x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын байгууллагын ажилтнуудтай санал солилцлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уулзалтаа Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын ажилтнуудтай хийлээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд Засгийн газрын гадаад зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, олон улсын байгууллагын үйл ажиллагааг уялдуулах сэдвээр санал солилцов.

Ерөнхий сайд олон улсын байгууллагаас ажлын гараагаа эхэлж ажлын арга барил, дэг журмыг суралцаж байснаа дурдаад “Шинэ сэргэлт” илтгэл тавилаа. Илтгэлийнхээ эхэнд олон улсын геополитикийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярьж, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулав.

Манай улсын нийт экспортын 93 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай. Уул уурхай дагасан далд эдийн засгийг ил болгоход Засгийн газар анхаарч буйг Ерөнхий сайд тэмдэглэв.

Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн талаар ярьж, боомтын сэргэлтийн төслүүд эрчимтэй хэрэгжиж буйг онцоллоо. Тавантолгой -Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын ажил дуусаж зүгшрүүлэх тээвэр эхлүүлсэн. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг найман сарын хугацаанд ашиглалтад оруулсан, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам мөн ашиглалтад орсон зэргийг дурдав.

Монгол дахь олон улсын байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын мэдлэг, туршлагаас хуваалцаж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд олон улсын байгууллагад ажилласан жилийг төрийн албатай дүйцүүлж, тэтгэвэрт тооцуулах хууль эрхзүйн орчныг шийдэх боломжтойг Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газрын гадаад зээл тусламжийн төслүүдийн хэрэгжилт, “Шинэ сэргэлтийн бодлогын уялдаа” сэдвээр танилцуулга хийлээ.

Цаашид гадаад зээл тусламжаар тэргүүн ээлжинд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдийг санхүүжүүлэх, хоёрдугаарт, хүнсний хангамж аюулгүй байдлын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ" гэлээ.

Олон улсын байгууллагын төлөөллүүд Монгол Улсын хөгжлийн бодлого урт хугацаанд хэрэгжих нь чухал байгааг, хэрэгжилт хяналтад анхаарах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байдлыг хангах, яамдын уялдаа холбоог сайжруулж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх зэрэг санал хэлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Энхтайваны гүүрийн насжилт хэтэрчээ: 2026 онд засвар эхэлнэ. 1 цаг 49 мин Боловсролын салбарт хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хэлэлцэж байна. 1 цаг 54 мин "KPop Demon Hunters" Netflix-ийн хамгийн их үзэгчтэй кино боллоо. 1 цаг 57 мин Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. 1 цаг 59 мин Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 5 цаг 28 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 5 цаг 29 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 5 цаг 30 мин НҮБ: Газын зурваст өлсгөлөн нүүрлэж, хагас сая хүн ядуурлын урхинд оржээ 5 цаг 33 мин Швейцарь АНУ руу барааны шуудан илгээхээ түр зогсоолоо 5 цаг 35 мин Илон Маск Macrohard нэртэй шинэ компанийг бүртгүүлэв 5 цаг 41 мин Алсын ажлын нөхцөлөөр Токио дэлхийд тэргүүлж, Сөүл, Ром зэрэг хотууд шинээр багтав 5 цаг 42 мин Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжихээр ажиллана 5 цаг 47 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын удирдлагуудтай уулзлаа 5 цаг 49 мин Илон Маск Apple, OpenAI-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав 5 цаг 50 мин Зеленский Путинтэй яаралтай дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байна 5 цаг 52 мин Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 18-20 хэм дулаан байна 5 цаг 53 мин Цахилгааны засварын ажил хийгдэх үед хүлээцтэй байхыг уриаллаа 5 цаг 54 мин Авто замын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт эхэллээ 5 цаг 56 мин 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно 17 цаг 22 мин “Back to Darkhan” төсөл Дарханд ажиллах нөхцөлтэйгээр БНСУ-д сурах боломж нээнэ 17 цаг 24 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв Swatch Хятадад бойкот гаргасан сурталчилгааныхаа төлөө уучла... Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта...
Top