x

Трейдэр ​​​​​​​Б.Эрхэмбаяр: Бид уг нь тэгтлээ муудалцаж салаагүй л юмсан

"IHC" койныг зах зээлд гаргасан Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ.

Энэ талаар трейдэр Б.Эрхэмбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Тэрээр "Сайн байцгаана уу?

‘Их бит’ компанийн хувьцаа эзэмшигч, IHC токены founder, ‘Swing traders discord’-н үүсгэн байгуулагч Эрхэмээ байна. Дөнгөж сая намайг 30 хоног хорих шийдвэр гарлаа. Миний хувьд эмзэглээд, шоконд ороод сандарсан зүйл огт алга гэхдээ юун сайхан байхав дээ. Харин IHC-ийнхаа ажилд туйлын санаа зовж байгаа учир IHC Community-д болон бусдад захиж хэлэх зүйлс байна.

Одоо болж буй үйл явдал дээр IHC community-аас уучлалт гуйж байна. Уучлалт гуйж байгаа нь буруутай учраас биш шүү. Та бүхнийхээ сэтгэл санаа ямар байгааг маш сайн ойлгож байгаа учраас л. Гэхдээ бид энэ хүрээд бууж өгөх учиргүй шүү. Та бүхэн итгэлээ битгий алдаарай.

Хоригдож байгаа шалтгаан гэм буруутай гэсэн шүүхийн эцсийн шийдвэр биш, хорьж байгаад шалгалтаа явуулах гэж байгаа. Зарим хүмүүс гэм буруутай нь тогтоогдоод хорьж байна гэж ойлгосон байна лээ. Та бүхэн минь үүнийг маш сайн ялгаж ойлгоорой.

Би мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэнээр нь ярьж, хэлж байгаа. Миний мэдүүлэг цагдаа нарын баримттай яг таг таарч байгааг хууль хяналтын байгууллагынхан харж байгаа байх. Би ажлаа хийж байгаа хүмүүсийн ажилд саад учруулахыг огт хүсэхгүй байна. Харин ч IHC-д хэрэгтэй байсан шалгалт гэж хүлээн авч тайван байгаа. Гэм буруугүй маань тогтоогдсоны дараа гомдол гаргаж, гүтгэсэн гэж шүүх цагдаагаар явахгүй. Зүгээр чимээгүй ажлаа хийгээд явах болно. Мөн багийнхаа гишүүдэд ч маш сайн анхааруулж, хяналт тавих болно. Үнэндээ энэ хэрүүл маргаанаас залхаад жил гаруй хугацаа өнгөрч.

IHC бол DEFI буюу төвлөрсөн бус санхүүгийн систем юм. Та бүхэн DEFI-ийн талаар сайн судлаарай. IHC яг ямар асуудал шийдэх зорилготой вэ? гэж IHC-д хөрөнгө оруулсан хүмүүс дунд асуухад хариулах хүн цөөхөн байдаг нь тун харамсалтай.

Ямар ч арилжаанд (stock, crypto, cfd) байдгаа бариад, бүхнээ зориулаад хийх нь маш эрсдэлтэй. Тэр тусмаа хөшүүрэгтэй арилжаа бол маш аюултай. Би үүнийг сүүлийн 15 жил хэлж, гуйж, ойлгуулах гэж зүтгэж байгаа. Үүний баталгаа нь Swing traders youtube суваг дээр энэ зах зээлийг ойлгуулах гэж хийсэн олон зуун цагийн бичлэгүүд юм шүү. Одоогоор 26 мянган subscription-тай байна.

IHС-ийн арилжаанд олон мянган хүмүүс эергээр, бодитоор амьдарлаа өөрчилсөн. IHC-ийгаар арилжаа хийгээд ашгаараа ийм бизнес эхлүүлсэн баярлалаа гээд ‘Их Бит’ компанийн оффис руу бэлэг хүртэл илгээж байсан. Чатаар болон өөрийн биеэр маш олон хүн ирж талархлаа илэрхийлж байлаа.

