x

Г.Алдарсайхан: Зураг төслөөс эхлээд бүтээн байгуулалтын явцад тавьж буй хяналт барилгын чанарыг тодорхойлно

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, “Эдшил” ХХК-ийн дэд захирал Г.Алдарсайханаас барилга байгууламжийн зураг төсөл, түүнд тавигдах хяналтын талаар тодрууллаа.

-Барилга барихад зураг төсөл  ямар үүрэгтэй, ямар нөлөөтэй байдаг вэ?

-Зураг төсөл гаргана гэдэг нь барилга барих, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжихэд  маш чухал нөлөөтэй. Хэдэн тэрбумын өртөгтэй бүтээн байгуулалтыг бид эхлээд цаасан дээр буулгаж барьж байна гэсэн үг. Тэгэхээр аливаа эрсдэл, үр өгөөжгүй байдлыг зургийн шатанд урьдчилан мэдэх, сэргийлэх, тооцоолох боломжтой болно. Тиймээс жижгэвтэр төсөл л гэхэд багадаа долоо, цаашлаад 10, 20 инженер баг болон ажиллаж байж барилгын иж бүрэн зураг төслийг боловсруулдаг.

-Зураг төслөөс эхлээд ер нь барилга барихад ямар шаардлагууд тавигддаг вэ?

-Саяхан Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг хүмүүс харлаа. Нөгөө талаасаа манайд баригдаж байгаа барилгуудын чанарын асуудлыг ч хөндөж байна. Монгол Улс Барилгын тухай хуультай, чанар болон аюулгүй байдалд тавигдах стандарт, шаардлагуудтай. Бид тэр хуулийг мөрдөж, стандарт нормын дагуу зураг төслөө боловсруулдаг. Бидний боловсруулсан зургийн дагуу барилгын талбайд ажил өрнөнө. Хамгийн гол нь  зураг төслөөс эхлээд бүтээн байгуулалтын явцад тавьж буй хяналт барилгын чанарыг тодорхойлно.

-Тэгэхээр хяналт маш чухал байх нь?

-Тийм. Ерөөсөө барилга чанартай байна уу, үгүй юү гэдэг нь хяналт хэр байсан бэ гэдгээс хамаарна гэж үздэг. Монголын хувьд аливаа барилгад дөрвөн төрлийн хяналтыг хэрэгжүүлж ажилладаг. Эхнийх нь мэдээж гүйцэтгэгч компани өөрсдөө дотоод хяналтаа тавина. Хоёрдугаарт, захиалагч байгууллага буюу хөрөнгө оруулагч мөн өөрсдийнхөө инженер, мэргэжлийн хүмүүсийн багаар дамжуулаад барилга барих өдөр тутмын үйл явцад хяналт тавьдаг.  

Гуравдугаарт, зохиогчийн үеийн хяналт буюу зураг зурсан компани тодорхой үе шатны ажилд хяналт тавиад ажилладаг. Дөрөвдүгээрт нь, хөндлөнгийн хяналт гэж бий. Хуульд заасны дагуу төрийн байгууллага, мэргэжлийн хүмүүс хяналт тавьдаг. Хуучнаар Мэргэжлийн хяналтын газар, эсвэл үүнтэй адил чиг үүрэг, эрх бүхий байгууллага гэсэн үг.

Энэ бүх хяналт шат шатандаа бүрэн, гүйцэд хэрэгжсэн бол барилга чанар, аюулгүй байдал талаасаа шаардлага хангасан гэж ойлгож болно.

-“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөний ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Энэ зөвлөгөөний үеэр мэргэжлийн холбоод, мэргэжлийн хүмүүс нь зөв, бодит, үнэн мэдээллийг олон нийтэд өгөөсэй. Энэ утгаараа ач холбогдолтой арга хэмжээ болох байх гэсэн хүлээлт байна. Энгийн иргэд, олон нийт төдийлэн мэдэхгүй ойлголтуудыг тайлбарлах, тэдний асуултад мэргэжлийн талаасаа хариулт өгөх боломж бүрдэх нь маш чухал гэж харж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 6 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top