x

Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд ноцтойгоор халдсан захирамж гаргалаа

Консул асан Д.Мөнх-Эрдэнийг шүүхээс өнгөрсөн даваа гаригт дахин цагдан хорих шийдвэр гаргасан. Энэ талаар түүний өмгөөлөгч Л.Баттогтохтой ярилцлаа.

-Д.Мөнх-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногт сулласан. Та бүхэн шүүхээс хуулийн дагуу сулласан гэж мэдэгдэж байв. Гэтэл өнгөрсөн даваа гаригт буцаагаад хорьчихлоо. Шүүгч шүүгчийнхээ захирамжийг хүчингүй болгосон нь ямар учиртай юм бэ?

-Эхлээд би өнгөрсөн хугацаанд болсон хуулийн процессыг тайлбарлая. Миний үйлчлүүлэгч Д.Мөнх-Эрдэнийг 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр цагдан хорьсон. Намын даргын хуралд оролцож хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж буруутгасан. Тиймээс өмгөөлөгчийн хувьд миний бие хоёрдугаар сарын 9-нд хуваарилагдсан шүүгчид гомдол гаргасан. Гэвч миний хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Тиймээс эрхийнхээ хүрээнд шүүхийн ерөнхий шүүгчид 11-ний өдөр гомдол гаргасан.

Тэгэхэд ерөнхий шүүгч 14-ний өдөр өмнөх 9-ний өдрийн шүүгчийн захирамж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч эрх мэдлийнхээ хүрээнд гаргасан шийдвэр мөн байна. Тиймээс ЭХХШТХ-ийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхгүй болно гэсэн хариуг надад өгсөн.

Ингэж явсаар энэ сарын 2-нд гэм буруугийн шүүх хурал зарлагдлаа. Гэвч тухайн өдөр шүүх хурал болоогүй, 10-н хүртэл хойшилсон. Ингэхдээ Д.Мөнх-Эрдэнийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэсэн юм. Би гуравдугаар сарын 13-нд хуваарилагдсан шүүгчид дахиад гомдол гаргасан. Тэгэхэд шүүх 15-ны өдөр өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж Д.Мөнх-Эрдэнийг ЭХХШТХ-ийн 14.5 дугаар зүйлд зааснаар хязгаарлалт тогтоох арга хэмжээг авч, Д.Мөнх-Эрдэнийг сулласан. Энэ захирамжаа гаргахдаа шүүгч гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсан байдаг.

Гэтэл 17-нд нь прокурор шүүгчийн тэр захирамжид гомдол гаргасан. Утга нь ЭХХШТХ-ийн 15.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гурав хоногийн дотор ерөнхий шүүгчид гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг хязгаарлачихлаа гэж гомдсон байна лээ. Ерөнхий шүүгч нь тэр хүсэлтийг хүлээж аваад нэгд, прокурорын гомдол эсэргүүцэл гаргах эрхийг хязгаарласан байна. Хоёрт, шүүхийн шатанд шүүгдэгч, өмгөөлөгч нар таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой гомдол гаргах эрх байхгүй гэсэн байдаг. Ингээд өмнөх 15-ны өдрийн Д.Мөнх-Эрдэнэд хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгоод, шүүх хурал болтол цагдан хорихоор шийдвэрлэчихэж байгаа юм.

-Маш сонин процесс өрнөжээ. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг хязгаарласан шүүгчийн захирамжийг ерөнхий шүүгч цуцлаад прокурорын эсэргүүцлийг хүлээж авсан нь хууль ёсных уу?

-ЭХХШТХ-ийн 15.8 дугаар зүйлийн нэгд прокурор оролцогч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гурав хоногийн дотор гомдол гаргаж болно. Мөн энэ хуулийн 15.1, 15.2-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй, хүсэлт гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болохоор хуульчилсан байдаг.

Тэгэхээр аль ч үе шатанд гомдол гаргаж болно гэдэг хүсэлт нь ЭХХШТХ-ийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад хязгаарлалт тогтоох хувийн баталгаа гаргах, барьцаа авах, тодорхой үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлэх, цагдан хорих зэрэг таслан сэргийлэх хэмжээг шүүгч авна гэдэг. Өөрөөр хэлбэл, шүүгчийн гуравдугаар сарын 15-нд гаргасан Д.Мөнх-Эрдэнийг сулласан захирамж нь хүчинтэй. Хууль зөрчөөгүй гэсэн үг. Харин ерөнхий шүүгчийн шийдвэр үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, ерөнхий шүүгч хуулийн дагуу прокурорын эсэргүүцлийг хэлэлцэхгүй байх ёстой байсан. Энэ нь өөрөө шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн үйлдэл боллоо. Нэг ёсондоо шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон хэрэг.