Мөн олон мянган хүн алдагдалд ороод явж байгаа нь үнэн. Хөрөнгийн зах зээл ийм л байдаг. Өсөлт, бууралт ээлжлэх нь энэ зах зээлийн жам. IHC-н ханш өсөөд 10 төгрөг хүрээд буусан ч хүмүүс гомдоллосоор л байх болно. Монголчууд бид крипто зах зээлийг бүрэн ойлгоход дахиад хэдэн жил хэрэгтэй байхдаа туулах ёстой замаараал явж байна Крипто бол хувьцаа биш. Монголчуудад крипто салбарын мэдээ, мэдээллийг бэлтгэн түгээж, мэдлэг боловсролд нь үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Cryptoverse болон Crypto puujin-н залуустаа чинь сэтгэлээсээ баярлаж явдаг шүү. Дао засаглал болон Defi систем бол яах аргагүй ирээдүй гэдэгт итгэдэг. Одоохондоо IHC Дао засаглалруу бүрэн шилжих арай болоогүй байна. IHC-д яах аргагүй арчилгаа, цаг хугацаа хэрэгтэй. Ромыг нэг өдөрт бариагүй гэдэг. Миний хувьд IHC-г ‘Их Бит’ компаниас хамааралгүйгээр үнэ ханш дээш доош хөдөлдөг, бүрэн утгаараа төвлөрсөн бус засаглал, санхүүгийн систем болтол нь явах болно. Би маш тууштай хүн. Тууштай байх нь ямар давуу талтайг ч маш сайн мэддэг. Сайхан цаг ирэхийг хүлээж байна.

Гэр бүлийнхэн болон найз нөхдөдөө,

Та бүхнийхээ санааг бас их зовоож байна даа. Уучлаарай. Надад санаа зоволтгүй шүү. 30 хоног гайгүй хурдан өнгөрөх байх бас эрүүл саруул биетэй юм чинь юунд нь санаа зовох вэ. Та бүхэнтэйгээ уулзах болон хэргийн талаар ярих ямар ч боломжгүй байгаа шүү. Анхаарал санаа тавьж, байнгын холбогдох гэж хичээж байгаа та нартаа маш их баярлалаа.

Swing traders Discord,

Миний хайртай нэгдэл мөн миний маш том мөрөөдлийн хамгийн чухал хэсэг нь та бүхэн юм шүү. Хэхэ нэг л сүүлчийн үг шиг болоод явчихлаа. Тийм биш шүү. Би та бүхэнтэй вебинар, хичээлүүд дээрээ байнга л ярьж хуваалцдаг бодол, тэмүүллээ дахин сануулж бичье.

‘Бид Монгол орноо яагаад зөвхөн уул уурхай, мал аж ахуйн орон гэж харах ёстой вэ? Залуус бид яагаад зөвхөн төр засгаа улсаа хөгжүүлээч гэж шаардах ёстой гэж?’

Миний тэмцэл бол талбай дээр лоозон бариад зогсох биш юм. Миний тэмцэл бол улс орныхоо төлөө өөрийн чаддаг зүйлээ сайн хийж, бусдад түүнийгээ ашиг хонжоо харалгүйгээр зааж сургах юм үүнийг би 10 жил зарчим сууриа бат бариад хэрэгжүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. Үүний төлөө хийж буй үйлс минь IHC community, Их Бит компани болон Swing traders Discord групп дээрх үйл ажиллагаанууд юм. Swing traders discord групп бол 38 мянган арилжаа сонирхогч залуусын нэгдэл бөгөөд үүн дотор чадварлаг трейдэрүүд ч цөөнгүй байдаг. Swing traders discord групп дээр Монгол койнуудын тухай ярих, бичих хориотой. Шалтгаан нь энэ нэгдлийн зорилго бол анхнаасаа гадны хөрөнгийн зах зээлээс Монголруугаа хатуу валют татах, бид гадаад зах зээл дээр өрсөлдөгч биш гэсэн зорилго, уриатай. Трэйдэрүүд бид 1 секундын дотор улс, тив алгасаж хэлцэл хийж, Америк, Хятадын шилдэг хувьцаануудыг авч, зарж, 1 секунд хүрэхгүй хугацаанд тонн тонноор нь газрын тос, алтыг арилждаг. 38 мянган хүнээс 1000 сайн трейдэр бий болвол улс эх оронд минь ямар их эерэг өөрчлөлт гарах болоо...

