x

Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах БНСУ-ын KSP багийн төлөөллийг Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар, “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Б.Сүхбаатар нийслэлийн орон сууцны бодлого, тэр дундаа түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах ажлын нөхцөл байдлын талаар танилцуулав. Тэрбээр “...Бид Улаанбаатар хотод хэрэгжих түрээслээд өмчлөх орон сууцны бодлого, журмыг боловсруулан Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Энэ төрлийн орон сууцны эрэлт хэрэгцээ нийслэлчүүдийн дунд их байдаг. Бидний хувьд энэхүү бодлогыг хэрэгжүүлэх хүний нөөцийн дутагдалтай байгаа учир албан хаагчдын чадавхыг дээшлүүлэхэд БНСУ-ын талтай хамтран ажиллах хүсэлтэй байна…” гэлээ.

БНСУ-ын Хотын судалгааны хүрээлэн болох Хан-А институтын дэд дарга Мин Бом Шиг “...Бид Монгол Улсад зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлэх явцдаа нийслэлийн орон сууцжуулах бодлого, тэр дундаа түрээсийн орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой хэрэгжиж буй арга хэмжээ, нөхцөл байдалтай танилцаж байна. Манай улсад орон сууцны төлөвлөлтийг хотхон, хорооллоор нь хийдэг. Том хэмжээний төлөвлөлтөөс гарсан ашгийг эргээд түрээсийн орон сууцад зарцуулдаг. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, ашгаар нь түрээсийн орон сууц барьдаг. Энэ хоёр загварт төвлөрч зөвлөх үйлчилгээ хийхээр төлөвлөж байна. Үүнд төрийн өмчийн хэрэгжүүлэгч газруудын оролцоог идэвхжүүлэх, илүү үр бүтээлтэй ажиллах чиглэлд хандуулах нь зүйтэй гэж бодож байна” гэв.

Мөн тэрбээр орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ганцхан сайн бодлого байгаад хангалтгүй. Улс төрийн шийдвэр гаргах, хууль эрх зүйн орчны тогтвортой дэмжлэг байхгүй бол орон сууцны бодлого амжилттай хэрэгждэггүй. Солонгосын хувьд бага, дунд орлоготой иргэдийг түрээсийн орон сууцаар дэмжих талаар хууль эрх зүйн маш тодорхой зохицуулалт байдаг. Бид энэ талаар Монгол Улсын Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн ИТХ-д танилцуулга хийнэ хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 6 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top