x

Хуульч Б.Баяраа: Хөгжлийн банкны 150 мянган хуудас хэрэгтэй 15 хоногт шүүгч танилцах боломжгүй

Хөгжлийн банкны хэргийн 84 яллагдагч, 257 оролцогч, 460 гаруй хавтаст хэргийг шүүх эсэх урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Шүүх хурлын процесс болон бусад асуудлаар хуульч, өмгөөлөгч Б.Баяраатай ярилцлаа.

-Маш олон холбогдогч, оролцогчтойгоор Хөгжлийн банкны шүүх хурал олны анхаарлыг нэлээд татаж байна. Шүүх хурлыг хаалттай явуулах шийдвэр гаргасанд шүүмжлэл өрнөөд байна шүү дээ. Үнэхээр хаалттай явуулах үндэслэл байсан уу?

-Хувь хүн, байгууллагын нууцад хамаарах асуудал хэлэлцэгдэх тул хаалттай явуулъя гэсэн хүсэлтийг өмгөөлөгч гаргаж, прокурор хүсэлтийг дэмжсэнийг үндэслэн шүүхээс хаалттай явуулах шийдвэр гаргасан. Хуульчид бүгдээрээ хаалттай явуулах үндэслэл дээр санал нэгдсэн гэсэн үг. Харин нууцад хамаарах нотлох баримтыг хаалттай хэлэлцээд бусад үйл явцыг нээлттэй явуулсан бол хардлага сэрдлэг гарахгүй байсан байх.

-Ядаж л тэр шүү дээ. Нөгөө талаар шүүх хурлын үйл явцын талаар нэлээд маргаантай зүйлүүд яригдаж байна. Оролцогчид шүүх хурлын явцад эрхээ эдэлж чадах эсэх гээд л?

-Зөвхөн хурал эхэлсэн нээлттэй үеийн талаар дурдахад шүүх хурлын процесс анхнаасаа мордохын хазгай болсон л доо. Олон оролцогчтой гэдэг шалтагаар өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг үндэслэлгүй хязгаарлаж, үг хэлэх боломжийг 10 минутаар хязгаарласан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд ингэж хугацааны хязгаарлалт хийх зохицуулалт хуульд байхгүй.

Мөн зориулалтын бус танхимд хурал хийж байгаагаас шалтгаалан өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчтэйгээ харьцах, зөвлөх боломж нөхцөл бололцоо хязгаарлагдмал байна. Театрын танхимд тусгаарлаад суулгасан учраас тэр бүр үйлчлүүлэгчтэйгээ уулзах гээд хүн босгоод бусдын хөл дээгүүр гишгээд нааш цаашаа яваад байх боломжгүй шүү дээ. Түүнчлэн шүүхэд яллах, цагаатгах талын чиг үүргийг эн тэнцүү хэрэгжүүлж, тэгш эрхтэй оролцох статус бүхий прокурор болон өмгөөлөгчийн нөхцөл байдал ялгавартай байгаа нь ноцтой. Тухайлбал, прокуроруудыг хамгийн урд талын эгнээнд ширээ засч, техник хэрэгсэл, тог цахилгаан ашиглах боломжоор хангачихсан. Гэтэл ихэнх өмгөөлөгчид харанхуй хүйтэн нөхцөлд үзэгчдийн суудал дээр өвлийн гадуур хувцастай, ширээгүй өвдөг дээрээ цаас, бал тавиад сууж байгаа тул өмгөөллийн ажлаа бүрэн хийх нөхцөл бүрдэхгүй байна. Хамгийн ноцтой нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг удаа дараа зөрчсөн. Тухайлбал, олон оролцогчтой онцлог хэрэг гэх шалтагаар зарим шийдвэрийг санал хураагаад олонхийн саналаар шийдье, хэргийн оролцогчдын олонхи ирсэн тул хойшлуулах хүсэлт ирүүлсэн цөөнхийн хүсэлтийг хүлээн авахгүй гэх мэтээр улс төрийн зарчмаар шийдвэр гаргаж болохгүй. Зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх хурал явагдах ёстой.

Шүүгч зөвлөлдөх тасалгаанд зөвлөхгүйгээр урьдчилан шийдвэр гаргаад улмаар энэ тухай өмгөөлөгчдийн шаардлагын хариуд “Заавал хөшигний араар орох юм уу” гэх мэтээр үл тоомсорлож, хавтаст хэргээ үзэхгүйгээр хүсэлтийг шийдвэрлэж байна. Шүүхийн дэг анхнаасаа алдагдсаныг та бүхэн нээлттэй үед нь харсан байх.

-Сонирхолтой юм. Шүүх хурлыг зохион байгуулах танхим олох гэж нэлээд юм болсон шүү дээ. Шүүх хурлыг урлагийн танхимд өрнүүлж байна. Үүнээс үүдэлтэй үр дагавар байна уу?

