x

"Одоо хүүгийнхээ төлөө залбирч байна. Ээжтэй нь уулзаагүй"

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр нийгмийн цочроосон харамсалтай хэрэг гараад буй. Тодруулбал, гурав болон зургаан настай хүүхдүүд хойд эцэгтээ байнга зодуулдаг байсан нь ил болж, гурван настай хүү толгойдоо цус хуралттай, тархины цууралттай, гар болон нуруу нь хугарсан байдалтай ГССҮТ-д хүргэгдсэн юм. Одоогоор хүү гурван хоног эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа ч ухаан ороогүй хэвээр байна. Тухайн хүүхдийг төрсөн ээж нь гэмтэл аваад хоёр хонож байхад хүүхдээ эмнэлгийн байгууллагад хүргэж өгөөгүй нөхцөл байдал өнөөдөр тогтоогдсон байна.

Мөн өнөөдөр цагдаагийн байгууллагын мэдээлснээр хохирогч хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй болоод байгаа юм. Учир нь гэмт этгээд болох Э-г хүүхдийг эмнэлэгт хүргэж өгөөд, зугтсан үед нь хойшлуулашгүй ажиллагаа явуулж баривчилсан ба тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байна.

Хэрэгтэнг яллагдагчаар татах хуулийн заалтад "хүчиндэх" зүйл анги байгаа юм. Хэдийгээр хүүг бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эсэхийг шүүх шинжилгээний дүгнэлтээр тогтооно гэж байгаа ч гэмт этгээдийг дараах зүйл ангиар яллагдагчаар татаад байна. Тодруулбал, 

  • 11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
  • 1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх
  • 4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Өчигдөр хохирогч хүүгийн биеийн байдлын талаар ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа мэдээлэл өгөхдөө "Хүүхдийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн бяцралт гэмтэл ихтэй гэсэн онош тодорсон байгаа" гэсэн билээ.

Тэгвэл хүүгийн төрсөн эцгийн хувьд уурхайд ажилладаг бөгөөд ээлж буусан үедээ хүүхдүүдээ өөр дээрээ авдаг байжээ.

Хойд эцэгтээ зодуулсан хохирогч хүүгийн аав хэвлэлд дараах мэдээллийг өгчээ. Тэрээр "Хүүгийн биеийн байдал хүнд байна. Гэмт этгээдийг танихгүй. Зургаан настай хүү маань аюулгүй газар байгаа. Хүүгийн ээжтэй уулзаагүй. Одоо хүүхдээ би өөр дээрээ авна. Одоо хүүгийнхээ төлөө залбирч байна. Бидэнд яг одоо маш хүнд байгаа учраас олон зүйл яримааргүй байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суурь хураамжаас чөлөөлнө саяхан Магнус Карлсен 143 мянган шатарчинтай хийсэн түүхэн тоглолтыг тэнцээгээр өндөрлүүллээ 1 мин “Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдөө аж ахуйн сайд огцорлоо 2 мин Их Британи Израилтай хийж буй чөлөөт худалдааны хэлэлцээг түр зогсоолоо 3 мин Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор салбарын шилдгүүдийг төрийн дээд шагналаар шагналаа 4 мин “Улаанбаатар марафон-2025” уралдаанд 23 мянга гаруй хүн бүртгүүлжээ 6 мин Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар ашигласан тохиолдолд иргэний журмаар хариуцлага тооцох хуулийн төслийг өргөн барилаа 6 мин Google “Veo 3” загварыг танилцуулж, хиймэл оюун ухаант видео бүтээлийг шинэ шатанд гаргалаа 8 мин “Бид эмэгтэйчүүд” чуулганы нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон байр суурь 9 мин Нийслэлийн Орон сууцны корпорац охин компани байгуулах саналыг хэлэлцэв 9 мин Цахим валютын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг онилсон гэмт хэрэг нэмэгдэж байна 14 мин “Алтан хайч-2025” тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна 15 мин Л.Гантөмөр: МАН-ын шийдвэрийг хүлээж байна, АН-ыг засагт засагт байлгаад өгөөч гэж байхгүй 1 цаг 33 мин Архангайд хиймэл оюун ухаанд суурилсан E-Guide цахим системийг нэвтрүүлнэ 3 цаг 0 мин УНТЭ анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн дурангийн мэс засал хийв 3 цаг 1 мин Авлигатай тэмцэх газар нэг долоо хоногт 50 өргөдөл, 164 дуудлага хүлээн авчээ 3 цаг 2 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Индонезид албан ёсны айлчлал хийж байна 3 цаг 3 мин “Хашаандаа таван мод тарья” аян эхэллээ 3 цаг 4 мин Татварын ерөнхий газар жендэрийн гэрчилгээний болзол хангаж, олон улсад тэргүүллээ 3 цаг 5 мин Авлигатай тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилтээр СЕХ тэргүүлжээ 3 цаг 6 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн хаврын номын баяр э... “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах ху... АНУ, Иран цөмийн хэлэлцээр байгуулах магадлал нэмэгдэж, газр... “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх бүс нутаг, улс орнууд” с... “Хасын Хүлэгүүд” 100 хувийн амжилтаар Азийн аваргуудын лигий... АНУ Орос-НАТО-гийн Зөвлөлийг сэргээх саналыг дэвшүүлжээ
Top