x

Б.Тамир: Нийтийн тээврийн хурд нэмэгдэхэд зорчигчийн урсгал ч дагаад нэмэгдсэн

Манай улс 2019 он хүртэл нийтийн тээврийн салбартаа томоохон хэмжээний парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс нийслэлд бүртгэлтэй нийтийн тээврийн 277 хэрэгслийн 60 орчим хувь нь 10-аас дээш жилийн насжилттай буюу стандартын шаардлага хангахааргүй болжээ. Нийтийн тээврийн чанар, хүртээмж муугаас болж нийслэлийн хүн амын 1/3 хүрэхгүй хувь нь автобусаар зорчдог. Иймд авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2022-2024 онд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 80 хувьд парк шинэчлэл хийх буюу 1134 автобус шинээр оруулж ирэхээр төлөвлөсөн. 2023 оны нэгдүгээр улиралд 224 автобусаар парк шинэчлэл хийн, өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 106  чиглэлд 998 автобус үйлчилгээнд явж байна.

Мөн сургуулийн зориулалттай автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн байна. Тодруулбал, 2019 онд сургуулийн 25 автобус, 2023 онд сургуулийн 50 автобус шинээр орж ирсэн. 2019 онд орж ирсэн 25 автобусны гурвыг нь Багануур, Багахангай, Налайх дүүрэгт тус тус хуваарилжээ. Бусад 22 автобус нь төвийн зургаан дүүрэгт 22 чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгааг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас онцолж байв. Энэ онд орж ирсэн 50 автобусыг холбогдох байгууллагууд руу хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд сургууль орчмын зураглал, хүүхэд зөөх маршрутыг төлөвлөсөн байна. Сургуулийн автобусаар үйлчилж буй 59 сургуульд 85207 хүүхэд суралцаж байгаагаас 23952 хүүхэд такси болон хувийн унаагаар үйлчлүүлдэг байсан бол харин сургуулийн автобус үйлчилгээнд явж эхэлснээр тус сурагчид автобусаар үйлчлүүлэх боломжтой болжээ. Ингэснээр авто замын түгжрэлийг 16.7 хувиар бууруулна гэсэн тооцоолол гарсан байна.

Мөн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд автобус хүлээлгийн цагийг багасгаж, иргэдэд түргэн, шуурхай үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс автобусны богино эргэлт, тусгай эгнээг бий болгож, нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.

Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Б.Тамир “Түгжрэлийн эсрэг авах арга хэмжээнд нийтийн тээврийн салбарын зүгээс хэрэгжүүлэх нэг чухал ажил бол богино эргэлтийг бий болгох юм. Үүнтэй холбоотойгоор, иргэдээс зорчигч урсгалын судалгааг авч, зарим гудамж замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх байдлаар стратегийн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Жишээлбэл, Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг чөлөөлсөнтэй холбогдуулан автобусны дундаж хурд 8.6 км цагаас 12.3 км цаг болж өссөн байна. Нийтийн тээврийн хурд нэмэгдэхээр зорчигчийн урсгал ч дагаад нэмэгдсэн гэсэн үг.

Мөн Яармагийн шинэ суурьшлын бүсээс Таван шар, Саппоро, Энхтайваны өргөн чөлөө рүү, Нисэхээс 3, 4 дүгээр хороолол хүртэл зэргээр тодорхой хэмжээнд богино эргэлтийн төлөвлөлтүүдийг хийсэн. Нийтийн тээвэрт хамгийн урт чиглэлийн радиус дунджаар 50-60 км байдаг. Үүнийг 15 км хүртэл богиносгох судалгааг ч хийсэн. Цаашид шинээр ирж буй автобуснуудыг богино эргэлтийн үйлчилгээнд явуулж автобус хүлээх хугацааг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотод нийтийн тээврийн зургаан эцсийн зогсоол байдаг. Эдгээрийг мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тодорхой аж ахуй нэгжүүд рүү менежментийг нь шилжүүлж, иргэд, жолооч нарт илүү тухтай, тохилог орчныг бүрдүүлэхээр зорьж байгаа. Мөн шинэ суурьшлын бүсүүд рүү автобусны зогсоол төлөвлөх, түүнд тохирсон чиглэл, маршрутын судалгааг үе шаттай хийж байгаа” хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 6 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top