Гадаад хүмүүс Монгол гэхээр морь, малаар биш санхүүгийн аварга сангууд, чадварлаг трейдэрүүдээр нь таньдаг, хүндэлдэг болвол ямар гоё вэ. Интернет бол Монгол орны далайн гарц л гэсэн үг юм шүү’. Энэ бүхнийг бид улсаасаа дэмжээд өгөөч туслаач гэж гуйхгүйгээр хийгээд явж байгаа. Монголын арилжаа хийдэг залууст энэ зах зээлийн тухай зөв ойлголт өгч зөв чиглүүлэхгүй бол эсрэгээрээ хэр их хатуу валют урсан гарах нь тодорхойгүй юм.

Би энэ бүхнийг огт холын мөрөөдөл гэж хардаггүй та бүхэнд миний цаашдийн төлөвлөгөө хийж буй зүйлсийг харж мэдэж байгаа. 1000 хүний амжилт 100 хүнээс эхлэлтэй 100 трейдэр цуг нэг танхимд суугаад арилжаа хийх өдөр тун удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Swing traders discord-н хамт олон минь намайг эзгүй энэ хугацаанд сар бүрийн сайн үйлсээ битгий таслаарай мөн вебинар, хичээлүүдээ зогсолтгүй үргэлжлүүлээрэй.

Идэрээ найздаа,

Сайн уу? Идэрээ. Миний хөгшин хичээл ном нь сайн биз дээ? Бид богинохон ч гэсэн хэсэг хугацаанд хамтран ажилласан хүмүүс шүү дээ. Хүнд сорилтод орж байгаа найз нөхөд биднийхээ төлөө өөрийн байр сууриа илэрхийлж дуугарч болохгүй байгаа юм уу?

Бид энд кино шиг л юм болж байна. Хүүхдүүдийнхээ дэргэд гэртээ нэгжлэг хийлгэж, кинон дээрээс л хардаг байсан 461-т хоригдож үзлээ. Найз нь нэг өдрийн дотор улс даяар гэмт хэрэгтэн болоод авлаа. Бидний талаар мэдээлээгүй зурагт, бичигдээгүй сайт, page гэж алга. Гудамжаар явахад л илт мэдрэгдэж байна. Энэ хооронд чамайг нэгэн цагт хамт ажиллаж байсан бидний төлөө хэдэн үг дугарчих байх гээд их л хүлээлээ. Бид уг нь тэгтлээ муудалцаж салаагүй л юмсан. Цаанаа бас шалтгаантай байх гээд аль болох муугаар бодохгүйг хичээж байна.

Энд бидний харилцааны талаар бусдын мэдэх ёстой хэдэн зүйлсийг бичмээр санагдлаа. Олон нийт Идэр-Од энэ төслийг жилийн өмнө яагаад орхисон бэ гэсэн асуулттай үлдсэн. Үүний талаар өмнө нь дэлгэрэнгүй тайлбар өгч байгаагүй юм байна. Идэрээ энэ төслийг орхисон биш бид Идэрээг төслөөс хассан.

