Цахилгаан эрчим хүчний шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх энэ сарын хуваарийг УБЦТС ТӨХК-аас гаргажээ. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 3-нд Хан-Уул, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг болон Төв аймагт тодорхой объектуудад 10:00 цагаас эхлэн засвар хийнэ. Засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг санууллаа.




