x

Ч.Батзориг: Дүүжин тээврийг 2026 он гэхэд бүрэн ашиглалтад оруулна

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин тээврийг байгуулахын тулд Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хооронд зээлийн хэлэлцээр байгуулж, УИХ-аар соёрхон батлаад гурав дахь жилтэйгээ золгож буй ч барилгын ажил эхлээгүй, байгаа. 

Тэгвэл энэ асуудлаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Дүүжин тээврийг байгуулах зорилгоор 60.5 сая ам.долларын төсөвт өртөгтэй төсөл хэрэгжинэ. Зээлийн хэлэлцээрийг 2020 онд УИХ-аар соёрхон баталсан ч ковидын нөхцөл байдал, трассын чиглэлд зарим нэг өөрчлөлт оруулах шаардлага зэргээс болж, барилга угсралтын ажил хойшилсон асуудал бий.

Судалгааг үндэслээд эхний маршрут нь Хан-Уул дүүрэг, Наадамчдын өргөн чөлөө гэж ярьдаг Яармагийн хэсгээс Сонгинохайрхан дүүрэг буюу Энхтайвны өргөн чөлөө, Хархорин зах руу чиглэлсэн 4.2 км урттай, хоёр буудалтай, 1 цагт 1200-1500 хүн тээвэрлэх хүчин чадалтай дүүжин тээврийг байгуулахаар төлөвлөж, ажиллаж байна. ТЭЗҮ нь энэ сард боловсруулж дуусна.

Нийслэлийн удирдлага өнгөрсөн нэгдүгээр сард гүйцэтгэгч компанийн удирдлагатай уулзаж, зураг төсөл зэрэг асуудлууд дээр тохирсон. Удахгүй бид тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг тохирно. Зураг төслийн ажил ирэх зургадугаар сард дуусна. Барилга угсралтын ажлыг энэ оны найм, есдүгээр сард багтаан эхлүүлнэ.  

Эхний маршрутын барилга угсралтын ажлыг 18 сар дотроо багтаан дуусгаж, 2024 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байна.

Хоёрдугаар чиглэлийг одоо ярилцаж байна. Баянхошуу-Ханын материал-3, 4 хорооллын эцэс гэсэн 4.9 км, гурван буудалтай дүүжин тээврийг байгуулна. Энэ чиглэлийг 2026 онд дуусгана. Хоёр чиглэл бүрэн ашиглалтад оронгуут нийлээд 1 цагт 3500 хүн тээвэрлэх масс транзит бэлэн болох юм.

Дүүжин тээврийг байгуулахад газар чөлөөлөлт хийгдэхээр байгаа. Газар чөлөөлөхөд 3-5 тэрбум төгрөг зарцуулна. Энэ зардал төслийн нийт өртөг дотроо багтаж суусан” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Машинаа тавиад дүүжин тээврээр яв гэдэг захирамж гарах байхдаа
    2023 оны 03 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 7 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top