x

П.Цэнгүүн: Хэцүү үед бизнесмэнүүдээ торгохоор хэрэглэгчдэд яаж тусдагийг харуулах гэж гурилынхаа үнийг нэмсэн

“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүнтэй цөөн хором ярилцлаа. ШӨХТГ-аас тус компанид торгууль тавьсантай холбоотойгоор “Алтан тариа” гурилын үнийг нэмэгдүүлнэ гэж тэрбээр мэдэгдээд байгаа юм.

-ШӨХТГ-аас “Алтан тариа” ХХК-ийг торгосныг тодруулахгүй юу?

-ШӨХТГ-аас манайхыг гурилын үнийг нэмсэн гэж өнгөрсөн оны есдүгээр сараас хойш шалгаж байгаа. Шалгалтанд шаардлагатай баримт материалыг цаг тухайд нь бид гаргаж өгөөд явсан. Саяхан шийдвэр нь гарлаа. Тэр шийдвэр нь биднийг гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн, хэрэглэгчийг хохироосон хууль бус худалдааны арга хэрэглэсэн гэж торгосон. ШӨХТГ-ын энэ торгууль нь Монгол Улсын хуульд огт нийцэхгүй, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байгаа.

-Торгуультай холбоотойгоор бүтээгдэхүүнийхээ үнийг нэмнэ гэсэн таны байр суурь олон нийтийн анхаарлыг нэлээд татаж байна. ШӨХТГ-ын үйлдэл яагаад гурилын үнэ нэмэхэд хүргэчихэв?

-Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль дүрмээр бол аливаа хувийн хэвшил, компани бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхийг хориглодоггүй. Нэмсэн тохиолдолд компани тэр үндэслэлээ тайлбарлах шаардлага ч байдаггүй. Хэрэв тэр компани зах зээл дээр давамгай байдалтай биш бол. Манайх давамгай байдалтай компани биш. Тиймээс бид тэр үндэслэлийг тайлбарлах ямар ч шаардлага байхгүй. Тиймээс ШӨХТГ-ын торгууль бол хууль бус шийдвэр. Нөгөө талаас хэрэглэгчийг хохироосон хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж юу яриад байгааг ч ойлгохгүй байна.

-Тэгээд та гурилынхаа үнийг яг нэмчихсэн үү?

-Яахав, бага хэмжээгээр дохио болгож нэмсэн. Нэгдүгээр гурилын үнэ 20 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ бол “Та нарын үйлдэл чинь хууль бус” гэдгийг харуулсан дохио. Цаашдаа ч дураараа дургиж, хуульд байдаггүй үйлдлийг төрийн байгууллагууд хийж болдоггүй юм шүү гэдгийг ойлгуулах үүднээс үнээ нэмсэн.

-Мэдээж үнийн асуудал манай улсад олон жил яригдаж байгаа сэдэв. Аливаа салбарыг чөлөөт зах зээлээр нь хөгжүүлэх ёстой гэж ярьдаг. Гэхдээ гурил бол стратегийн бүтээгдэхүүнд орно. Тиймээс үнийн асуудал олон нийтийн эрх ашиг болоод явчихна шүү дээ...?

-Энэ асуудлаар олон нийтийн дунд өрнөсөн, хүмүүсийн талцаж хуваагдсан асуудал их сонирхолтой зүйлийг давхар харууллаа. Манай нийгэм өөрөө хуучин сэтгэлгээтэй, хуучны үзэл барилтай, социалист үеэрээ сэтгэдэг хүмүүс их байна. Нэг ёсондоо төр бүхий л зүйлд оролцож байна. Гэтэл өнөөдөр бид зах зээлийн эдийн засагтай улс. Үнэ гэдэг бол зөвхөн зах зээлийн эрэлт нийлүүлэлт дээр явагдана гэдгийг ойлгох цаг нь болсон байх.

-Гол нь энэ явдалд хэрэглэгч буруугүй биш үү. Үнийн нэмэгдэл хэрэглэгчийн нуруун дээр л ирнэ?

-Өмнө нь хэлсэн. Ямар ч татвар, НӨАТ, нийгмийн даатгал, онцгой албан татвар, хураамж, ер нь төрөөс хурааж байгаа бүх төрлийн мөнгийг бизнесмэнүүд барааныхаа үнэ өртөгт шингээж явдаг. Тиймээс энэ хэцүү, хямралтай байгаа үед бизнесмэнүүдийг ингэж торгоно гэдэг бол эцсийн дүнд хэрэглэгчдэд ч хүнд тусдаг, давхар торгууль ногдож байгааг ойлгоосой гэдэг үүднээс энэ асуудлыг хөндсөн.

-Та шүүхэд хандана гэв үү?

-Шүүхэд хандана. Шүүхэд хандаад яаж тайлбарлахыг харъя. Монгол Улс хууль дүрэмтэй. Түүнийхээ дагуу шийдэх байх. Ер нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийг хамгаалах ёстой байгууллага нь огт эсрэг, тэсрэг юм хийгээд байгаа юм. Хэрэглэгчийг хамгаална гэчихээд өрсөлдөөнийг маш ихээр боомилдог. Хэрэглэгч бол байнга хямд үнийг сонгож авдаг. Гэтэл хямд үнэтэй байх ёстой гээд үнэ бууруулаад хуйвалдаад байвал зах зээл дээр өрсөлдөөн байхгүй болно. Шинэ санаачилга, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлдвэрлэгч, шинэ хэрэглэгч, шинэ нийлүүлэгч огт гарч ирэхгүй. ШӨХТГ өөрөө өрсөлдөөнийг хааж боомилсон, эсрэг байгууллага болж хувирчихаад байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 13 цаг 58 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 14 цаг 1 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 14 цаг 5 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 14 цаг 6 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 14 цаг 10 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 14 цаг 12 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 15 цаг 2 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 16 цаг 23 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 17 цаг 17 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 17 цаг 23 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 17 цаг 26 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 17 цаг 28 мин Тяньжины уулзалтын үр дүн буюу баримт бичгүүд 20 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна 20 цаг 30 мин Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү 20 цаг 38 мин Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна 21 цаг 10 мин Ким Жөн Ун Хятадад айлчлахаар тусгай галт тэргээр ирэв 21 цаг 12 мин Монголын 15 дахь ээлжийн энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорив 21 цаг 14 мин Хүүхдийн эрх зөрчсөн 78 иргэнд 22.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 21 цаг 17 мин Хүннү хотын төлөвлөлтөөр БНСУ-тай зөвлөлдөв 21 цаг 20 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Банкны хар жагсаалтыг халлаа Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top