Түүгээр зогсохгүй Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ. Шүүхийн бие даасан байдлыг алдагдуулсан хууль тогтоомж болон хэм хэмжээний акт гаргахыг хориглоно гэж байдаг. Тиймээс ерөнхий шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус үйлдэл боллоо гэж үзэж байна. Мөн энэ хуулийн 6 дахь хэсэгт заасан хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэдэг. Ерөнхий шүүгчийн үйлдэл энэ зарчмыг ч давхар алдагдууллаа.

-Сэжигтэн яллагдагчийн 30 хоногийн баривчилгаатай холбоотой маргаан Д.Мөнх-Эрдэнийн үйлдлээс үүдэлтэй өрнөөд байна шүү дээ. Яг ямар зарчим алдагдаад байна вэ?

-ЭХХШТХ-ийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт цагдан хорих үндсэн хугацааг нэг сар байна гэдэг. Нэг ёсондоо энэ хугацаа хэрэг бүртгэл мөрдөн байцаалт прокурорын шатанд хэрэгждэг байх нь. Гэтэл шүүхэд шилжсэн хэрэгт хэргийн холбогдогчийг шүүх хурал болтол цагдан хорино гээд шүүгч үздэг болоод байгаа юм. Бүр нийтлэг болчихлоо. Шүүх хурал болтол хорино гэсэн хуулийн томьёолол ямар ч хуульд байхгүй. Энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил. Хуульчлаагүй практик болчихоод байна.

Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорьсон шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд хоригдох этгээдийг ЭХХШТХ-д заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрт заасан хугацаагаар хорино гэж байгаа. ЭХХШТХ 14.10-т 30 хоног гээд заачихсан. Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорьсон шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд хоригдсон этгээдийг суллах журам бий. Энэ журмаар сэжигтэн яллагдагчийг хорьсон 30 хоногийн хугацаа дуусах үед хорих байрны захиргаа 24 цагаас доошгүй хугацаанд эрх бүхий албан тушаалтанд хугацааг сунгах эсэхийг тодруулж бичгээр мэдэгддэг. Хэрэв 24 цагийн дотор хариу ирэхгүй бол шүүхийн дарга, шүүхийн захиргаа хоригдогчийг нэн даруй суллах үүрэгтэй. Гэвч энэ хууль огт хэрэгжихгүй байгаа юм. Ийм байдлаар маш олон сэжигтний эрх зөрчигдөж байгаа. Шүүх хурал болтол хүнийг цагдан хориод байгаа нь залхаан цээрлүүлэх эрүү шүүлт яваад байна гэсэн үг. Энэ хуулийг УИХ-аар хэлэлцүүлж нэг мөр ойлгогдохоор тогтоохгүй бол шүүгч бүр өөр өөрийн ойлголтоор хуулийг буруу хэрэглээд байна.

-Д.Мөнх-Эрдэнийг дахин дахин цагдан хориод байгааг янз бүрээр тайлбарлаж байна. Ар гэрийнхний хувьд захиалгат үйл ажиллагаа гэж хардаж байгаагаа илэрхийлээд байгаа. Өмгөөлөгчийн хувьд прокурор, шүүгчийн үйлдлийг юу гэж харж байна вэ?

-Олон нийтийн сүлжээгээр шүүх, прокурор худалдагдсан байна. Нөлөө бүхий улстөрчдөд худалдагдсан, тэдний талд ажиллаад байна гэх зэргээр мэдээллүүд явж байна. Өмгөөлөгч миний хувьд арай тийм хэмжээнд хүрээгүй гэдэгт итгэж байна.

-Ерөнхий шүүгч хууль зөрчсөн гэлээ. Та гомдол гаргасан уу?

-Өнөөдөр /өчигдөр/ ЭХХШТХ-ийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 15.2 дугаар зүйлд хүсэлт гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно, энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүх таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэнэ гэсний дагуу, 14.6 дугаар зүйлд заасан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд өглөө. Хүсэлтийг хуульд зааснаар 24 цагийн дотор шийдвэрлэх ёстой. Маргааш /өнөөдөр/ шүүх хуралдах болов уу. Шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 6 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top