x

М.Даваасүрэн: Төрөөс үндэсний үйлдвэрүүдээ хөгжүүлэх хүчтэй бодлого дутагдаж байна

“Ган хийц” ХХК-ийн захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Үндэсний үйлдвэрлэгчдэд ээлтэй бодлого хэрэгжихгүй байна гэсэн шүүмжлэл, бухимдал нэлээд байдаг. Ковидын үеэр үндэсний үйлдвэрлэгч ямар чухлыг нийтээрээ харсан. Тиймээс энэ талын төрийн бодлого нэлээд чамбайрч байгаа болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Сайжирч байна уу?

-Засгийн газраас сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэлүүдийг дэмжих, шинэ бүтээн байгуулалтын "Алсын хараа - 2050" хөтөлбөр зэрэг Монгол Улсыг хөгжүүлэх асуудлаар зоригтой шийдвэр гаргаад явж байна. Гол нь Засгийн газар, төр хувийн хэвшлийнхээ дотоод хэрэгт оролцохгүй, боломжтой бол хувийн хэвшилдээ дэмжлэг үзүүлээд явах ёстой юм. Төр хувийн хэвшилдээ итгэ. Үйл ажиллагааг нь дэмж. Тэр цагт улсын хөгжлийн гарц илүү тодорхой болж ирнэ. Гэтэл өнөөдөр төрийн дунд шатны байгууллага, яам Тамгын газар, хэлтэс тасгууд төрийн өмчийн компаниуд Монголын хөгжилд маш их садаа болж байна. Энэ тухай бизнес эрхлэгчид иргэд бүгд хэлдэг, ярьдаг болсон. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг ирэх зургадугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Гэтэл холбогдох хууль дүрмүүд шинэчлэгдсэн байх ёстой, шинэчлэгдээгүй.

Угтаа төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг нэрнээсээ эхлээд гоё шүү дээ. Төр хувийн хэвшилтэйгээ түншилж бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллах нь. “Ган хийц” компанийн хувьд өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад шаардлагатай үндэсний үйлдвэрлэлүүдийг бий болгох тал дээр түлхүү анхаарч бодлогоо төвлөрүүлж ажилласан. Түүний хүчинд улсад есөн үйлдвэр байгуулсан.

Агаарын бохирдлыг бууруулах асуудал олон жил яригдлаа. Хувийн хэвшил энэ талаарх цогц судалгааг хийсэн. Шахмал түлш маш сайн чийггүй, хөлддөггүй байх хэрэгтэй юм байна. Хоёрт, зуух нь сайн байх ёстой. Гуравт, яндан сайн байх ёстой. Энэ гурвыг цогцоор нь шийдэж байж агаарын бохирдлыг бууруулж чадна. Монголд зуух, яндангаа хийх үйлдвэр байгаагүй. Тиймээс бид тэр үйлдвэрийг нь байгуулаад өгчихсөн. Гэтэл төр түүнийг авч хэрэглэх, үр өгөөжтэй ажил хэрэг болгоход тун хойрго байна. Эсрэгээрээ аль нэг УИХ-ын гишүүний, дунд шатны хүмүүсийн хамааралтай шахааны, чанаргүй барааг нь авч ямар ч үр ашиггүй зарцуулж байна. Төр засаг хувийн үйлдвэрлэлээ дэмжих тухай ярихгүй байна шүү дээ.

-Үндэсний үйлдвэр ажиллахад тийм ч таатай орчин бүрдэхгүй л байгаа бололтой?

-Би хувьдаа бизнес эрхлэгчийн хувьд монгол хүн эрүүл байх ёстой гэдэг зарчмыг баримталдаг. Монгол хүн боловсролтой мэдлэгтэй байх ёстой. Үүнд ч төр анхаардаг байх ёстой. Хүн бүрт боловсролыг үнэгүй чанартай олгоё. Дэлхийн ямар ч оронд үнэлэгдэх боловсролыг эх орондоо эзэмшүүлдэг болох ёстой. Үүнийг төр хийх ёстой гэж үздэг.

