x

Монгол, Израил улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн БНХАУ-аас Монгол Улсыг хавсран хамаарч буй Израил улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Ирит Бен Абба Витле, Худалдааны атташе Йоав Хайми болон Израил улсын Өргөмжит Консул Д.Наран нарыг хүлээн авч уулзлаа.

Ковид-19 цар тахлын улмаас хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хоёр талт хамтын ажиллагаа удааширсныг талууд хүлээн зөвшөөрч, Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын төлөв байдал, Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Израилын талд өгөв. 

Израил улсын хөдөө аж ахуйн салбарын инновац, дэвшилтэт техник технологи, мэдлэг туршлагыг өндрөөр үнэлэн талууд хүнсний аюулгүй байдал, хангамжийн хүрээнд дараах чиглэлээр хамтын ажиллагаагаа сэргээж ажиллахаар тохиролцлоо.

Үүнд:

  • Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэй боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх ажлын хүрээнд энэ онд Израил улсын Засгийн газрын тэтгэлгээр урт хугацааны сургалтын хөтөлбөрт хамруулах;

  • Израил Улсын Олон улсын хамтын ажиллагааны МАШАВ байгууллагатай хамтран зохион байгуулдаг богино хэмжээний сургалтад салбарын төлөөллийг оролцуулах; 

  • 2023 оноос Израил улсаас салбарын экспертүүдийг ирүүлэн туршлага солилцох, сургалт зохион байгуулах, тулгамдаж буй асуудлаар хамтран судалгаа шинжилгээ хийж, хэмнэлттэй, үр бүтээмж өндөр ажиллах боломжийн талаар шийдлийг олоход Монголын газар тариаланч, малчин, фермерүүдтэй ажиллах;

  • Эрс тэс уур амьсгал, цөлөрхөг, хагас цөлөрхөг газар нутагтай гэдгээрээ хоёр улс ижил төстэй сорилтуудтай тулгардаг. Ялангуяа, цаг уурын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын эсрэг агро ойн зурвас байгуулах, жимс, жимсгэнийн мод тарих, газар тариалангийн талбайн дундуур ойн зурвасыг бий болгох, усалгаатай газар тариалан, бэлчээрийн доройтлоос сэргийлэх, сэргээх чиглэлээр Израил улсаас туршлага судлах, инновац, техник технологид тулгуурлан хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгох;

  • Хүнсний аюулгүй байдал, хангамжтай холбоотойгоор хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн, цэцэг тарьж, ургуулах, усалгааны системийн оновчтой системийг нэвтрүүлэх, 4 улирлын хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Израилын зүгээс нягт хамтарч ажиллах;

  • Израил улс олон төрлийн инновацын төвүүдтэй. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын инновацын төв, аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг Монголын талд хүлээлгэн өгч, яамтай хамтран ажилладаг мэргэжлийн холбоодыг оролцуулан хамтын ажиллагааг бий болгох; (Ялангуяа, Израил улс нь хөдөө аж ахуйн экосистемийг цөлөрхөг, үржил шим муутай газар нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд амжилттай бий болгож чадсан арвин туршлагад үндэслэн туршлага солилцох нь чухал ач холбогдолтой) 

  • 2023 оны 10 дугаар сард Израил улсад болох “Агритек” олон улсын үзэсгэлэнд Монголын талаас ажлын хэсэг гарган оролцуулах, Израил улсын тодорхой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах боломжтойг онцлон, анхаарч ажиллахыг санал болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Энхтайваны гүүрийн насжилт хэтэрчээ: 2026 онд засвар эхэлнэ. 1 цаг 51 мин Боловсролын салбарт хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хэлэлцэж байна. 1 цаг 56 мин "KPop Demon Hunters" Netflix-ийн хамгийн их үзэгчтэй кино боллоо. 1 цаг 59 мин Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. 2 цаг 1 мин Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 5 цаг 30 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 5 цаг 31 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 5 цаг 32 мин НҮБ: Газын зурваст өлсгөлөн нүүрлэж, хагас сая хүн ядуурлын урхинд оржээ 5 цаг 35 мин Швейцарь АНУ руу барааны шуудан илгээхээ түр зогсоолоо 5 цаг 37 мин Илон Маск Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлэв 5 цаг 43 мин Алсын ажлын нөхцөлөөр Токио дэлхийд тэргүүлж, Сөүл, Ром зэрэг хотууд шинээр багтав 5 цаг 44 мин Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжихээр ажиллана 5 цаг 49 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын удирдлагуудтай уулзлаа 5 цаг 51 мин Илон Маск Apple, OpenAI-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав 5 цаг 52 мин Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна 5 цаг 54 мин Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна 5 цаг 55 мин Цахилгааны засварын ажил хийгдэх үед хүлээцтэй байхыг уриаллаа 5 цаг 56 мин Авто замын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэллээ 5 цаг 58 мин 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 17 цаг 24 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 17 цаг 26 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв Swatch Хятадад бойкот гаргасан сурталчилгааныхаа төлөө уучла... Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта...
Top