x

Э.Мөнхнасан: RFID чип өгөгдөл дамжуулах технологи учир мөнгө байршуулах боломжгүй

Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/-ийг нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн гэрлэн дохиотой 138 уулзварын 354 байршил, дөрвөн пост, оношилгооны таван төвд нийт 455 ширхэг радио давтамж тодорхойлох RFID уншигч төхөөрөмж, 1036 ширхэг уншигч антенн суурилуулжээ.

Монгол улсын хэмжээнд орон нутагт 470 мянга орчим, нийслэлд 650 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй ба эдгээрээс замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах юм. 

Энэхүү ажлыг өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 1-нээс эхлүүлж байна.


Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасантай ярилцлаа.

-Тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажил лхагва гаригт эхлэх талаар мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ нь тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем.

Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийг, нэгдсэн хяналт, зохицуулалтыг бий болгох, тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийг нэгтгэн Зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн сан үүсгэх юм.

Энэ хүрээнд RFID технологийг нэвтрүүлж, улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний эрчмийг хянах, хөдөлгөөнд оролцож байгаа мэдээллийг бодит цагийн горимоор цуглуулна. Ингэснээр замын хөдөлгөөний төлөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах нэгдсэн мэдээллийг цуглуулж, холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдийг мэдээллээр хангах боломжийг бүрдүүлнэ.

RFID технологийг нэвтрүүлж нэгдсэн мэдээллийн сан үүсгэх гол зорилго нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцох үйл ажиллагааг бүрэн цахимжуулж замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх, иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг цахимжуулах боломжийг бүрдүүлэх юм.

Энэхүү төслийн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох нэгдсэн санг үүсгэх, тулгамдсан асуудал, нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авах. төлөвлөлт хийх, иргэдийг зам, тээвэртэй холбоотой мэдээллээр хангах боломжтой дэд бүтцийг бий болгоно.

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ буюу RFID tag суурилуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөгөө гаргаж энэ гуравдугаар сард багтаан суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Улсын хэмжээнд нийт тээврийн хэрэгсэлд суурилуулахад туршилт, тохируулга болон мэдээллийн сангуудыг нэгтгэх, худалдан авах ажиллагаатай холбоотой зарим асуудлыг үе шаттайгаар төлөвлөх зайлшгүй шаардлага үүсэж байна.

Иймээс гуравдугаар сард нийтийн тээврийн үйлчилгээ болон төрийн байгууллагын үйлчилгээнд явж байгаа тээврийн хэрэгслүүдэд суурилуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлсөн. Иргэдийн хувийн тээврийн хэрэгслүүдэд суурилуулах ажлыг эхлүүлэхээс 14 хоногийн өмнө байршил болон бүртгүүлэхтэй холбоотой нарийвчилсан мэдээллийг иргэдэд нэгдсэн журмаар мэдээлэл өгнө.

-Тээврийн хэрэгслийн RFID чипийг хаана суурилуулах вэ, хөдөө орон нутаг сумд, дүүргүүдэд хаанаас чип олгох вэ?

-Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ буюу RFID tag суурилуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахдаа техникийн хяналтын үзлэгийн төвүүдээр эхний ээлжид зохион байгуулна. Дараа нь үе шаттайгаар томоохон худалдааны төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний газруудад тусгайлсан цэгүүдийг байгуулахаар ажиллаж байна.

-Чип дотроо мөнгө байршуулах боломжтой болов уу. Иргэд чипэнд зориулан шинэ данс нээлгэх үү, эсвэл өөрсдийн данстайгаа холбуулж болох уу?

-Энэхүү RFID tag зөвхөн өгөгдөл дамжуулах технологи учир банкны карт, нийтийн тээврийн цахим карт шиг мөнгө байршуулах боломжгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь RFID уншигч байршуулах хэсэгт орж ирэхэд л таньж мэдээллийн санд өгөгдөл дамжуулах л технологи юм.

-Цуглуулсан мэдээллийн дагуу торгууль, хот хоорондын постонд мөнгө төлдөг мэдээлэл нь гарч ирнэ гэсэн үг үү?

-Иргэд өөрсдийн хүсэлтийн дагуу төлбөрийн нэгдсэн системийн хүрээнд авто замын хураамж болон тээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой төлбөрийг RFID tag-ны тусламжтайгаар төлөх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Төлбөрийн нэгдсэн системийг боловсруулах ажлыг Сангийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-RFID системийг нэвтрүүлснээр гарах үр дүн нь юу вэ?

-Зам, тээврийн хөгжлийн яам 2023 онд иргэдэд үйлчилгээг хурдан шуурхай, хялбар байдлаар хүргэхийн тулд бүх үйл ажиллагаагаа цахимжуулах жил болгон зарласан. Энэхүү технологийн хүрээнд тээврийн хэрэгслийн үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх бөгөөд үүгээр дамжуулан тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулах боломжийг бүрдүүлнэ.

Түүнчлэн цаашид авто замын хөдөлгөөнийг хянах, мэдээллийг шуурхай авах, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх, торгууль, татвар, даатгалын хяналтыг сайжруулах боломжийг бүрдүүлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 7 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top