x

Хүнсний ногоо тариалах хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн салбар зөвлөл өнөөдөр хуралдаж, 2022 онд нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн биелэлт, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцлээ. Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн салбар зөвлөлийн дарга З.Төмөртөмөө удирдан явуулсан юм.

2018 онд нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 49.4 хувьтай байсан бол 2022 оны байдлаар 50.8 хувь болж өссөн. Харин ажилгүйдлийн түвшин 2018 онд 7.5 хувьтай байсан бол 2022 онд 4.8 хувь хүрч буурчээ.

Өнгөрсөн онд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл /ХЭҮЗ/-өөс баталсан долоон хөтөлбөр, 28 арга хэмжээнд 69.3 мянган иргэнийг хамруулж, 21.4 мянган ажлын байр бий болгосон байна. Түүнчлэн эрх бүхий хөдөлмөрийн 14 биржтэй ганцаарчилсан болон бүлгийн сургалт, зөвлөгөө өгөх гэрээ байгуулж ажилласан бөгөөд 4387 иргэнийг ажилд зуучилж, 6043 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг хүргэжээ. Харин хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг 37 удаа зохион байгуулж, 64  ажил олгогчоос зарласан 2014 ажлын байранд 1101 иргэн тэнцэн, ажилд зуучлуулсан.

Мөн мэргэжлийн чиглэлийн буюу барилгын цахилгаанчин, эсгий урлал, хүнд машин механизмын оператор, үсчин, гоо сайханч, тогооч, сантехникч, нярав, талх нарийн боов, барилгын засал чимэглэл, гагнуурчин, фермер, гар урлал гэхчлэн 20 гаруй салбарын эрх бүхий 28 сургалтын байгууллагатай гэрээ хийж, 1130 иргэнийг богино хугацааны танхимын сургалтад хамруулав. Харин оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс 382 ажил олгогчийн 7013 цагийн ажилд зуучилсан юм. Түүнчлэн залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох Шилдэг старт ап уралдааныг зарлан, дүүрэг бүрээс хоёр баг шалгаруулж, нийт 18 шилдэг багт эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгожээ. 

Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн хүрээнд өрхийг гэрээт малчнаар ажиллуулах сургалтыг зохион байгуулсан байна. Ийнхүү 19 аймгаас 1356 ажлын байрны захиалга ирж, 12 өрх зургаан аймгийн 12 сум руу шилжин суурьшжээ. Мөн ногоон ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажилгүй 177 иргэн, ойжуулах мэргэжлээр сурч буй 30 оюутан, нийт 207 иргэнийг мод тарих арга хэмжээнд хамруулж, түр ажлын байраар хангасан. Үүний дүнд Нийслэлийн Байгаль орны газрын мод тарих төлөвлөгөөнд тусгасан байршлуудад нийт 2213 мод нөхөн тарьж, 9510 шинэ мод суулган, 6729 хэвийн ургалттай модны усалгаа, арчилгаа, бордоо болон орчны хөрсний бохирдлыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэсэн байна.

Эмэгтэйчүүдийн ажлын байрыг дэмжих чиглэлээр “Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх” хөтөлбөрийг зарлан 12 төсөл хүлээн авчээ. Ийнхүү шилдэг гурван төвийг шалгаруулж, эргэн төлөх нөхцөлтэйгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Харин 2023 онд ХЭҮЗ-өөс баталсан зургаан үйл ажиллагааны хүрээнд 33 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал,

  1. Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ

  2. Хөдөлмөрт бэлтгэх сургалтын үйл ажиллагаа

  3. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа

  4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа

  5. Түр ажлын байрыг дэмжих үйл ажиллагаа

  6. Засгийн газар болон ХЭҮЗ-өөс тодорхойлсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж.

Хурлын үеэр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэйг гишүүд онцолж байлаа. Иймд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Улаанбаатар агропарк”-д хүнсний ногоо тариалах боломжоор хангаж, мэргэжлийн агрономичийн удирдлага дор сургалт явуулж, түр ажлын байраар ханган, өрхийн орлогыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. 11 жилийн турш хэрэгжсэн уг хөтөлбөрт 8596 иргэн хамрагдаж, түр ажлын байраар хангагдан, өрхийн орлогоо нэмэгдүүлсэн юм.

Энэ жилийн тухайд төвийн зургаан дүүргийн 650 иргэнийг хамруулах бөгөөд 43 га талбайд хүнсний ногоо тариалах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Иргэд уг хөтөлбөрт хамрагдсанаар өрхийн орлогоо нэмэгдүүлэхээс гадна эрүүл хүнсний ногоогоор өрхийн хэрэгцээгээ хангах, газар тариалан эрхлэх мэдлэг чадвартай болох, төмс, хүнсний ногоог хадгалах, нөөшлөх арга барилд суралцах гэхчлэн олон талын ач холбогдолтой. 

Төлөвлөгөөнд тусгасан дээрх үйл ажиллагаануудыг дөрөвдүгээр сарын 5-наас нийслэлийн хэмжээнд албан ёсоор зарлах бөгөөд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үйлчилгээ авах, хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд харьяа дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандан, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Энхтайваны гүүрийн насжилт хэтэрчээ: 2026 онд засвар эхэлнэ. 53 мин Боловсролын салбарт хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хэлэлцэж байна. 58 мин "KPop Demon Hunters" Netflix-ийн хамгийн их үзэгчтэй кино боллоо. 1 цаг 1 мин Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. 1 цаг 2 мин Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 4 цаг 31 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 4 цаг 33 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 4 цаг 34 мин НҮБ: Газын зурваст өлсгөлөн нүүрлэж, хагас сая хүн ядуурлын урхинд оржээ 4 цаг 37 мин Швейцарь АНУ руу барааны шуудан илгээхээ түр зогсоолоо 4 цаг 39 мин Илон Маск Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлэв 4 цаг 45 мин Алсын ажлын нөхцөлөөр Токио дэлхийд тэргүүлж, Сөүл, Ром зэрэг хотууд шинээр багтав 4 цаг 46 мин Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжихээр ажиллана 4 цаг 51 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын удирдлагуудтай уулзлаа 4 цаг 53 мин Илон Маск Apple, OpenAI-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав 4 цаг 54 мин Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна 4 цаг 55 мин Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна 4 цаг 56 мин Цахилгааны засварын ажил хийгдэх үед хүлээцтэй байхыг уриаллаа 4 цаг 58 мин Авто замын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэллээ 5 цаг 0 мин 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 16 цаг 25 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 16 цаг 28 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав
Top