x

Х.Нямбаатар: Сэжигтний гэм буруутай нь тогтоогдоогүй байхад цагдан хорьдог байдлыг зогсооно

Шүүх, прокурорын байгууллагаас хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүсийг хууль зөрчин шууд хорих болсон талаар олон нийт шүүмжилж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас дараах зүйлсийг тодрууллаа.

-Сүүлийн үед таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа шууд хорьдог боллоо гэсэн шүүмж байна. ХЗДХ-ийн яам Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг сонгох хууль эрх зүйн болон техникийн боломжийг бид хаврын чуулганаар бий болгохоор зорьж байна.

Гарцаа байхгүй бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, эх орноосоо урвах төрийн эсрэг гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас бусад тохиолдлуудад тухайн этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээний цагдан хорих төрлийг сонгохгүйгээр зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байдлаар хуулийг өөрчлөн найруулж байгаа гэж ойлгож болно.

ХЗДХЯ ямар нэг мөрдөн шалгах ажиллагаанд оролцдоггүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Гагцхүү улсын хууль зүйн бодлогыг тодорхойлж, хууль эрх зүйн шинэчлэл хийдэг бодлого гаргадаг. Энэ хүрээндээ бид бодлогын шинэчлэл хийх ёстой юм.

-Хуульд оруулж байгаа онцлог нэмэлт, өөрчлөлт нь юу вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа бөгөөд хуулийн төсөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэд хэдэн шинэчлэл хийж байгаа.

Тухайлбал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэн шуурхай явуулах, улмаар хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх зорилтыг хангах үүднээс зайлшгүй тохиолдолд мөрдөгч техник технологийн дэвшлийг ашиглан цахим хэлбэрээр хэргийн оролцогч нараас мэдүүлэг авах, авсан мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх, түүнчлэн эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулсан лавлагаа, тодорхойлолтыг нотлох баримтад тооцох зохицуулалтыг хуульчилна.

Эхний ээлжид бид зөрчил шалган шийдвэрлэх цахим хэлбэрт шилжүүлж байгаа. Чингэлтэй дүүргийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчид өөрсдийн таблет дээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, цаасан суурьгүй, прокуророос очиж зөрчлийн дугаар авахгүй, хэргээ биечлэн явж хянуулдаг явдал үүгээр арилж байна гэж ойлгож болно. Монгол Улсын хэмжээнд 11 мянга орчим зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан байгаа.

Энэ хүмүүс цаашид 100 хувь цахимаар хэрэг хянан шийдвэрлэдэг болох бүх техникийн программ хангамж шийдэгдсэн. Энэ ажил амжилттай болсны дараа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим хавтаст хэрэг нээх, цахимаар эрүүгийн хэргийн дугаар авдаг хэлбэрт шилжихийг зорьж байна. Энэ нь хүний эрхийг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг богиносгох. хүний эрхийн зөрчил дутагдал гаргахгүй байх боломж нөхцөл бүрдүүлнэ.

-Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад цагдан хорьдог байдлыг таслан зогсооно гэж ойлгож болох уу?

-Тийм. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1,000 гаруй хүн хоригдож байна. Энэ тоог цөөлнө. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтөө батлуулж. энэ оны хоёрдугаар хагасаас мөрдөж эхлэх боломжтой. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад түшиглэн техник, программ хангамжийн бүх шийдлээ гаргасан.

Өнөөдөр улсын хэмжээнд 1,400 гаруй хүн цахим бугуйвчтай ажил хөдөлмөрөө эрхлэх, сурч боловсрох эрхээ эдлээд нөгөө талаасаа шүүхийн шийдвэрээр оногдуулсан төрийн ял шийтгэлийг технологийн хөгжилтэй нийцүүлэн эдэлж байна. Цаашид таны хөндөж тавьдаг цагдан хорих асуудлыг маш бага түвшинд аваачихын тулд ХЗДХ-ийн яам ийм хуулийн төслийг боловсруулж байна.

-Шүүх байгууллага амралтын өдөр ажилладаггүйн улмаас цагдаагийн байгууллага шалгагдаж байгаа хүнийг хоёр өдөр илүү саатуулах шаардлага гардаг. Үүнийг засах боломж бий юу?

-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай явуулах, хүний эрхийн зөрчил гаргахгүй байх үүднээс сэжигтнийг баривчлах, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахад практикт тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэх шаардлага бий.

Энэ хүрээнд шүүхийн зөвшөөрлийг амралтын болон бүх нийтээр амрах өдрүүдэд авч хэрэгжүүлэх буюу 24 цагийн шүүх ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зохицуулалтыг ярьж байна. Ингэснээр шүүх жижүүрлэн ажиллаж, хүний эрхийг зөрчихгүй, хүндрэл учруулахгүй болно.

-Гэм буруутай нь тогтоогдоогүй шалгагдаж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шууд зогсоох тохиолдол бий. Энэ нь нөгөө талд эргээд эдийн засгийн хүндрэл үүсгэдэг. Энэ талаар зохицуулалт оруулах уу?

-Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа хүн, хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй гэж үзвэл тэдгээрийн хуулийн дагуу явуулж буй бизнесийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх эрх зүйн зохицуулалт хийхээр мөн төлөвлөж байна.

-Зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байж шалгах шаардлагатай гэж Авлигатай тэмцэх газраас Улсын ерөнхий прокурорын газар руу бичиг хүргүүлсэн гэсэн. УИХ-д энэ талаар мэдэгдсэн үү?

-Энэ тухай мэдээлэл надад алга. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Уг асуудлыг хэлэлцэхээр бол хамгийн түрүүнд төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. Улсын ерөнхий прокурорын газраас энэ талын мэдээллийг авах нь зүйтэй байх.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 6 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top