Нөгөө талд Монгол Улсыг хөгжүүлнэ гэвэл үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүйгээр энэ тухай ярилтгүй. Хөгжлийн банкны зээл гэхэд хувийн хэвшлүүд нь өрөө төлөөд дуусч байна. Гэтэл төрийн өмчийн компаниуд бүгд өртэй. Төлүүлэх ёстой шүү дээ.

-Цар тахлаар улсын хил хаагдаж дотооддоо нэлээд сандарлаа. Үндэсний үйлдвэрүүд яасан бол. Танайх ямар нөхцөлтэй ажиллав?

-Ковид гарахад манайх хүндрээгүй. Би эх орондоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг учраас гадаадаас хог зөөх хэрэггүй байсан. Гадаадаас янз бүрийн бараа оруулж ирэн ченж хийдэг, хил дээр гацчихлаа гэж үнэ өсгөдөг байж болохгүй. Бид эх орондоо үйлдвэрлэдэг байсан бол үнэ өсөхгүй.

Тэр ч утгаараа 2019 оны арваннэгдүгээр сард корона гарахад манай компани үйл ажиллагаагаа зогсоогоогүй. 2021 оны хоёрдугаар сарын 25 хүртэл манайх бүрэн бүрэлдэхүүнээрээ үйлдвэр дотроо халдвар хамгааллаа сахиад төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон. Ковидын үеэр бид Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүх дэр бетоныг үйлдвэрлэж нийлүүлсэн. Манай компанийн үйл ажиллагаа огт зогсоогүй. Ийм л үед үндэсний үйлдвэрлэлүүд явдаг юм.

Тиймээс төр үндэсний үйлдвэрлэлээ богино хугацаанд бүх төрлийн барааг эх орондоо үйлдвэрлэх боломжийг бий болгох хуулиа батлаад өгөх хэрэгтэй. Тэр цагт Монгол Улс Хятад, Орос гэсэн хоёр том гүрний дунд чөлөөтэй амьдарна. Экспортод бараагаа гаргахын тулд, дээд зэргийн чанартай юм хийж сурахын тулд бүгд хөдөлнө. Одоо бол гадаадын чанаргүй барааг төрийн дунд шатныхан тендер шалгаруулах нэрээр луйварчдад өгдөг байхгүй юу. Тэд хамгийн мууг л нийлүүлдэг. Түүнийг нь төр худалдаж аваад бүтээн байгуулалт хийдэг. Тэр нь цаашлаад шаардлага хангахгүй улс орныг хорлодог. Ганц жишээ хэлье. Эрчим хүчний тулгуур уналаа л гэнэ. Яагаад унав гэдгийг төрийн дунд шатныхан боддоггүй юм. Тэдний ах дүү, хамаатан садан нь чанаргүй юм оруулж ирж нийлүүлээд салхинд уначихдаг. Бурууг нь салхи руу чихэхээс биш гангийн маркер зэрэг нь шаардлага хангасан уу гэдгийг тодорхойлж үздэггүй. Хэрэв үндэсний үйлдвэрүүд нийлүүлсэн бол буцах эзэнтэй, хариуцлагаа хүлээнэ.

Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дээр төмөр бетон дэрийг гаднаас авбал 270 тэрбум төгрөгийн мөнгийг гадаад руу урсгах байсан. Үүнийг “Монголын гурван компани” үйлдвэрлэж ханган нгийлүүлсэн. Ямар ч асуудал гараагүй. Гэтэл төрийн дунд шатны төрийн өмчийн Монголын төмөр зам компани гэхэд үндэсний компаниудынхаа төлбөр мөнгийг өнөөдөр хүртэл өгч чадахгүй байгаа. Дунд шатны хүмүүс хувийн хэлшлээ самраад байгаа нэг жишээ энэ.

-Түүхий эдээ гадаадаас авдаг үйлдвэрүүд бий. Цар тахал тэдэнд ч бас нэлээд нөлөөлсөн болов уу?

