x

"1000-аас дээш өрхтэй хотхон, хорооллын сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийднэ"

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар нийслэлийн боловсролын салбарын хүртээмж, чанарыг сайжруулах бодлогын шийдлүүдийн талаар хэлэлцлээ.

Тус газар нь сургалтын чанарын зөрүүг арилгах, сургалтын хөтөлбөр дэх чадвар, хэрэглээний чадамжуудыг илүү сайн ойлгоход анхаарах, сургалтын технологийг сайжруулах зорилтыг тавин ажиллаж байгааг газрын дарга Б.Амартүвшин хэллээ.

2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 158 сургуульд 310 мянга гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд 17442 багш, ажилтан ажиллаж байна. Энэ жилийн тухайд төрийн өмчийн сургууль 6-гаар, хувийн хэвшлийн сургууль 7-оор нэмэгдсэн аж. Харин гурван ээлжийг халж, хоёр ээлжээр хичээллэхэд авч буй арга хэмжээний тухайд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг 18 сургууль дээр хэрэгжүүлж байна. Нийт 278 бүлгийн 11310 хүүхэд эдгээр сургуулийн зориулалттай түрээсийн байранд суралцаж байгаа бол нийслэлийн 84, 12, 124 дүгээр сургууль 3 ээлжээр хичээллэж байгааг тодотголоо. Тухайлбал, 84 дүгээр сургууль 2060 хүүхдийн хүчин чадалтай бол одоогоор 5700 гаруй хүүхэд суралцаж буйг онцолсон юм.

Ирэх хичээлийн жилд СХД, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүрэгт нийт 56 сургууль 3 ээлжээр хичээллэж болзошгүй байгаа тул сургуулийн зориулалтаар одоо баригдаж буй барилгын ажлыг түргэн дуусгах, нэмж сургуулийн зориулалттай барилга түрээслэх, ЕБС-ийн ахлах ангийн хэмжээнд бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, ахлах ангийн сурагчдын хамран сургах тойргийг шинэчлэн, уян хатан зохицуулах боломжтой аж.

Мөн сургуулиудыг өргөтгөх, 1000-аас дээш өрх бүхий томоохон хотхон, хороололд бага сургуулийн зориулалтаар барилга түрээслэх, худалдан авах, 2023 оноос ашиглалтад орох бүх хотхон хорооллын барилгын цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдэж, ашиглалтад хүлээн авах зэрэг хувилбар боловсруулж байгааг танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд боловсролын салбарт энэ онд 47 сургууль, 88 цэцэрлэг, 3 спорт заал, 1 дотуур байр 25 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт хөрөнгө оруулалт хийгдэж байна. Он гарснаас хойш 2 сургууль, 6 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсон байна.

Энэ талаарх мэдээллийг Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 5 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top