x

Хөдөлмөрийн хуулиар сард 112-136 цаг ажиллах ёстой атал 173 цаг ажилла гэж байна

Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын гүйцэтгэгч "Уорли инженеринг" ХХК-ийн үйлдвэрчний эвлэлээс үүсээд буй асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Тус компани нь Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгч юм. Компанийн  үйлдвэрчний эвлэлээс "Цалин хөлсийг хуульд заасны дагуу зөв тооцож олгох" шаардлагыг тавьж, 2022 оны арваннэгдүгээр сараас эхэлж компанийн захиргаатай гурван удаа хэлэлцээрт ороод амжилт олоогүй юм байна. Хөдөлмөрийн зууч томилж хоёр талыг оролцуулан хоёр удаа хурал зохион байгуулсан боловч шийдэлд хүрээгүй. 

Тиймээс хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.4-т заасны дагуу компанид албан мэдэгдлээ хүргүүлж, гуравдугаар сарын 31-ний өдрөөс энэ асуудал эцэслэх хүртэл хугацаагүй ажил хаялт зарласан. Ажил хаялт дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд компанийн зүгээс албан ёсоор ямар нэгэн хариу өгөөгүй. Харин албан бусаар "Ажил хаялтаа зогсоочих, тэгвэл зөвшилцөлд хүрье" гэсэн аж. Гэвч үйлдвэрчний эвлэлийн зүгээс шаардлагынхаа хариуг албан ёсоор авах хүсэлтэй. 

Хоёр талын санал зөрөлдсөн гол асуудал нь Монгол Улсад огт мөрдөгддөггүй 2,080 цаг буюу сардаа 173 цаг ажиллаж, гэрээнд заасан цалингаа авахаар болсон явдал аж.  Хөдөлмөрийн шинэ хуулиар 14/14 болсонтой холбогдуулан сардаа 112-136 цаг ажиллах ёстой. Гэтэл 173 цаг гэх хэзээ ч хүрэхгүй цагийг тавьчихаад байна. Жилдээ 1,576 буюу сардаа 131.3 цаг ажиллах боломжтой. Үүнийг фонт цаг болгож цалин хөлсийг маань олгооч гэх асуудлаар маргаан эхэлсэн. 

Хэлэлцээрийн явцад компанийн зүгээс илүү цагийг олгохгүй үндсэн цалинг нэмье гэсэн. Үндсэн цалингийн нэмэгдэл нь илүү цагийг маань нөхөж хүрэхээргүй байдлаар санал болгосон. Тиймээс 290 гаруй хүн ажил хаялт зарлаад, албан ёсны хариуг хүлээж байна гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Энхтайваны гүүрийн насжилт хэтэрчээ: 2026 онд засвар эхэлнэ. 55 мин Боловсролын салбарт хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хэлэлцэж байна. 1 цаг 0 мин "KPop Demon Hunters" Netflix-ийн хамгийн их үзэгчтэй кино боллоо. 1 цаг 2 мин Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. 1 цаг 4 мин Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 4 цаг 33 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 4 цаг 34 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 4 цаг 36 мин НҮБ: Газын зурваст өлсгөлөн нүүрлэж, хагас сая хүн ядуурлын урхинд оржээ 4 цаг 38 мин Швейцарь АНУ руу барааны шуудан илгээхээ түр зогсоолоо 4 цаг 41 мин Илон Маск Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлэв 4 цаг 47 мин Алсын ажлын нөхцөлөөр Токио дэлхийд тэргүүлж, Сөүл, Ром зэрэг хотууд шинээр багтав 4 цаг 48 мин Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжихээр ажиллана 4 цаг 53 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын удирдлагуудтай уулзлаа 4 цаг 55 мин Илон Маск Apple, OpenAI-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав 4 цаг 56 мин Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна 4 цаг 57 мин Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна 4 цаг 58 мин Цахилгааны засварын ажил хийгдэх үед хүлээцтэй байхыг уриаллаа 5 цаг 0 мин Авто замын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэллээ 5 цаг 1 мин 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 16 цаг 27 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 16 цаг 29 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав
Top