x

Нийтийн эзэмшлийн долоон байршилд 18 цэцэгт байгууламж хийнэ

Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлэх чиглэлд төр хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулах, цаашид үр ашигтай хамтран ажиллах талаар санал солилцохоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас уулзалт зохион байгууллаа.

Уг уулзалтад ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагууд, компаниудаас гадна нийслэлийн есөн дүүргийн тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсүүд оролцсон юм.

2023 онд ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн талаар нийслэлийн зүгээс авах арга хэмжээ, хийх ажлуудыг энэ үеэр танилцууллаа.

Тухайлбал:

  • Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 23 багцын 51 байршилд 235,000 цэцгийн мандал байгуулна.

  • Нийтийн эзэмшлийн долоон байршилд 18 цэцэгт байгууламж хийж, нэг болон олон наст 316,000 цэцэг тарина.

  • Худалдаа үйлчилгээний байгууллага, есөн дүүргийн СӨХ, аж ахуйн нэгж байгууллагуудын орчны тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг сайжруулах хүрээнд гоёл чимэглэлийн мод сөөг, зүлэг тарьж, цэцгийн мандал байгуулах ажлыг зохион байгуулна. Улмаар зүлэгт талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна.

  • Цэцгийн аж ахуйг хөгжүүлэх, загвар шийдлийг нь олон улсын жишигт хүргэх, цэцгийн төрөл, зүйл тоо хэмжээг иргэдэд сурталчлах, үзэсгэлэн, сургалт, зөвлөгөө өгч, энэ чиглэлд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Улаанбаатар хотын хувьд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх нэн шаардлагатай. Манайд энэ үзүүлэлт дэлхийн жишигт хүрсэн хотуудынхаас 2-3 дахин бага, үүнийг дагаад тоосжилт, орчны бохирдол, дуу чимээ ихтэй. Тиймээс бид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд тэдний оролцоог хангах, санал солилцох, худалдан авалтыг ил тод, нээлттэй, шуурхай байлгах үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна.

Энэ жил Зүүн Азийн залуучуудын наадам Улаанбаатарт болно, энэ утгаараа хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. Тухайлбал, 3D ногоон байгууламж буюу цэцэг, бут, сөөгөөр дүрс үүсгэсэн цэцгийн мандлыг 10 гаруй байршилд хийхээр төлөвлөсөн. Нөгөө талаас зөвхөн хотын төвөөр зогсохгүй алслагдсан бүс, гэр хороололд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр тодорхой ажлуудыг хийнэ. Тухайлбал, хашаандаа мод бут тарьсан өрхийг урамшуулах журам хэрэгжинэ.

УБЗАА дэргэдээ Мод үржүүлэг, туршилт, судалгааны төвтэй. Энэ төвийг түшиглэн судалгаа, туршилт хийх, мөн Ах дүү хотуудын ургамал судлалын хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, Улаанбаатарын нөхцөлд сайн ургах сортыг гарган авах, тарихаар төлөвлөөд байна" хэмээлээ.

“Талын хүч” ХХК-ийн захирал Л.Моломжамц "Манай компани 2008 оноос хойш хот тохижилтын салбарт ногоон, байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийж байна. Өнөөдрийн уулзалтаар 2023 онд энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлаа нийслэлээс танилцуулан, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд саналаа илэрхийлж ярилцлаа. Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт гэдэг хотын хувьд, тэр тусмаа оршин суугчдын эрүүл мэндэд маш чухал үүрэгтэй. Улаанбаатар ногоон байгууламжаа нэмэгдүүлээд, зөв арчлаад явбал гудамж, талбайн тоосжилт, шороо эрс багасна" гэсэн юм.

УБЗАА цаашид Мод үржүүлэг, туршилт, судалгааны төвийн үйл ажиллагааг түшиглэн нийтийн эзэмшлийн цэцэрлэгт байгууламжийн цэцгийн нөөц, суулгацыг 100 хувь хангах бодлого баримтлан ажиллаж буй. Мөн  цэцгийн төрөл, зүйл, сортыг нэмэгдүүлэхээр мэргэжлийн байгууллагууд, Олон улсын ботаникийн цэцэрлэгийн холбоо, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Эхлээд2021 онд 1- р хороололд дулааны шугам сольж байна гэж сүйтгэсэн зүйлээ сэргээ хийг шаардаж байна
    2023 оны 03 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 7 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top