x

Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон машиныг ачиж журамлана

Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон автомашинуудыг ачиж журамлах талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

-Нийтийн эзэмшлийн зам, талбайд орхисон, удаан хугацаагаар үлдээсэн машин хэр олон байна вэ?

-Одоогийн байдлаар 30 гаруй машиныг олж тогтоогоод байна. Иргэдээс энэ талаар мэдээлэл ирж байгаа, мөн камераар илрүүлж буй тул цаашид ийм машинуудын тоог гаргаад явна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авто замын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд эдгээр машиныг олж тогтоогоод, эздэд нь мэдэгдэл хүргүүлэх арга хэмжээ авч байна. Мэдэгдэл хүргүүлснээс хойш долоо хоногийн хугацаанд машинаа аваагүй бол ачиж журамлана.

-Мэдэгдэх хуудсыг ямар байдлаар хүргүүлж байна вэ?

-Автомашины улсын дугаар дээр эзнийх нь бүртгэл байдаг. Бид энэ бүртгэлийн дагуу утсаар нь холбогдох, эсвэл гэрийн хаягаар нь мэдэгдэл хүргүүлж байна. Түүнчлэн машин дээр нь мэдэгдэх хуудас нааж байгаа. Эхнээсээ зарим иргэн машинаа аваад, зогсоол, талбай чөлөөлж байна.

-Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоол дээр машинаа үлдээснээр ямар үр дагавар гарч байна вэ?

-Удаан хугацаагаар машинаа үлдээснээр дугуй нь хагарах, эд анги нь хулгайд өртөх, өнгө үзэмж нь муудах зэргээр өмчид хохирол учрах, хулгайн гэмт хэрэг гарах шалтгаан болж байна. Нөгөө талаас оношилгоонд ороогүй, авто зам ашигласны төлбөр төлөөгүй зэрэг зөрчлүүд илэрдэг. Эдгээр зөрчлийг арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөн нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоол чөлөөлөхөөр ийм арга хэмжээг авах шаардлага гарсан.

-Журамласан машинуудыг хаана байрлуулах вэ?

-Журмын хашаа руу аваачна. Тэнд байршуулсан тохиолдолд төлбөр бодогдоод явна гэдгийг бид эздэд нь мэдэгдэж байгаа. Мөн ийм машины талаарх мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн төвийн 1800-1200 дугаарын утсанд, мөн www.ulaanbaatar.mn веб сайтад хандан ирүүлэх боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 9 цаг 23 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 9 цаг 26 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 9 цаг 30 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 9 цаг 31 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 9 цаг 35 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 9 цаг 37 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 10 цаг 27 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 11 цаг 48 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 12 цаг 42 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 12 цаг 48 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 12 цаг 51 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 12 цаг 53 мин Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 15 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 15 цаг 55 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 16 цаг 3 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 16 цаг 35 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 16 цаг 37 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 16 цаг 39 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 16 цаг 42 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 16 цаг 45 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Банкны хар жагсаалтыг халлаа Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top