x

Замын даац хэтрүүлсэн ачаа тээвэртэй хатуу тэмцэнэ гэв

Манай улсад автозамын даацын хяналтыг MNS 4598:2020 буюу “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-аар зохицуулдаг. Үүнд нэг тэнхлэг дээрх жин 11 тонн, нийт жин 44 тонноор тодорхойлсон байдаг.  

Уг стандарт нь зөвхөн манай улсын стандарт бус, олон улсад ч дагаж мөрддөг стандарт юм. Тухайлбал БНХАУ-д нийт жин нь 49 тонн, ОХУ-д 44 тн, Европын холбооны улсууд 44 тн гэсэн стандартыг тус тус баримталж байна.

Тээвэрлэгч, жолооч нарын дунд хавар намрын улиралд газар гэсэж, хөлдөх үед стандартаа баримтлаад бусад үед жин, даац хэтрүүлэх буруу хандлага байсаар байгаа нь зам эвдрэх, аваар осол гарах, цаашлаад эрдэнэт хүний амь нас хохирох зэрэг эрсдлийг бий болгож байна.  

Өвөл газар хөлдүү үед зам хөшүүн чанартай болж хүнд даацын тээврийн хэрэгслээр зорчиход деформаци үүсэж зам дээр хагарал, овойлт үүсдэг. Ингэж овойсон зам хавар хөрсний гажилтад орж, хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих үед замын хагарал улам нэмэгдэж, суулт өгч томоохон нүх үүсэх, замын эвдрэл гэмтлийн гол шалтгаан болдог.

Иймээс даацын хяналтыг тогтмолжуулж, цаашид энэ төрлийн хяналт шалгалтыг цахимжуулах чиглэлээр ЗТХТ тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Дээрх төлөвлөгөөт хяналт, шалгалтын ажлыг өнөөдрийн байдлаар Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймагт хэрэгжүүлээд байна.
Тодруулбал,

Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газар, “Зам, тээврийн хөгжлийн төв”, “Тээврийн Цагдаагийн Алба”, “Автотээврийн Үндэсний Төв”-ний хамтарсан ажлын хэсэг тухайн чиглэлүүдэд нүүрс тээврийн даацын байдалд шалгалтын ажиллагаа явуулж гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан байна.

Уурхайн нүүрсний тээвэр болон авто замын даацыг хэтрүүлж авто замын хучилт, гүүрийг эвдэн, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг таслан зогсоож захиргааны хуулийн дагуу арга хэмжээ авч цаашид даацын хяналтыг тогтмолжуулах хамтын арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэхээр ажлын хэсэг нэгдсэн шийдэлд хүрсэн байна.

Улсын хэмжээнд орон нутгийн удирдлагууд, холбогдох эрх бүхий албан тушаалтнуудтай санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн ба хамтдаа замаа хамгаалах чиглэлээр байнга мэдээлэл солилцох, хамтарсан хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулахаар боллоо.

Цаашид ийм төрлийн зөрчилд Улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн захиргааны хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна даац хэтрүүлсэн аж ахуй нэгжийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг онцоллоо. Мөн дээрх стандарт шаардлагыг баримтлаагүйгээс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж, хувь хүн өөрсдөө хариуцаж, авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг барагдуулах механизм үйлчилж эхэлнэ.

Түүнчлэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд улсын чанартай автозамаар том оврын ачааны автомашинаар тээвэрлэлт хийхдээ дараах зөрчил дутагдлыг нийтлэг гаргаж байна.  
Үүнд:

  • Гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бус;
  • Улсын дугаар бүдгэрсэн, арилсан, гээгдүүлсэн;  
  • Оврын хэмжээг илтгэсэн хажуу болон арын хэсэгт туузан наалт байрлуулаагүй;
  • Ачаа тээвэр зориулалтын бүтээлэггүй;
  • Эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг, хол, ойрын болон оврын гэрлийн нөөц чийдэн байхгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрч байна.  

Иймд дээрх дутагдлыг гаргахгүй хөдөлгөөний болон тээвэрлэлтийн стандартаа мөрдөхийг холбогдох албаныхан анхааруулж байна.  

Даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй, ачаа ачсан эхлэлийн цэг рүү буцааж, хэвийн хэмжээд ачилт хийлгэн хөдөлгөөнд оролцуулах ба зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авна.  

Иймд жолооч тээвэрчид ачааны эхлэлийн цэгээс жин даацаа тохируулах шаардлагатай болохыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 6 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top