Идэрээ IHC төсөлд маркетинг хариуцан орж ирж байлаа. Өндөр боловсролтой, өөрийн амжилттай бизнесийн туршлагатай хүн учир Монгол гэлтгүй гадаад маркетинг дээр Идэрээ ахлаад явах нь хамгийн тохиромжтой гэж үзсэн. Гэвч ажил хэрэг анх ярилцаж байсан шигээ өрнөөгүй. Гадаад маркетинг гэлтгүй дотоодын маркетинг дээрээ ч бидний төсөөлсөн шиг хичээл зүтгэл гаргаж, community-аа мэдээллээр хангаж ажилласангүй.

Харин гол анхаарлаа өөрийнхөө кинон дээр төвлөрүүлж байв. Бид Улаанбаатарт ажлаа хийгээд байдаг, маркетингийн албаны дарга маань хөдөө зомбитой киноны зураг авалттай яваад байдаг. Бидэнд анхнаасаа кино хийнэ, хэсэг хугацаанд хөдөө байх нь гэж хэлэлгүйгээр гэнэт л би кинотой гээд хөдөө яваад өгсөн. Кино зураг авалтаа дуусаад хотод орж ирсэн ч киноныхоо маркетингд хамаг анхаарлаа хандуулж Их Бит дээрх хариуцсан ажлуудаа орхигдуулсан. Бид нэлээн чаргууцалдаж байж л хэдэн пост, твит өөрийнхөө сошиал хуудаснууд дээр байршуулна.

Ийм гүйцэтгэлтэй байсан тул бидэнд Их Бит компанийн гадаад маркетингийг хариуцан ажиллаж чадна гэсэн итгэл төрөөгүй. Их Бит компанийн ажил бол энүүхнээр аргалчих хэмжээний жижиг төсөл биш билээ. Маш олон хөрөнгө оруулагчдын бидэнд итгэсэн итгэл дээр боссон том төсөл. Энэ их итгэлийн хариуд өөрийн биеэр ажил дээрээ байж, сэтгэл зүрхээ гарган, оюун бодлоо шавхан олон улсад Монгол улсаа төлөөлөн мэдээлэл түгээх, хөрөнгө оруулагч олоход гол анхаарлаа хандуулах нь бидний үүрэг билээ. Гэтэл энэ том хариуцлагыг үүрч том зорилгын төлөө зүтгэж байгаа бид ажлын байран дээрээ ч ирэхгүй, ажилдаа сэтгэл гаргахгүй байгаа хүнтэй хэрхэн нэг баг болж ажиллах билээ.

Бид бүгд Идэрээг хөдөлмөрч, мундаг залуу гэж мэднэ. Гэтэл ажлын байран дээрх наад захын энэ зэргийн зүйлийг ойлгохгүй байна гэж байх уу? Надад нэг л асуулт байна. Ийм сэтгэлээр хандах байсан бол анхнаасаа ямар зорилгоор IHC төсөлд орж ирсэн юм бэ? Эр улсуудын замын хүзүү урт гэдэг хэзээ нэг өдөр энэ бүх асуудал шийддэгчил таарна тэр үед эргээд уулзах нүүртэй байх сайхан даа ууг нь. Жилийн өмнө гарсан төслөөс нь болоод эргэн зууралдаж байгаад уучлаарай гэхдээ чи биднийг ямар их хөдөлмөрлөж юу хүсэж тэмүүлж явсныг мэдэх хүн гэдэг утгаараа найзаасаа хүн чанар хүссэн юм шүү эмзгээр битгий хүлээж аваарай.

Эцэст нь IHC Team & IHC community энэ шалгуурийг даваад гарах болно.

Хүнтэдгэсэн Б.Эрхэмбаяр" хэмээн бичжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.68.93.135)
    Хөдөлмөрч мундаг залуу шүү.Эрхмээгийн өнгөрсөн амьдрал кино цаашаа.Олон жилийн турш өдөрт хэдхэн цаг унтаж хөдөлмөрлөсөн хүн дээ.Үнэнээрээ яваад байгаа хүн цаашид яахыг нь харж л сууя даа.
    2023 оны 03 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 7 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top