x

"Майк драфтад нэрээ өгсөн нь яарсан шийдвэр биш"

Дейтоны их сургуульд сагсан бөмбөгийн багийн тоглогч Шаравжамцын Энхийн-Од агенттай гэрээ байгуулж, NBA-н драфтад нэрээ өгсөн сенсаац мэдээтэйгээр Монголчууд бид өглөөг угтлаа. Монгол хүн драфтад нэрээ албан ёсоор өгч байгаа нь бахархам, түүхэн үйлдэл явдал яах аргагүй мөн. Угаас ч ийм шийдвэр хэзээ нэг өдөр гаргах байсан гэдгийг бид мэдэж байсан ч эрт үү, орой юу гэдэг дээр маргаан өрнөлөө. Ингэх ч ёстой. Спортод гарч байгаа шийдвэр болгон магтаал шүүмжлэл эргэцүүллийг зэрэг дагуулж явдаг.

ШАЛТГААН:

Миний хувьд энэ мэдээг яарсан шийдвэр гэж хүлээж аваагүй. Яг үнэндээ аргагүйн эрхэнд гаргаж байгаа шийдвэр гэж харж байна. Дэйтон энэ жил плэйоффын тоглолтод оролцож чадаагүй. Уг нь орсон бол үндэсний телевизээр гарч, олон хүний анхаарал татах боломж гарах байлаа. Буруутныг нь би дасгалжуулагч Грант гэж харж байгаа. Төвийн тоглогчоороо түлхүү довтолдог хуучны арга барилтай дасгалжуулагч хурдан довтолгоог огт дэмжээгүй. Хэрвээ олон олон коллеж шиг Run n Gun хувилбартай тоглосон бол Энхийн-Од маань энэ жил 10 оноо 5 дамжуулалтыг сэлгээнээс дундажлах боломж бий. Гэвч байршсан удаан сагсан бөмбөгийг сонгосноор түүний статс хүлээлтэд хүрсэнгүй.

Бас найруулагч хийх ур чадварыг гаргах боломж төдийлөн олдоогүйн дээр улирлын төгсгөл рүү бүр минут ч өгөхөө болив. Уг нь бол гараанд гарахдаа ямар потенциалтай тоглогч вэ гэдгээ хангалттай харуулсан ч гарааны хамгаалагчид нь гэмтлээс ирсний дараа минут нь эрс багасав.

Ирэх жил яг ижил нөхцөл байдал Майкыг хүлээж байгаа. Амзил, Блэйкни хоёр өөр сургуулийг сонгохоор болсон ч, хамгаалагчийн байрлал дээрх гурвал болох Малакай Смит, Коби Бреа, Коби Бреа үлдсэн. Майк дахиад сэлгээнээс тоглож магадгүй. Яг жилийн дараа гэхэд дахиад плэйоффгүй, сэлгээнээс, дахиад л March Madness-гүй нэг насаар хөгширсөн тоглогч болох эрсдэл байгаа учраас аргагүйн эрхэнд драфтад нэрээ өгөх шийдвэрийг гаргасан биз.

ДРАФТАД НЭРЭЭ ӨГӨХИЙН ДАВУУ ТАЛ:

Одоо Майк 6-р сар хүртэл драфтад нэрээ өгсөн залуусын адилаар бэлтгэлээ хийх боломж бүрдэж байна. “Mongolian Mike” киноны эхний ангийг үзсэн бол түүний хуваарь ямар шахуу гэдгийг хангалттай харсан биз. Харин одоо тэр 100 хувь сагсан бөмбөгтөө анхаарах боломж бүрдэж байна. Өглөө 8-15 цагийн хооронд хичээл, үргэлжлүүлээд бэлтгэл, шөнө нь даалгавраа хийх шаардлага байхгүй боллоо. Зөвхөн сагсан бөмбөгт л бүх хүч чадал, оюун ухаанаа зориулна. Энэ бол эхлэл. Хамгийн чухал нь драфтад нэрээ өгч байгаа залуучуудын бэлтгэлийг NBA-н скаутууд, G лигийн скаутууд ирж үзнэ, огт байгаагүйгээрээ анхаарлын төвд орох боломж эндээс олдоно. Жинхэнээсээ дээд түвшнийхэн анхаарал хандуулж, юун Ази хүүхэд гараад ирэв гэж тоглолтыг нь харах боломж анх удаагаа үүснэ.

