x

Хүүхэд, залууст хөдөө аж ахуйн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд эрчимжсэн аж ахуйг кластер байдлаар төрөлжүүлэн хөгжүүлнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд Хотын дарга Д.Сумъяабазар “Түмэн шувуут” ХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “Түмэн шувуут” ХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал Ж.Болд гарын үсэг зурсан юм.

Ингэснээр талууд хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримталж буй бодлогын хүрээнд хот орчмын мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд өндөр ашиг шимтэй, түргэн өсөлттэй эрчимжсэн мал аж ахуйн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах аж.

Мөн Санамж бичигт “Түмэн шувуут” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрүүл хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ач тусыг сурталчлан таниулах зорилгоор жилд 9000 сурагчийг хүлээн авч, танилцах аялал зохион байгуулах хүчин чадал бүхий Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төв байгуулна гэж тусгажээ.

Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залууст экологийн боловсрол олгож, амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх боломж бүрдэх юм.

“Түмэн шувуут” ХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр “Эрдэм шинжилгээний байгууллагууд, судлаачдын олон жилийн судалгаагаар хот орчмын бэлчээр ихээр талхлагдсан дүн гарсан. Бэлчээрийн зохисгүй ашиглалтаас үүдэн лууль, шарилж зэрэг харшил үүсгэгч ургамлууд ихээр ургах болсон. Тиймээс бэлчээрийг зохистой ашиглаж, хүнд хэрэгтэй зөв ургамлын бүрэлдэхүүнийг бий болгон, бэлчээрийн бүсийг хамгаалах шаардлага үүсээд байна. Мөн хотын хүүхэд, залууст мал аж ахуйн соёлыг ойлгуулах танилцах аялал байдаггүй. Тиймээс хүүхдүүдэд танин мэдэхүйн мэдлэг олгож, мал аж ахуй, малчдын амьдралыг таниулах чиглэлээр нийслэлийн удирдлагуудтай хамтарч ажиллана. Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцдаг их, дээд сургуулийн оюутнуудад дадлага хийх боломжийг нь бүрдүүлнэ” хэмээсэн юм.

Санамж бичгийн хүрээнд хот орчмын доройтсон бэлчээрийг нөхөн сэргээж, харшилд гол нөлөө үзүүлж буй лууль, шарилжийн бэлчээрт эзлэх хувь хэмжээг бууруулах технологийг боловсруулан, хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 2 цаг 47 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 2 цаг 48 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 2 цаг 49 мин НҮБ: Газын зурваст өлсгөлөн нүүрлэж, хагас сая хүн ядуурлын урхинд оржээ 2 цаг 52 мин Швейцарь АНУ руу барааны шуудан илгээхээ түр зогсоолоо 2 цаг 54 мин Илон Маск Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлэв 3 цаг 0 мин Алсын ажлын нөхцөлөөр Токио дэлхийд тэргүүлж, Сөүл, Ром зэрэг хотууд шинээр багтав 3 цаг 2 мин Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжихээр ажиллана 3 цаг 7 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын удирдлагуудтай уулзлаа 3 цаг 8 мин Илон Маск Apple, OpenAI-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав 3 цаг 9 мин Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна 3 цаг 11 мин Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна 3 цаг 12 мин Цахилгааны засварын ажил хийгдэх үед хүлээцтэй байхыг уриаллаа 3 цаг 13 мин Авто замын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэллээ 3 цаг 15 мин 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 14 цаг 41 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 14 цаг 43 мин KOGAS Америктай 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулав 14 цаг 45 мин Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш хэвийн ажиллажээ 14 цаг 51 мин Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хүлэмжийн хийг бууруулах шийдэл ярилцав 14 цаг 53 мин Улаанбаатарт 5000 өрхийг иж бүрэн дулаалах төсөл хэрэгжүүлнэ 14 цаг 55 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол...
Top