-Төлөвлөж сурах л ёстой шүү дээ. Төр, хувийн хэвшил ялгаагүй. Маргааш Хятадаас майноз оруулж ирнэ гэж байтал хилээ хаачихлаа гэж бодъё. Ер нь хэн ч хэзээ ч хилээ хаах эрхтэй. Түүний оронд майнозаа эх орондоо хийгээд сурчих л даа. Улсаа хангадаг болъё. Коронагийн үеэр нарийн ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй яаж арчаагүй царайлцгаав даа. Үндэсний үйлдвэрүүдээ төр нь дэмжээд татварыг нь чөлөөлөөд өгчихвөл хүн бүр үйлдвэр байгуулах гэж явна. Энд төрийн бодлого алдаатай байгаагийн илрэл шүү дээ.

-Хадаасаа үйлдвэрлэж чадахгүй байгаа. Хаана очоод гацчихаад байдаг юм бэ?

-Манайх хадаасны үйлдвэртэй. Хадаасаар Монголын хэрэгцээг нэг сарын дотор хангачихна. Хадаас хийдэг төмөр утсыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт даалгавар өгөөд хийлгээд үндэсний үйлдвэрүүдээ хангах ёстой байтал тэгдэггүй. Хятадаас төмөр утас авах гэхээр чанаргүй юм нийлүүлээд байна. Их хэмжээний арматур хийдэг байсан үйлдвэрийг зогсоогоод Эрдэнэтийн ГОК-ын баяжмалыг буталдаг шаариг хийлгэдэг болгочихсон. Уг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилдээ 250 мянган тонн арматур хийх хүчин чадалтай. Булан төмөр, лист төмөр ч хийчихнэ. Гэтэл тэр үйлдвэрийг менежментийн хувьчлалаар өгөөд дөрвөн жил болоод буцаагаад авлаа. Хувьчилж аваад ажил хийгээгүй хүмүүстэйгээ хариуцлага тооцоогүй. Тооцох ёстой.

-Үйлдвэрлэл явуулах нөөц боломж үндэсний компаниудад байна гэдэг. Төр дэмжих нэрээр өөрсдөө хулгайлаад тоноод байна. ЖДҮ, Хөгжлийн банк гээд л?

-Эцсийн эцэст төрийн түшээд, УИХ гишүүд ЖДҮ-ийг яаж хөгжүүлдгийг ойлгодоггүй юм. ЖДҮ хөгжүүлнэ гэдэг том гегант үйлдвэрүүдээ хүчтэй дэмжээд өгөхөөр тэд ЖДҮ-ээсээ жижиг бараа материалаа худалдан авч дэмждэг. Япон, Сингапур, Солонгосын ЖДҮ ингэж л хөгжсөн. “Ланд крузер” машины бүх эд ангийг япончууд хийдэггүй юм. Дээд зэргийн чанартай эд ангийг бусад улсуудаас авч, тухайн улсын ЖДҮ-г хөгжүүлдэг.

Би гэхэд жижиг боолтоо ганц машинтай боолт хийдэг залуутэй гэрээ хийгээд авч ирсэн. Чи надад чанартай 10.000 ширхэг боолт нийлүүл гэхэд хийж чадаж байна. Ямар ч асуудал гарахгүй. Тэр залуу маань Баянхошуунд үйлдвэрээ өргөтгөөд явж байгаа. Үүнийг л төр, төрд байгаа УИХ гишүүд ойлгодоггүй.

Ахмад үеэ сонс, суралц, асуу гэж хуучны өвгөчүүл сургаж ирсэн. Манайд тийм зүйл алга. Төрийн түшээд нь, УИХ-ын гишүүн сайд болоод яам, яам хэсээд л явдаг болж. Ингэж УИХ гишүүн, сайд болж энд тэнд үсчиж явахын оронд нэг чиглэлийнхээ ажлыг дээд зэргийн чанартай хийж гаргаж ирдэг байгаасай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 5 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top