БУСАД БОЛОМЖ: 

Майк ч, Жордан ч тэр ганц л удаа NBA-н драфтад нэрээ өгөх эрхтэй. Хэрэв сонгогдож чадахгүй бол түүний боломж үүгээр дуусна. Гэхдээ сонгогдож чадахгүй гэдгээ мэдвэл 6-р сараас өмнө нэрээ татаж аваад дараа жилийг хүлээж болно. Тэр болтол Майк болон агент нь бүх чадлаараа хичээх л үлдлээ. Нэрээ татвал түүний дараагийн боломж хөгжлийн лиг байх болно. NBA-н G лиг буюу хөгжлийн лигт IGNITE гэж баг бий. NBA-д орох магадлал өндөртэй тоглогчдоос сонгож нэг улирал бэлдээд, дараа жил нь драфтад оруулдаг. Гэвч IGNITE-д орохыг хүссэн мянган мянган залуусын нэг нь л Майк. Бусадтай адил л магадлал боломж бага. Тэгэхээр G лигийн бусад багуудад орж байж, NBA-рүү зүтгэх бас нэг боломж байх болно.

АГЕНТЫН ТУХАЙД: 

Майк шиг тоглогчид том агенттай гэрээ хийх боломж байдаггүй. Томчууд хэдийнээ NBA-д орох нь бат болчихсон залуусын араас л явна. Хэн хэндээ хэрэгтэй. Харин Майкд том агентын шаардлага байхгүй. Яагаад гэвэл халаасандаа 20 тоглогчийн нэр авч яваа агент жагсаалтынхаа дээрээс танилцуулна уу гэхээс доороос нь эхлэхгүй нь лав. Тэгэхээр Майкт яг тохирсон өөрийнх нь төлөө тултал гүйх, танил тал холбоо сүлбээ сайтай агент хэрэгтэй байсан. NBA, NCAA, FIBA-д тоглогч төлөөлөх эрх бүхий хуульч мэргэжилтэй Скотт Никольсийн байгуулсан Rize Management компанийг тэд сонгожээ. Драфтын тооцоонд байгаагүй нөхрийг 2-р тойргоор сонгуулж чадсан, драфтад сонгогдож чадаагүй Ламар Стивенсийг Кавальерстай дөрвөн жилийн гэрээ хийлгүүлсэн гээд манай хүнд яг тохирсон агент болов уу гэж харлаа.

ЭЦЭСТ НЬ: 

Энэ нөхцөлд амжилт хүсэх л үлдлээ. Ямар ч үед чиний болон танай гэр бүлийн гаргасан шийдвэрийг үргэлж хүндлэх болно, Майк. Шараваа ах ч олон сонголтууд дундаас хамгийн өөрсдөд ашигтай хувилбарыг нь сонгож байгаа гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Аав хүн хүүдээ хамгийн сайныг л бий болгохын төлөө зүтгэдэг. Энэ хүртэл тэгсээр л ирсэн. Одоо ч тийм л зорилгоор энэ шийдвэрийг гаргаж байгаа биз ээ. Тийм учраас тэдний шийдвэрт итгээд тултал дэмжих үлдлээ. Майк Шаравжамц гэдэг тоглогчийг авбал ард нь бүхэл бүтэн улс дэмжихэд бэлэн хүлээж байгаа гэдгийг мэдэртэл нь дэмжих цаг ирлээ.

БАРИМТАТ КИНО: 

Баримтат киноны 2-р бүлэг 4-р сарын 10-аас Premier Sports Network 1 сувгаар гарч эхэлнэ. Даваа гараг болгоны 20 цагаас. Өмнөх бүлэг Майкийн гэр бүл, түүний төлөө хэрхэн тэмцэж байгааг, өвөө аав ач гурван үеэрээ шигшээ багтаа тоглох гэж байгаа гэхчлэн илүү намтрыг харуулсан бол энэ удаагийнх Дэйтон улирлаар аялуулах болно. Киноны маань сүүлийн анги гарахад тэр драфтаас нэрээ татсан, эсвэл өгсөн хэвээр байх нь тодорхой болчих биз. Ингэж ч таараасай гэж тооцоолж эхлүүлсэн төсөл юм. Өөрийнх нь тухай 16 ангитай баримтат цуврал гарчихсан гэдэг тэр тоглогчийн NBA-д орох боломжид нь нөлөөлнө гэж найдаж байна.

Б.Ялалт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 6 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top