөхгүйгээр анхан шат руугаа буцаж очоод, шүүхийн шийдвэр гарах процесстой юм билээ.

Танай хөдөлгөөний таван гишүүн бүгд цахим гав зүүхээр болсон уу?

-Тийм. Нийтдээ таван хүн байгаа. Э.Одбаяр, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл, Ц.Чинбат бид тав.

-Хугацааг нь хэвээр нь шийдвэрлэх үү?

-Э.Одбаярт Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан хэргээр Эрүүгийн хуулийн 13.14-өөр хоёр сар зорчих эрх хязгаарлах ял, нэмээд нэг жил зорчих эрх хязгаарлах ял, мөн торгуулийн ялтай. Дээрээс нь Э.Одбаяр нэг сар 461 дүгээр ангид хоригдсон. Тэр нь хасагдаад 13 сар зорчих эрх хязгаарлах ял оноосон. Бидний заримд нь эрүүгийн хоёр ял суулгаж өгч байна гэсэн үг. Тэгээд бидэнд нэг жил зорчих эрх хязгаарлах ял оноосон. Үүнийгээ улс төр огт ороогүй хэрэг мэтээр тайлбарлах гэж оролдож байгаа. Ямар ч улс оронд улс төрийн гэмт хэрэг гэж байдаггүй л дээ. Улс төрийн хэлмэгдүүлэлт, улс төрийн нөлөө орсон, зарим нэг эрх баригчдын хийж байгаа үйлдэлд, батлагдаж байгаа хууль, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг эсэргүүцсэний үндсэн дээр зарим нэг ялыг халдаах хэлбэрээр, өмнө нь хийсэн хэрэг, эсвэл хийж болзошгүй, цагдаа хүчний байгууллагаар далимдуулан ямар нэгэн хэрэгт холбогдуулдаг. Иймэрхүү нөхцөл байдлыг л олон улсад улс төрийн нөлөө орсон гэж ярьдаг.

Гадуур “No double stan­dart”, “No war” хөдөлгөөнтэй холбоогүйгээр эдгээр хүмүүс өөрсдөө ийм асуудалтай. Тиймээс ял авчихлаа гэдэг өнцгөөр биднийг их харлуулж байна. Тархи угаалт их явуулж байна лээ. Бид бүгд л Сүхбаатарын талбай руу хүүхдийн гутал оруулах оролдлого хийсэн. Эхнээсээ шоронд хоригдоод эхэллээ шүү дээ. Бидний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд цагдаа хууль бус шаардлага тавьж, зодсон. Яагаад өнөөдөр энэ таван залуу зорчих эрхээ хязгаарлуулах ял авчихсан байгаа вэ гэвэл прокурор, шүүх ямар ч зөвшөөрөлгүйгээр хэн нэгэн даргын шууд тушаалаар хүнийг гэрээс нь шөнө орой баривчилдаг. Энэ үйл явдал Монголд газар авсныг сая НҮБ хүртэл танилцууллаа шүү дээ. Монголд дур зоргоор баривчлах байдал 2021 онд 97 хувь, 2022 онд 98 хувьтай гарлаа гээд. Түүнийг л эсэргүүцсэн, ил гаргасан иргэдийн үйл хөдлөл, цагдаагийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны хоорондох мөргөлдөөнд л ийм зүйл болж байгаа юм. Нэмж хэлэхэд, дайн эхлэхээс яг нэг сарын өмнө бидний анхан шатны шүүх хурал болсон. СХД-ийн Эрүүгийн хэргийн шүүгч, Жанчивнямбуу гэдэг хүн 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр “Наадах чинь гэмт хэрэг биш байна. Хүн болгоны хийсэн үйлдэл нь ондоо юм. Наадхаа хэрэгсэхгүй болгочихож болохоор зүйл их харагдаж байна” гээд прокурор руу буцаасан.

Түүнээс сар гаруйн хугацааны дараа Украинд дайн болж “No war” хөдөлгөөн идэвхжээд, бид идэвхтэй дэмжээд оролцож байх үед дахин прокуророос бидний хэргийг илүү хүндрүүлэх байдалтайгаар оруулж ирээд, биднийг шүүх анхан шатны шүүх хурал дахин болсон. Тэгэхээр энэ бол ямар ч өнцгөөс харсан улс төрийн хэлмэгдүүлэлт, улс төрийн нөлөө орсон, биднийг залхаан цээрлүүлэх, айлгах зүйлүүд явагдаад байгаа. Анхан шатны шүүх хурал дээр прокурор н.Ууганбаатар гэдэг хүн биднийг нийгэмд жигшүүлэх хэлбэрээр, нийгэмд айдас мэдрүүлэх хэлбэрээр, нийгэмд сургамж өгөхөөр бидэнд ял өгч, “Иргэд хэтэрхий дураараа загнадаг боллоо. Нийгэмд сургамж болгох үүднээс эдгээр иргэдийг яллах нь зүйтэй” гэдэг үгийг прокурор нь өөрөө хэлж байсан. Тэр нь шүүхийн бичлэгт хадгалаастай байгаа.

