x

"Дүүг минь гэмтлийн эмнэлэг рүү яваагүй гэдэг үндэслэлээр шоронд хорьсон"

Зорчих эрх хязгаарлах ял эдэлж байсан иргэн Д.Монголхүүгийн хоригдсон асуудлаар түүний өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Б.Баяраа "Сүхбаатарын талбайд жагсаал хийх үедээ цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн гэх шалтгаанаар Д.Монголхүүг нэг жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. 

Тэр үеэр жагсаалдаа ашиглах зорилгоор талбай руу хүүхдийн гутал оруулах гэж оролдсон. Цагдаагийн байгууллагаас тухайн гуталд тэсэрч, дэлбэрэх бодис эсвэл зэр зэвсгийн чанартай зүйл байж болзошгүй гэж шалгаж үзсэн байдаг. Шалгалтаар энэ байдал тогтоогдоогүй, харин цагдаа нар хууль бус шаардлага тавьсан. Улмаар маргаан үүссэн.

Д.Монголхүүгийн хувийн өмчид халдсан, хүч хэрэглэсэн, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан, мөн жагсаал цуглаан хийх эрх чөлөөг нь хязгаарласан цагдаа нарт хариуцлага тооцоогүй. Эсрэгээрээ цагдаа нарын биед халдсан гэх үндэслэлээр нэг жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлуулах ялаар түүнийг шийтгэсэн байдаг" хэмээн хэргийн процессыг ярив. 

Хэдийгээр шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үздэг боловч зорчих эрх хязгаарлуулах ялыг тэрбээр эдэлж байсан. 

Д.Монголхүү 2020 онд ГССҮТ дээр эгэмний хагалгаанд орж байсан. Улмаар эмнэлэгт үзүүлэх шаардлагаар прокуророос зөвшөөрөл авч, Баянзүрх дүүргээс гарсан байдаг. Харамсалтай нь прокурор эмнэлэгт үзүүлэх нэг л хоногийн зөвшөөрөл өгсөн. Ингээд гэмтлийн эмнэлэгт үзүүлээд гэртээ буцаад харьсан байдаг. Гэхдээ гэмтлийн эмнэлэг рүү явсан замаараа буцаж ирээгүй буюу маршрут зөрчсөн гэдэг үндэслэл гардаг.

Эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд эмнэлэг рүү явж байгаа хүнд маршрут тогтоож, улмаар маршрутаас гарсан гэх үндэслэлээр шоронд хорьдог үзэгдэл байж болохгүй.

Яг явсан замаараа буцаагүй хэд хэдэн шалтгаан байдаг. Түүний гэр Сансарт байрладаг. Гэтэл гэмтлийн эмнэлэг рүү явахын тулд заавал Нарны зам, 10 дугаар хороолол, Саппорогоор явахыг прокуророос тогтоож өгсөн. Иргэн Д.Монголхүү тухайн маршрутаар явж, эмнэлэг орсон. Буцахдаа Модны-2 болон Баруун дөрвөн замаар явсан. Өөрөөр хэлбэл, гудамж сольсон хэргээр түүнийг зөрчил гаргасан гэж үзээд арга хэмжээ тооцож байна" гэлээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Иргэн Д.Монголхүү гэмтлийн эмнэлэгт очиж, үзүүлсэн. Гэтэл ШШГЕГ-ын н.Итгэлтөгс гэх дарга түүнийг эмнэлэгт огт очоогүй гэж ярилцлага өгсөн байна. Ийм худал мэдээлэл олон нийтэд тараасан.

Д.Монголхүү гэмтлийн эмнэлэгт очсон гэдэг нь хамт явсан гэрч болон очоод үзүүлсэн эмчийн мэдүүлгээр нотлогддог. Гэтэл ГССҮТ дээр очсон эсэх нь хамаагүй, замдаа маршрут зөрчсөн нь зөрчил гэж ярьж байна. Үүнийг зөрчил гэж үзэхэд хэцүү. Яагаад гэвэл тухайн маршрутаар явж байхад зам түгжирч, осол гарсан байж болно. Заавал ирсэн замаараа буцаад явна гэсэн ойлголт байхгүй.

Хамгийн чухал нь эрүүл мэндээ эмчлүүлэх шаардлагаар эмнэлэг орох, буцаад гэртээ очих энэ чиглэл нь нэг байна. Аль гудамжаар явах нь чухал биш. Гэтэл ийм зүйлээр шалтаг хийж түүнийг хорьж байгаа юм. Гэмтлийн эмнэлэгт очсоныг эмч нар нь ч нотолж байгаа.

