x

С.Баясгалан: X Богд Монголоос тодрох нь төвөдүүдийн хувьд таатай ч БНХАУ сайнаар хүлээж авахгүй

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Энэтхэгийн Дарамсала хотын Зүглаг Хан дуганд Дэмчог Нагбува / Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээсэн ёслолын үеэр X Богдыг Монголоос тодорсныг сүсэгтэн олонд зарлаад байна. Монгол Улсаас IХ Богдын хойд дүр тодрох нь геополитикийн хувьд ямар өөрчлөлт авчирч болох талаар сошиал сүлжээ, олон нийтийн дунд томоохон хэлэлцүүлэг өрнөж байна.


Энэ талаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор С.Баясгалангаас тодрууллаа.

-Монгол Улсаас X Богд тодрох нь геополитикийн хувьд бидэнд ямар өөрчлөлт авчрах магадлалтай вэ. Ялангуяа хойд, урд хөршийн хувьд та юу гэж харж байна вэ?

-Шашин бол миний хувьд нэлээд хол сэдэв байна. БНХАУ-ын хувьд Далай Ламын хойд дүрийг тодруулсан гэж яригддаг.

Харин төвөдүүдийн хувьд Монголыг Буддын шашны төв болгох санаа, бодол байгаа болов уу гэж бодож байна. Шашны хувьд хамгийн ойр гэдэг утгаараа. БНХАУ бол бусад орноос бурхны шашны Богдын хойд дүр ч юм уу, Далай Ламыг тодруулахгүй байх сонирхолтой. Тиймээс энэ асуудлыг өөрсдийн геополитикийн зорилгодоо ашиглахыг оролдож байгаа. Далай Лам Монголд айлчлахад Монгол талаас үүнийг шашны зорилготой гэж мэдэгдэж байсан ч урд хөрш бол улс төрийн зорилготой гэж үзэж манайд шахалт үзүүлдэг.

-Манай улсын хувьд геополитик талаас эерэг үйл явдал гэж тодотгож болох нь ээ?

-Манайхаас Богдын хойд дүрийг тодруулах нь нэг талаар зөв л дөө. Бид 1911 оноос Засгийн газар байгуулаад явахдаа монголчуудыг тархай, бутархай бус эв нэгдэлтэй байлгахын тулд VIII Богд Жавзундамбыг тодруулж байсан. Монголчуудын хувьд хамгийн чухал асуудал бол эв нэгдэл байдаг. Энэ утгаараа Богдын хойд дүрийг Монголд тодруулж байгаа нь чухал. БНХАУ-ын талаас бол энэ үйл явдалд дурамжхан хандах болов уу.

-Тэгвэл ОХУ-ын хувьд?

-Шашин талаас нэг их ач холбогдол өгөхгүй болов уу. Хятадын талаасаа л ач холбогдол өгөх өндөр магадлалтай.

-Буддын шашинтай бусад орнуудын хувьд Монголд X Богд тодрох нь ямар нөлөөг бий болгох бол?

-Богдын асуудал бол Монголын түүхтэй холбоотой. Өндөр гэгээн Занабазараас эхлээд Монголд Богдууд тодорч ирсэн. Дээр хэлснээр энэ бол монголчуудын эв санааны нэгдэлтэй л холбоотой. Тиймээс буддын шашинтай бусад улс орнуудад Богд гэхээс илүү Далай Ламыг чухалчлах болов уу. Яахав, Монгол бол буддын соёлтой орон гэдгээрээ талархан хүлээн авч байгаа. Эв санааны нэгдэл, үзэл бодол, шашин шүтлэгээрээ нэгдэлтэй гэж харах байх.

-Шашны аялал жуулчлал хөгжих нь гэж үзэж болох уу?

-Евро-Азийн төвд бурхны шашин байр сууриа эзэлж байна гэж болох юм. Тэр утгаараа манайд буддистуудын хурал, цуглаан гэх мэт үйл ажиллагаа явж болох байх. Гэхдээ үүнийг Төвөд л ашиглах байх. Энэ нь цаашлаад Хятадын дургүйг л хүргэх болов уу.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.149)
    Энэ нөгөө ороZист тоймч мөн үү?
    2023 оны 03 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 14 цаг 0 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 14 цаг 2 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 14 цаг 6 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 14 цаг 8 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 14 цаг 12 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 14 цаг 14 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 15 цаг 4 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 16 цаг 25 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 17 цаг 19 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 17 цаг 25 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 17 цаг 28 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 17 цаг 30 мин Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 20 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 20 цаг 32 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 20 цаг 40 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 21 цаг 12 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 21 цаг 14 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 21 цаг 16 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 21 цаг 19 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 21 цаг 22 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Банкны хар жагсаалтыг халлаа Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top