x

Х.Нямбаатар: Монголд буцаан авчрах хүмүүсийн гадаад паспортынх нь үйлчлэлийг түдгэлзүүлнэ

Мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан, интерполоор эрэн сурвалжилж, гадаад улсаас буцаан авчрах хүмүүсийн нэрсийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр зарлалаа. 

Тэрээр "Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн. Энэ дагуу АТГ, ерөнхий прокурорын газар, тагнуул, цагдаагийн байгууллагад албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариуд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна.

Үүнээс авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан 7 хүн байна. Өнөөдөр хоёр хүн нэмэгдэх байх. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарч явсан, оргон зайлсан гэж хэлэх боломжгүй байна.

АТГ-ын удирдлагуудтай өчигдөр уулзаж ярилцсан. Энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполоор эрэн сурвалжилна гэдгээ хэлсэн. Нийт 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас авчрахаар болж байна.

УПЕГ-т эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй байгаа эдгээр хүний гадаад паспортын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох бичгийг хүргүүлж байгаа. Мөрдөгчийн санал ирвэл эдгээр иргэний гадаад паспортын хугацааг түдгэлзүүлнэ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд Буянт-Ухаа боомтоор Монголоос гарсан. Тэрээр АНУ-д амьдарч байгаа бөгөөд байршил, хот нь тодорхой байна. "Тавантолгой төмөр зам" компанийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалын хувьд өнгөрсөн намар Солонгос чиглэлд явсан. ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай гэдэг хүний хувьд 2018 онд Замын-Үүд боомтоор хилээр гарсан байна. 

Хаана байгаа нь тодорхойгүй хүмүүс бий. Сандагдоржийн Төмөрбат, Пандийгийн Болортуяа нар нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа.

Харин Төмөрсүхийн Отгонбаатар БНСУ-д, Батсуурийн Мөнхзул Францад, Туяагийн Даниел БНХАУ-д амьдарч байгаа гэх мэт мэдээлэл байна. 

Дипломат харилцааны шугамаар гадаадын улс орны хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж байж эдгээр хүнийг эргүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулна. Битүүний урд өдөр Эрүүгийн Цагдаагийн Албаны холбогдох албан тушаалтнууд Европын холбоонд хандаж, хэд хэдэн хүнээс гэрчийн мэдүүлэг авах ажлыг хийсэн. Б.Хурц гэдэг хүн Европын холбооноос хүнийг хүчээр авч гарч, Монголд авчирсантай холбоотойгоор хоригдож байсан. Манай улсад дипломат харилцааны асуудал үүссэн юм. Тиймээс гадаад улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулахад зөвхөн Элчин сайдын яамны байранд тухайн хүмүүсээс тодруулга авч, яллагдагчаар татагдсан тогтоолыг танилцуулах хүрээнд л ажиллагаа явуулна. Түүнээс биш бид өөрсдөө дайчлан баривчлах ажиллагаа зохион байгуулахгүй. 

Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээтэй улс орнуудад хууль сахиулагчдаар нь дамжуулж эдгээр ажлыг хийх боломжтой. Тодорхой ажлын төлөвлөгөө гарч байгаа. 

Шувуу ажиллагааны хүрээнд гадаад харилцааны ажлыг эрчимтэй явуулна. Интерполын шугамаар манай улсад хүмүүсийг хүлээлгэж өгөөд л байгаа. Яг одоо бол ирээгүй байгаа хүмүүсийн асуудлыг ярьж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 7 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top