x

Д.Ганбат: "Баянбуурал" амралтад баригдах 16 айлын орон сууц ашиглалтад орсноор ажилчид байртай болно

УБТЗ-ын Баянбуурал амралтад баригдахаар төлөвлөгдсөн 1.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 16 айлын ажилчдын сууцны барилгыг хэнд зориулан барих гэж байгаа вэ гэх асуудал зарим хэвлэлээр гарсан. Энэ талаар УБТЗ-ын Баянбуурал амралтын дарга Д.Ганбатаас тодрууллаа.

Тэрээр "УБТЗ бол ажилтнуудынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч байдаг. Ялангуяа нийт ажилтнуудаа байр орон сууцаар хангахад онцгой анхаардаг. Тэр тусмаа хөдөө орон нутагт ажилладаг төмөр замчдад зориулж жил бүр УБТЗ өөрийн хөрөнгөөр 24-40 айлын орон сууцыг өртөө, зөрлөгүүдэд барьдаг. Энэ л ажлын хүрээнд Баянбуурал амралтын ажилчдын байр орон сууц хүрэлцээгүйг харгалзан УБТЗ 2022 оны их барилга, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө Баянбуурал амралтад 16 айлын байрыг барихаар тусгасан. Ковид цар тахлын хүндрэлийн улмаас УБТЗ-ын тээврийн орлого буурч, санхүүгийн хувьд  хүнд байсан хэдий ч замын захиргаа Баянбуурал амралтын ажилчдын байрны асуудлыг шийдэхэд анхаарч дээрх шийдвэрийг гаргасныг тэмдэглэн хэлэх нь зөв байх.

Ингээд 1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Баянбуурал амралтын ажилчдын байрыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг тухайн ондоо 2 удаа зарласан ч төсөвт өртөг нь бага байсан учир тендер амжилтгүй болсон. Ковид цар тахлын улмаас барилгын материалын үнэ болон бусад зардал ямар их өсөж байгааг хүмүүс бэлхнээ мэдэж байгаа. Тийм ч учраас замын захиргаа энэ бүгдийг тооцож үзээд уг 16 айлын барилгын төсөвт өртгийг 1.6 тэрбум төгрөг болгон нэмж 2023 оны УБТЗ-ын их барилга, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулсан.

Зарим хэвлэлээр мушгин гуйвуулж бичээд байгаа нь ердөө ийм учиртай асуудал. Энэ ярьж бичээд байгаа ажилчдын байр баригдсанаар Баянбуурал амралтын ажилчид л байр орон сууцтай болно.

Энэ ташрамд хэлэхэд байр орон сууцны хүрэлцээ муу байгаагаас шалтгаалж, чадварлаг мэргэжлийн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад хүндрэлтэй байна. Энэ нь цаашлаад амралтын үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна.

Баянбуурал амралт нь нийтдээ 70 гаруй ажилтантай 12 болон 24 айлын орон сууцтай. 2017 онд Төв аймгийн мэргэжлийн хяналтын газраас манай 24 айлын орон сууцыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн акт тогтоосон.

Манай амралтын ажилчдын эрх ашгийн эсрэг худал ташаа зүйл бичсэнд үнэхээр гомдолтой байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 5 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top