x

Хуучин Цагаан хаалганы уулзвараас буцаж эргэх хөдөлгөөнийг хязгаарлана

Улаанбаатарын авто замын түгжрэлтэй холбоотойгоор Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс /2023.003.24/ мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар гарсан шийдвэртэй холбоотойгоор авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Нарны хороолол орчим, ТЭЦ-4, Саппорогийн урд уулзварын хөдөлгөөнийг нэг чигт оруулах болсон аж. Түүнчлэн буцаж эргэх хөдөлгөөнөөс үүдэлтэй түгжрэл нэмэгдэж байгаа учраас дараах зохицуулалтыг хийхээр болжээ. 

Тодруулбал,

  • Буцаж эргэх хөдөлгөөнөөс шалтгаалж түгжирдэг учраас Чингисийн өргөн чөлөө, Цагаан хаалганы уулзвар дээр буцаж эргэх үйлдлийг хязгаарлана.
  • Механик Тээврийн Сургууль (МТС), Хараагүйчүүдийн төвийн замд буцаж эргэх нь их. Тиймээс энэ уулзвар дээр буцаж эргэх маршрутыг өөрчлөхөөр болсон байна. Гэхдээ зүүн эргэхийг хориглоогүй.

 

ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу:

-Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн Цагдаагийн алба 24 цагийн турш хөдөлгөөний зохицуулалт хийдэг. Гэрэл дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа тоог долоо хоногийн дунджаар танилцуулъя. 

Тухайлбал, МТС нь 867 буюу маш өндөр үзүүлэлттэй. Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг уулзваруудаас машины массыг оруулж ирэхийн тулд энэ их таталтыг хийгээд байгаа юм. 

Үүнээс шалтгаалж МТС баруун тал болох Говийн зам, 19-ийн ард талын замын уулзварын нэвтрүүлэх чадвар бага учраас түгжрэл саатал бий болдог. Улмаар уулзварын голд хөдөлгөөн зохицуулж байгаа цагдаа буруу зохицуулалт хийж байна гэдэг хар төрүүлдэг.

Буцаж эргэх хөдөлгөөн зохицуулалтыг яаж хийж болох вэ, буцаж эргэх зорилго юу юм бэ гэдэг дээр судалгаа хийж үзсэн. Судалгаанаас харахад, урагшаа хөдөлгөөн шингээж явсаар Баруун дөрвөн зам, Өгөөж, Нарны гүүр, МТС руу 2,000 машин орж ирээд 882 машин урагшаа чигээрээ гардаг.

Бусад хөдөлгөөн нь зүүн буюу буцаж эргэж байгаа гэсэн үг. Үүнээс үүдэн хотын төвийн хөдөлгөөнийг гаргаж чадахгүй, уулзвар дээр хүлээлтийн хугацаа үүсэх асуудал гараад байгаа гэв. 

МТС-ийн уулзвар дээр буцаж эргэх гарц, орцуудын гаралтын эзлэх хувь:

  • Нарны гүүрнээс 1,402 автомашин/цаг гарч ирээд түүний 10 хувь нь тухайн уулзвар дээр буцаж эргэж байна
  • Алтай хотхоноос 258 тээврийн хэрэгсэл буюу нийт гарч буй автомашины 55 хувийг буцаж эргэх үйлдэл эзлээд байгаа юм.

Буцаж эргэх үйлдэл нь хаашаа очиж байгаа талаарх судалгааг хийсэн. Үүнээс харахад Нарны гүүрнээс 20 хувь нь хотын төвөөс гараад уулзвар дээр буцаж эргэдэг. Бусад орц гарцаас 544 тээврийн хэрэгсэл буюу 80 орчим хувь нь буцаж эргээд байгаа юм.

Түүнчлэн Алтай хотхоны оршин суугчид хүүхдээ хүргэж өгөхийн тулд өглөө, оройн ачааллын үеэр буцаж эргэдэг. Буцаж эргэх үйлдэл нь бусад хөдөлгөөнийг огтлолцуулж, аюулгүй байдал хангахгүйгээс шалтгаалж маш их эрсдэл үүсээд байна. 

Иймд Алтай хотхонд шинээр замын тэмдэг тэмдэглэгээний ажлууд хийгдэж байгаа. Алтай хотхоны оршин суугчид хүүхдээ сургуульд хүргэхийн тулд уулзварын голд буцаж эргэхгүй, нийтийн эрх ашгийг хөндөхгүйгээр зарим зохицуулалтыг хийж байна. 

Нарны гүүрний доод талын буцаж эргэх хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байгаа. Ингэснээр сургууль руугаа хүүхдүүдээ аюулгүй хүргэж өгөх боломж бүрдэнэ. Улаанбаатар хотын түгжрэлд нөлөөлөөд буй ганц гогцоо нь Алтай хотхон орчимд байна гэдгийг хараад судалгаанд суурилж зохицуулалт хийж байгаа гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 6 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top