Д.Монголхүү бол зөвхөн жагсаалын үеэр цагдааг эсэргүүцсэн гэмт хэрэгтэй. Хумсны шалбархай, хувцасны уранхай ярьж байгаад хууль хүчний байгууллагын цагдаа нар нь бүгдээрээ түүнд зодуулсан юм шиг юм яриад байгаа. Түүнийг хаана, хэзээ хазгай гишгэх нь үү гэж араас нь шиншилж явж байдаг ийм төртэй болсон байна. 

Шүүхийн мэдээллийг өчигдөр харсан. Цахим бугуйвчны асуудал байгаа. Гар утасны цэнэг 1-2 хоног барьдаг бол цахим бугуйвчийг хоногтоо дөрвөн удаа цэнэглэх шаардлагатай болдог юм байна. Дээд талдаа зургаан цаг цэнэгээ барьдаг учраас цэнэглээд явж байсан. Гэхдээ нэг өдөр түүний бугуйвчны цэнэг дуусахад түүнд ял өгч байна. Д.Монголхүүд цахим бугуйвчны гавыг цэнэгтэй байлгах гэдэг ял өгсөн юм уу. Тийм ял өгөөгүй. 

Хамгийн гол нь Баянзүрх дүүргээсээ гараагүй байсан. Дүүргээсээ гарахгүй байх гэдэг ял өгсөн. Өөрсдөө биечилсэн хяналтаар ч дүүрэгтээ байгааг нь тогтоосон. Утасны цэнэг дуусах чинь биднээс хамаарахгүй үзэгдэл. Түүний цахим гавны цэнэг дууссан нь санаатай үйлдэл юм уу, үгүй. 

Гэтэл өнөөдөр цахим гавных нь цэнэг дуусаад унтарсан бол зөрчил гэж үзээд хорьдог улсад амьдарч байна Ядаж 24 цаг цэнэгээ барьдаг бугуйвч өгөх хэрэгтэй. Уяатай нохой шиг байнга тэр бугуйвчаа сахиж цэнэглээд сууж байдаг юм байна. Цэнэг хураах чадвар нь маш муу" гэв.

Д.Монголхүүгийн төрсөн эгч Д.Эрдэнэсувд "Өнөөдөр дүүг маань гэмтлийн эмнэлэг рүү яваагүй гэдэг үндэслэлээр шоронд хорьж байна. Хамгийн том ноцтой зөрчил гэж хорьсон. Гэтэл энэ зөрчил нотлогдоогүй. Дүү маань гэмтлийн эмнэлэг дээр очиж, эмчтэйгээ уулзсан. Үүнийг эмч нь нотолж байгаа. 

Тухайн өдөр Д.Монголхүү гэрээсээ гарч, прокурор дээр очоод эмнэлэгт үзүүлэх зөвшөөрөл авсан байдаг. Улмаар түгжирч явж байгаад ГССҮТ-д очиход 17:00 цаг өнгөрч байсан. Ажлын цаг тарсан үед эмчтэйгээ уулзахад яаралтай тусламжийн тасагт шинэ гэмтэлтэй иргэдийг үздэг, таных хуучин шарх учраас амбулаторид очиж үзүүл гэсэн байна. Гэтэл амбулатори нь хаалттай байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, 24 цагийн зөвшөөрлөө авсан ч амбулаторидоо үзүүлж чадаагүй. Гэтэл гэмтлийн эмнэлэгт очоогүй гэж үзэж байна.

Өнөөдөр түүнийг эмнэлэгт очиж, эмч нартай уулзсан уу гэдгийг нь шалгаагүй мөртлөө ГССҮТ-д үзүүлээгүй гэдэг нотлох баримтыг гаргуулаад авсан байгаа юм. Улмаар гадуур тэнэсэн болгож ард түмэнд худал мэдээлэл өгч байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 2 цаг 42 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 2 цаг 43 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 2 цаг 45 мин НҮБ: Газын зурваст өлсгөлөн нүүрлэж, хагас сая хүн ядуурлын урхинд оржээ 2 цаг 47 мин Швейцарь АНУ руу барааны шуудан илгээхээ түр зогсоолоо 2 цаг 49 мин Илон Маск Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлэв 2 цаг 56 мин Алсын ажлын нөхцөлөөр Токио дэлхийд тэргүүлж, Сөүл, Ром зэрэг хотууд шинээр багтав 2 цаг 57 мин Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжихээр ажиллана 3 цаг 2 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын удирдлагуудтай уулзлаа 3 цаг 3 мин Илон Маск Apple, OpenAI-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав 3 цаг 4 мин Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна 3 цаг 6 мин Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна 3 цаг 7 мин Цахилгааны засварын ажил хийгдэх үед хүлээцтэй байхыг уриаллаа 3 цаг 8 мин Авто замын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэллээ 3 цаг 10 мин 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 14 цаг 36 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 14 цаг 38 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 14 цаг 41 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 14 цаг 46 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 14 цаг 48 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 14 цаг 51 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол...
Top