x

Д.Баянжаргал: Нөхрийг маань суллачихаад буцаагаад хорьсон прокурор, шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна

Хөх хотын консул асан, лайвчин Д.Мөнх-Эрдэнийг шүүхээс өнгөрсөн долоо хоногт сулласан билээ. Гэвч түүнийг өчигдөр гурав дахиа цагдан хорьжээ. Энэ талаар Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргалаас тодрууллаа.

-Д.Мөнх-Эрдэнийг шүүхээс өнгөрсөн долоо хоногт сулласан. Өчигдөр буцаад хорьчихож. Юу болов?

-Нөхөр маань өнгөрсөн долоо хоногт суллагдаад шүүхээс зааж өгсөн маршрутынхаа дагуу гэр-лагер-сургууль-эмнэлэг явдаг болсон. Өөр хаашаа ч яваагүй. Өдөр бүр шүүх дээр очиж бүртгүүлдэг. Өнөөдөр өглөө /өчигдөр/ бид хоёр бүртгэлээ хийлгэчихээд гэртээ дөнгөж орж иртэл өмгөөлөгч маань ярьсан. Д.Мөнх-Эрдэнийг сулласан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж прокурор нь гомдол гаргасан тухай хэллээ.

Шүүх нэгэнт хуулиа хараад шийдвэрээ гаргаж сулласан болохоор нэг их юм бодсонгүй, шүүх дээр явж очлоо. Гэтэл шүүх хурал хийгээд л нөхрийг маань буцаагаад хорьчихлоо. Үнэхээр юу ч хэлж чадахгүй байна. Маш их гайхаж цочирдлоо. Өмгөөлөгч маань ч гайхаж байна.

-Нэг хүнийг ойрхон гурван удаа бариад хорьчихлоо. Ар гэрт нь хүнд тусч байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Өмнө нь баригдахад хүүхдүүд маань ямар хэцүү байдалд оров. Шилжилтийн насны хөвгүүд маань маш их цочирдсон. Ууртай бухимдалтай, юу ч ярихгүй маш хэцүү байдалтай өдөр хоногуудыг өнгөрөөлөө. Өнгөрсөн долоо хоногт суллагдахад нь бид ямар их баярлав. Гэтэл дахиад хорьчихсон талаар дуулсан хөвгүүд маань бүр хэцүү болчихлоо. Жаахан охин маань аавыгаа дахиж хоригдсоныг мэдээгүй яваа. Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна.

-Д.Мөнх-Эрдэнийг суллах шийдвэрийг шүүх хэдхэн хоногийн өмнө гаргасан. Буцаагаад хорьж байгаа нь шүүх өмнө нь гаргасан шийдвэрээ хууль бус байсан байна гэж үзэж байгаа явдал боллоо гэж олон нийт дүгнэж байна?

-Хүний эрх талаасаа аливаа хэрэгт хүнийг олон сараар хорих эрхгүй байдаг. Гэтэл суллаад л хориод л байдаг хууль шүүхийн шийдвэр гэж юу гэсэн үг вэ.

Нөхөр маань бараг 70 гаруй хоног хоригдчихлоо. Сая гарахдаа бие нь тааруухан байсан. Овоо нэг босгож ядах гэж байтал дахиад л хорьчихлоо. Монголын прокурорын байгууллага, шүүх байгууллага яаж ажиллаад байна вэ. Ямар ч хорих үндэслэл байхгүй. Хуулиа мэддэггүй Ерөнхий шүүгч байдаг юм байна. Хүнийг хорьж л байвал ямар ч хамаагүй арга хэрэглэнэ гэдэг прокурор байдаг юм байна. Үнэхээр гомдолтой байна. Захиалгатай ажиллаж байгаа нь харагдаж байна шүү дээ. Надад ингэж хардахаас өөр арга алга.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 9 цаг 25 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 9 цаг 27 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 9 цаг 31 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 9 цаг 33 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 9 цаг 36 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 9 цаг 38 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 10 цаг 29 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 11 цаг 49 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 12 цаг 43 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 12 цаг 49 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 12 цаг 52 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 12 цаг 54 мин Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 15 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 15 цаг 57 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 16 цаг 4 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 16 цаг 37 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 16 цаг 38 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 16 цаг 40 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 16 цаг 43 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 16 цаг 46 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Банкны хар жагсаалтыг халлаа Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top