x

Соёл, урлагийн сургуулиуд, сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг болж байна

НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Нийслэлийн иргэд, хүүхэд, залуучуудад соёл, урлагийн үзвэр, үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй хүргэх, соёл, урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх, боловсрол, мэдлэг түгээж, их хотын ирээдүйн соёлтой иргэнийг бэлтгэх зорилгоор тус өдөрлөгийг санаачилсан билээ.

Өдөрлөгт СУИС, Монгол Улсын Консерватори, КУДС, СИТИ дээд сургууль зэрэг 20 орчим сургууль болон сургалтын төвүүд үйл ажиллагаагаа танилцуулж, элсэлтийн шалгалтын бүртгэл хийн, урлагийн тоглолт зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийн зүгээс өнгөрсөн жилээс эхлэн Сүхбаатарын талбайд олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тодруулбал, Ерөнхийлөгчийн нэрэмжит “UB Cup 2022” хөл бөмбөгийн тэмцээн, УИХ-ын даргын нэрэмжит “Үндэсний номын баяр”, 3X3 сагсан бөмбөгийн тэмцээн, “Улаанбаатар марафон” бүх нийтийн гүйлт гэх мэт олон арга хэмжээг зохион байгуулсан. Энэ жилийн тухайд төв талбайд зохиох арга хэмжээнүүдийн эхлэл болгон уг нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулж байна” хэмээсэн юм.

Уг өдөрлөгт оролцож буй соёл, урлагийн сургуулийн төлөөллүүд сэтгэгдлээ хуваалцлаа.

Монгол Улсын Консерваторийн захирал, УГЗ Ц.Пүрэвхүү "Монгол Улсын Консерватори нь түүхэндээ анх удаа 120 хүний бүрэлдэхүүнтэй гранд симфони оркестр гарган, хоёр дахь удаагийн тоглолтоо уг өдөрлөгийн үеэр толиуллаа. Харин маргааш 108 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний найрал хөгжим эгшиглүүлнэ" гэлээ. 

СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн сургалтын албаны дарга М.Цэцэгсайхан: 

-Бид энэ арга хэмжээний үеэр сургалтын хөтөлбөр, оюутнуудын бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа ерөнхий танилцуулгыг хийхээр ирээд байна.  

СИТИ их сургуулийн Урлагийн сургуулийн IV курсийн оюутан:

-Манай сургууль голчлон урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, гоо засал, жүжигчин, кино драма, дуу, хөгжим, зураг гэх мэт олон чиглэлээр элсэлт авдаг. Багшийн ур чадвар, сургуулийн орчин, сургалтын хөтөлбөр зэрэг нь сургуулиа сонгох шалтгаан минь болсон.

Цэргийн Хөгжмийн политехник коллежийн IV дамжааны сонсогч Б.Нарантуяа:

-Манай сургуульд есдүгээр ангиа төгсөөд элсэх боломжтой. Элсэхдээ ур чадвар, сонсгол, биеийн тамирын шалгалт өгдөг. Миний хувьд багаасаа урлагт сонирхолтой байсан бөгөөд цэргийн сургуульд ч сурахыг хүсдэг байлаа. Харин сургууль маань миний мөрөөдөлд яг нийцэж байсан. Суралцах хугацаандаа үнэ төлбөргүй суралцахын дээр дипломын боловсролтой төгсгөдөг бөгөөд төгсөөд ажлын байр бэлэн байдаг нь маш том давуу талтай хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 2 цаг 4 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 2 цаг 5 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 2 цаг 7 мин НҮБ: Газын зурваст өлсгөлөн нүүрлэж, хагас сая хүн ядуурлын урхинд оржээ 2 цаг 9 мин Швейцарь АНУ руу барааны шуудан илгээхээ түр зогсоолоо 2 цаг 12 мин Илон Маск Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлэв 2 цаг 18 мин Алсын ажлын нөхцөлөөр Токио дэлхийд тэргүүлж, Сөүл, Ром зэрэг хотууд шинээр багтав 2 цаг 19 мин Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжихээр ажиллана 2 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын удирдлагуудтай уулзлаа 2 цаг 26 мин Илон Маск Apple, OpenAI-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав 2 цаг 27 мин Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна 2 цаг 28 мин Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна 2 цаг 29 мин Цахилгааны засварын ажил хийгдэх үед хүлээцтэй байхыг уриаллаа 2 цаг 31 мин Авто замын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэллээ 2 цаг 32 мин 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 13 цаг 58 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 14 цаг 0 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 14 цаг 3 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 14 цаг 8 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 14 цаг 10 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 14 цаг 13 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top