-Д.Мөнх-Эрдэнийн тохиолдол дээр консул байх хугацаандаа авлига өгсөн, авсан гэх хэргээр ял өгчихлөө. Түүнийг консул байх хугацаанд нь шийдээгүй байж үг үзэл бодлоо илэрхийлснийх нь дараа ял өгч явууллаа. Иргэн Д.Монголхүүг зургаан цагдааг зодсон хэргээр ял өгчихлөө шүү дээ?

-Хэрэв анзаарвал бүгдэд нь Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг зүйл заалтаар ял үүсгээд явж байгаа. Жишээлбэл, Д.Мөнх-Эрдэнийн дөрвөн хэрэгт бидэнтэй адил төстэй хэлбэр нь юу вэ гэхээр 23.1.1 буюу хууль сахиулагчийг эсэргүүцсэн. 13.14 буюу бусдын нэр хүндэд илтэд халдсан гэх хүндрүүлэх нөхцөлүүд бүгдэд нь явдаг. Иргэд үг үзэл бодлоо илэрхийлэхийн тулд ямар нэгэн байдлаар хэвлэн нийтлэх, хэвлэл мэдээллээр үг хэлнэ. Түүнийг нь өлгөн аваад худал мэдээлэл тараасан, хүний нэр хүндэд халдсан гэдэг байдлаар авч үзээд байгаа. Мэдээж жагсаал цуглаан болно, ямар нэгэн эрх мэдэлтэнтэй асуудал үүснэ. Тэгэхэд хууль хүчний байгууллагынхан ирдэг, оролцдог. Тэр дундаа 23.1.1 гэдэг ялыг маш хөнгөн үүсгэчихэж байгаа юм. Дээрээс нь Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ, бид тав, Б.Цацралд хүртэл жагсаал цуглаан хийсэн хэргээр гурав дахь хэрэг нь үүссэн. Ингээд явахаар адил төстэй зүйлүүд их харагдаад байгаа. Хүн хувийн нөхцөл байдал, өмнө нь эрхэлж байсан албан тушаалаар ямар ч гэмт хэрэг өдүүлсэн байж болно. Түүн дээр нь улс төрийн нөлөө ороод, нэмж өгдөг 13.14, 23.1.1 гэдэг хоёр “хачирны” зүйл заалттай болчихоод байна.

-Тодруулахгүй юу?

-Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан гээд анх “Шударга тав” гэж гарч ирэхдээ үзэл бодлоо илэрхийлж, эрх чөлөөгөө эдэлж, өнөөдөр төрийн эрхийг авсан. Бидэнтэй адилхан хандъя гэвэл эд төрийн эрхийг хууль бусаар авсан. Дээрээс нь энэ хүмүүс ковидын үед алдаатай маш олон үйл ажиллагааг хийсэн. Хүмүүсийн амь нас эрсэдсэн. “No double standart” хөдөлгөөн үүссэн хамгийн гол шалтгаан Ковидын хууль шүү дээ. Ковидын хуулиар ялгамжтай байдал гарч, double standart буюу давхар өөр стандарт үүссэн. Эрх мэдэлтэнд хууль үйлчилдэггүй, иргэдэд үйлчилдэг байдал явж байсан учраас бид эсэргүүцсэн. Хүмүүс “No naadam” гэж агуулгынх нь хүрээнд авч үзээд андуураад байдаг. “No naadam” бол бид баярламаар байна, бас ажлаа хиймээр байна, тэвчээр тасарлаа, адилхан амьдармаар гэдэг акци явж байсан.

Тэр үед эрх мэдэлтнүүд нь “Бид наадамлана. Та нар зурагтаар үз ээ” гэдэг л байдлаар иргэддээ хандсан. Тэгэхээр энэ чинь double standart-тай зүйл байна аа гээд бид эсэргүүцсэн. Ялгамжтай зүйл яваад “No double standart”, “No war” хөдөлгөөн үүсээд, хоёр жил гаруй шүүх цагдаагаар яваад, одоог хүртэл үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагаар шалгагдаж байна. Бидэнд хэрэг үүссэн хэвээрээ л байгаа. Хүмүүст үүнийг зөвөөр ойлгуулахгүй бол No naadam гэх мэтээр нэрнийх нь хувьд харлуулаад, биднийг хууль сахиулагчийг эсэргүүцэж, хүмүүсийг гүтгэдэг хүн мэтээр ойлгуулж байгаад харамсалтай байна. Биднийг зүгээр хийх ажлаа олж ядсан, хүн гүтгэсэн, цагдаагийн байгууллагыг эсэргүүцсэн мэтээр ойлгуулж, “No double standart”, “No war”-тай ямар ч холбоогүй юм байна гэж эргээд харин биднийг гүтгэж байна.

