x

Хохирогч хүүгийн аав: Хүүг минь зодсоныг ээж нь хоёр хоног нуусан нь үнэн

Гурван настай хүү толгойдоо цус хуралттай, тархины цууралттай, гар болон нуруу нь хугарсан байдалтай энэ сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэгдсэн. Хүү одоогоор гурван хоног эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа ч ухаан ороогүй хэвээр байна.

Хохирогч хүү ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан нь тогтоогдсон бөгөөд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна. Учир нь гэмт этгээд болох Э-г хүүхдийг эмнэлэгт хүргэж өгөөд зугтсан ба хойшлуулашгүй ажиллагаа явуулж баривчилсан юм. Тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байна.

Хохирогч хүүгийн аав "Би хөдөө ажилладаг. Хүүг маань гэмтээсэн талаар хадам ээжээс сонсоод шууд ирлээ. Хүүг минь зодсоныг ээж нь хоёр хоног нуусан нь үнэн. Ах нь зургаан настай. Өмнө нь хоёр хүүхдийг маань зоддог байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Хүүгийн минь бие муу байгаа учраас нарийн, ширийн зүйлийн талаар одоо яриад яах вэ. Хүү маань ухаан ороогүй, аппараттай байна. Одоо хүүгээ л ухаан ороосой, эрүүл болоосой гэж хүсэж байна. Ах нь над дээр байгаа. Ээж нь тэр хүнтэй хамт хоригдчихсон байгаа” гэлээ.

Гэмт хэрэгтэнг яллагдагчаар татах хуулийн заалтад "хүчиндэх" зүйл анги байгаа юм. Хэдийгээр хүүг бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эсэхийг шүүх шинжилгээний дүгнэлтээр тогтооно гэж байгаа ч гэмт этгээдийг дараах зүйл ангиар яллагдагчаар татаад байна. Тодруулбал, 

  • 11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
  • 1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх
  • 4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Өчигдөр хохирогч хүүгийн биеийн байдлын талаар ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа мэдээлэл өгөхдөө "Хүүхдийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн бяцралт гэмтэл ихтэй гэсэн онош тодорсон байгаа" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт боловсруулж байна 4 цаг 19 мин UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдад далбаа гардууллаа 4 цаг 20 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөлд амь насыг аварлаа 4 цаг 22 мин “Татар” хамтлаг өөрсдийн түүхээр уран сайхны кино бүтээлээ 4 цаг 22 мин Төрийн өмчит байгууллагуудын орон тоог цомхотгож, зардлыг 15 хувь хүртэл бууруулна 4 цаг 23 мин Боловсролын сайд, аймаг нийслэлийн удирдлагуудад тодорхой үүрэг өглөө 4 цаг 24 мин Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хориглов 4 цаг 25 мин “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө 4 цаг 26 мин АНУ Энэтхэгийн бараанд 50 хувийн татвар ногдуулж эхэллээ 4 цаг 27 мин Боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын дөрвөн төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 28 мин Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа 4 цаг 29 мин Нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг яаралтай хэлэлцүүлнэ 4 цаг 30 мин Нийт нутгийн 46 хувь гандуу, бэлчээрийн даац хэтэрсэн байдал ажиглагдла 4 цаг 31 мин Энхтайваны гүүрийн насжилт хэтэрчээ: 2026 онд засвар эхэлнэ. 7 цаг 52 мин Боловсролын салбарт хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хэлэлцэж байна. 7 цаг 57 мин "KPop Demon Hunters" Netflix-ийн хамгийн их үзэгчтэй кино боллоо. 8 цаг 0 мин Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. 8 цаг 2 мин Хятадын том банкны дэд ерөнхийлөгч авлигын хэргээр бүх насаар хоригдов 11 цаг 31 мин Alpen Gold, Choco Pie зэрэг амттаны үнэ ирэх сараас нэмэгдэнэ 11 цаг 32 мин ХБНГУ дүрвэгчид, цэрэг, иргэний салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна 11 цаг 34 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв Swatch Хятадад бойкот гаргасан сурталчилгааныхаа төлөө уучла... Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта...
Top