x

Гадаад иргэний оршин суух үнэмлэхийг хэвлэх, олгох үйл ажиллагааг ГИХГ бие даан хэрэгжүүлнэ

Гадаадын иргэн, харьяатын газар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/187 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэх, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаа бөгөөд уг журмыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн шинэчиллээ.

Журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газар 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр боллоо.

Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газраас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж буюу “Туртелком” ХХК-аар гүйцэтгүүлж ирсэн гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх ажлын гэрээг дуусгавар болгож, “Аверс секьюрити” ХХК-ийн Голомт банкны 2205140728 тоот дансыг  2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахгүй болсныг мэдэгдэж байна.

Иймд гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн үйлчилгээ авахдаа үйлчилгээний хураамжийг доорх дансанд тус бүр шилжүүлнэ үү.  

Албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн

Суралцагч гадаадын иргэн

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авах данс: Голомт банк, 1320000052

Хүлээн авагчийн нэр: " Гадаадын иргэн, ХГазар "

Гүйлгээний дүн:

Энгийн 135 000 ₮

Яаралтай 255 000 ₮

Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо

Оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хураамж:

Хүлээн авах данс: Төрийн сан , 100900012003

Хүлээн авагчийн нэр: " Гадаадын иргэн, ХГазар "

Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/

Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авах данс: Голомт банк, 1320000052

Хүлээн авагчийн нэр: " Гадаадын иргэн, ХГазар "

Гүйлгээний дүн:

Энгийн 45 000 ₮

Яаралтай 75 000 ₮

Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо

Оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хураамж:

Хүлээн авах данс: Төрийн сан , 100900012003

Хүлээн авагчийн нэр: " Гадаадын иргэн, ХГазар "

Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/

Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо

Мөн дээрх журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан оршин суух үнэмлэхэд нэмэлт өөрчлөлт, сунгалтын тэмдэглэгээ зэргийг хийхгүй бөгөөд оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгасан тохиолдолд үнэмлэхийг шинээр хэвлэж, дахин олгох юм.  

Оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгахдаа

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авах данс: Голомт банк, 1320000052

Хүлээн авагчийн нэр: " Гадаадын иргэн, ХГазар "

Гүйлгээний дүн:

Энгийн 87 000 ₮

Яаралтай 159 000 ₮

Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо

Оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хураамж:

Хүлээн авах данс: Төрийн сан , 100900012003

Хүлээн авагчийн нэр: " Гадаадын иргэн, ХГазар "

Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/

Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо

Та төлбөрөө төлөхдөө дансны дугаар, хүлээн авагчийн нэр, үйлчилгээний төлбөрийг сайтар нягталж, хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд  буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Санамж

  • Оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ визийн зөвшөөрөл хүсэх үед гаргасан албан хүсэлт (өргөдөл)-ийг эх хувиар, мөн оршин суух зөвшөөрөл хүсэх үедээ гаргасан албан хүсэлт (өргөдөл)-ийг эх хувиар авч ирж, хураалгана.

  • Оршин суух үнэмлэхийг олгохдоо гадаадын иргэн нь өөрийн хүчин төгөлдөр бичиг баримт, хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгууллагаас олгосон итгэмжлэлийг эх хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хамт авч ирж, оршин суух үнэмлэхийг хүлээн авна.

  • 2023.04.01-ээс өмнө олгогдсон оршин суух  үнэмлэх хүчинтэй хугацаандаа хүчин төгөлдөр бөгөөд гадаадын иргэн, хуулийн этгээд нь шинээр солиулах хүсэлт гаргах боломжтой.

  • 2023.03.31 хүртэл ирсэн оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг 2018 оны А/187 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэх, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам”-ын дагуу шийдвэрлэн олгоно.

Эх сурвалж: ГИХГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 6 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top