Энэ талаар бид ярихгүй бол болохоо байлаа. Дээрээс нь бидний эрүүл мэнд, бизнес эрхлэх байдал, ажил төрөл гээд бүх зүйлд төрийн ачлага ил болон далд бүх хэлбэрээр нөлөөлж байна. Бид энэ болгон дээр гомдлоод хэвлэл мэдээллээр яриад байя гэж бодохгүй байгаа. “No double standart”, “No war” хөдөлгөөн дэлхий даяар өрнөсөн. Ганцхан Монголд болоод байгаа үйл явдал биш. Double standart, дайныг эсэргүүцэж болохгүй тэгсэн мөртлөө дайныг дэмжиж, Оросыг дэмжиж болно гэсэн үзэл суртал зөвхөн Орос, Монгол хоёрт л явж байна. Орост дайныг эсэргүүцсэн хүнд 10-15 жилийн ял өгч байна. Монголд илэрхий нэг хэлбэрээр биш юмаа гэхэд дайныг эсэргүүцсэн хүмүүст ямар нэгэн ял, торгууль, зөрчил гэдэг байдлаар эдгээр хүмүүсийг амьдралгүй болгох, үзэл бодлыг нь мохоох, цаашлаад эрүүл мэнд, сэтгэл санаа гэдэг зүйлээр нь дарамтлах чиглэлээр явж байна. Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ, О.Мөнхжин зэрэг хүмүүс гэмт хэрэг хийсэн хийгээгүй нь гурван шатны шүүхээр эцэслэн тогтоогдох ёстой. Түүнээс өмнө дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн нэг зүйл бий. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад, хүнийг эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж, албадан хорьж болохгүй гэдэг. Манайд бол хэрэг эцэслэгдэн шийдэхээс өмнө залхаан цээрлүүлдэг. Гэрт нь нэг хариулаад, буцааж шоронд хийгээд, энэ бол 100 хувь залхаан цээрлүүлэх ажиллагаа. Эрүүдэн шүүлт. Монголд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн шүүх засаглалыг 100 хувь өөртөө авахын тулд ажиллаж байна. МАН, гүйцэтгэх засаглал Улсын их хурлынхаа дээр гараад суучихлаа шүү дээ. Одоо эдэнд юу дутуу байна вэ гэвэл шүүх засаглалыг авах, шүүх засаглал руу дайрах л дутуу. Шүүх засаглалыг л авчих юм бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар зэрэг хүмүүст ямар ч хориглох, гарыг нь дөнгөлөх, эрх мэдлийг нь хязгаарлах зүйл байхгүй болно. Тиймээс шүүх засаглалыг Л.Оюун-Эрдэнийн гүйцэтгэх засаглал өөрийн болгох хүсэл сонирхолтойгоор биднийг ашиглаж, эрүүдэн шүүж, шүүхийг ийм шударга бус байдлаар харагдуулах үйл ажиллагаа их явж байна. Энэ нь юугаар илэрч байна гэхээр СХД-ийн Анхан шатны шүүх дээр ерөнхий шүүгч н.Жанчивнямбуу шүүгч бидний хэргийг хэрэгсэхгүй болгоод буцаахад, хэрэгсэхгүй болгохгүйгээр явсаар байгаад, шинээр хэрэг үсгээд, дөнгөж шинэ ирсэн шүүгчээр шийдүүлчихэж байгаа юм. Д.Мөнх-Эрдэнийн хэргийг бас орон нутгаас ирсэн шинэ шүүгч шийдсэн. Тэгэхээр үүнд нэг хардах зүйл нь шүүхийн гаднаас журам, хийдэл гэдэг зүйлийг ашиглан, шүүх эрх мэдлийг иргэдэд муухай харагдуулах зүйлийг давхар хийгээд, түүнийх нь хохирлыг үзэл бодлоо илэрхийлж байгаа залуус давхар хүртэж байна. Үүн дээр хуульчид, өмгөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагууд, сөрөг хүчнийхэн, хэвлэл мэдээллийнхэн салбар маш гярхай харж, анхааралтай хандахгүй бол Л.Оюун-Эрдэнийн фракцын тоглоомонд явж ороод, хохирох вий гэж харж байна. Монгол хувь хүний эрх чөлөө, хүний эрхийн байдлаараа ухарсан. Эдийн засгаараа ч ухарсан. МАН эрх барьсан бүх жилүүдэд манай бүх үзүүлэлт арагшаа ухарч байгаа. Тэгэхээр энэ хүмүүст Монголыг илүү эрх чөлөөтэй, эдийн засгийн хараат бус байлгах сонирхол байхгүй. Илүү хавчигдмал, авторитар төр рүү явах сонирхолтой байгаа нь харагдаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 5 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top