-Театр бол урлаг, уран сайхны арга хэмжээ зохион байгуулдаг газар болохоос шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг газар биш. Тиймээс хоёр дахь өдрөө ч шүүх хурлын албан ёсны уур амьсгал орохгүй байгаа. Үзэгчдийн суудлаас оролцож байгаагаас ч тэр үү урьдчилсан дэглэлттэй ший жүжиг үзэж байгаа мэт сэтгэгдэл эрхгүй төрж байна. Магадгүй шүүгч тайзан дээр ширээ засаад суухаар тэгж санагдаж байгаа байх. Нөгөөтэйгүүр урлагийн тоглолт үздэг танхим учраас хурлын үйл явцын үеэр оролцогчид алга ташчихсан сууж байх жишээтэй. Ямартаа ч цаашид шүүх хурлыг олон өдөр хоногоор урлаг уран сайхны танхимд хийж болохгүй гэсэн сургамжтай үйл явдал болж байх шиг байна. Ер нь манай улсын шүүхийн байгууллага танхим байр савны хүрэлцээ муу байгаагийн улмаас олон улсын хэмжээнд Монгол Улс шүүх эрх мэдлийг хэрхэн доогуур үздэг, хүний эрх, эрх чөлөөний үзүүлэлт ямар түвшинд байгааг илчилсэн шившигтэй нөхцөл байдал үүслээ гэж харагдаж байна. Үе, үеийн УИХ, Засгийн газар, яамд, тухайлбал Хууль зүйн яамаар жишээ авахад өөрийн харьяа агентлагуудад өндөр орднууд барьсанаас биш шүүхийн байр савыг анхаарч байгаагүйн гор өнөөдөр гарч байна шүү дээ. Бусад үед ч шүүх хурлын байр танхим хүрэлцээгүй, талбай багатай улмаас “Хулганы нүхэнд хуралдав” гэх хэлц үг хүртэл үүсчихсэн байдаг нь нууц биш. Гэсэн атлаа “Шүүхийг нүд цавчилгүй харж байна” гэх мэтээр шүүхэд хууль бусаар нөлөөлөх ажлаа төр засгийн зүгээс сайн хийж байна.

-Энэ хэрэг өөрөө олон оролцогчтой учраас ийм нөхцөлд хуралдахаас аргагүй гэж шүүх байгууллагын зүгээс тайлбарлаад байгаа. Буруутгах аргагүй юм?

Хөгжлийн банкны гэх хэргийг том тоо гүйцээж, сүр оруулах гэж зориуд олон оролцогчтой болгосон гэж би хувьдаа үзэж байгаа. Тухайлбал, эрүүгийн хэргийг зөвхөн субъект болон үйлдлийн хамаарлаар нэгтгэх, тусгаарлах үндэслэлтэй. Гэтэл 2011 оноос хойшхи үе, үеийн хоорондоо хамааралгүй, тэр бүү хэл улс төрийн өөр байр суурьтай Засгийн газраас байгуулагдсан Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага, ТУЗ, ажилтнуудыг шууд нэг хэрэгт нэгтгэж шалгасан. Хоорондоо цаг хугацаа, орон зай, үйлдлийн хувьд хамааралгүй үйлдлүүдийг тусгаарлан шалгасан бол хэрэг ингэж томрохгүй. Ядаж л Хөгжлийн банк Чингэлтэй дүүргээс Сүхбаатар дүүрэг рүү нүүсэн гэхээр хэргийн шүүхийн харьяалал өөр байна. Хөгжлийн банкинд хамаатуулан хэрэг хийсэн болон хэлмэгдсэнийг ялгаж салгахгүй бөөнөөр нь яллаад шүүхэд шилжүүлсэн гэж хуульчийн хувьд үзэж байгаа. Гэхдээ нотлох баримтын талаар одоогоор тухайлан ярьж болохгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хар цагаан, зөв буруу, үнэн худал нь ус тос шиг ялгарах биз. Ямартай ч бүгд буруутай, эсвэл буруугүй гэж урьдчилан хэлэх боломжгүй. Гэм бурууг зөвхөн шүүх шийдвэрлэх зарчимтай.

-Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн онцлогийг тайлбарлаж өгөхгүй юу?

-Урьдчилсан хэлэлцүүлгээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, эсвэл шүүхэд шилжүүлж гэм буруутай эсэхийг шийдвэрлэх үндсэн хурал зарлах шийдвэрийн аль нэгийг гаргадаг. Хэргийн үйл баримт болон хаалттай хурлын үйл явцыг олон нийтэд мэдээлэхгүй байх нууцын баталгаа өгсөн тул нарийн ярих боломжгүйг ойлгоорой. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж нотлох баримт цуглуулах үндэслэлтэй талаар өмгөөлөгчдийн зүгээс маш олон үндэслэл гаргаж байгаа. Энэ хэрэг одоогоор шүүхээр шийдвэрлэгдэхэд хэт түүхий, нойтон байна. Үнэхээр хуулиа баримталвал нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлтэй.

-Яагаад?

-Шүүгч 500 хавтаст хэрэг буюу багадаа 150.000-аас багагүй хуудас материалыг 15 хоногт уншиж танилцах, судлах ямар ч боломжгүй. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлгийг яаран зарлаад өнөөдөр хурлаа хийж байна. Хууль зүйн сайд шүүхийн үйл ажиллагаанд хутгалдсан талаараа ам алдсан нь ёсоор болж Хөгжлийн банкны урьдчилсан хэлэлцүүлгийг Сар шинийн өмнө хийчихлээ. Уг нь ийм хэргийг 30 хоногоор сунгах боломжтой. Энэ 15 хоногийн хугацаанд ажлын цагаар өмгөөлөгч, хэргийн оролцогч нар хавтаст хэрэгтэй танилцаж байсан . Нөгөө талаар шүүгч өөрөө бусад шүүх хуралд оролцож хэрэг шийдвэрлэж байсан гэдгийг тооцоолохоор хэргээ гүйцэд судалж үзэх бодит боломж бүрдэхгүй юм. Шүүх хурал эхлэхэд хурал хойшлуулах хүсэлтийг урьдчилан шийдэж, оролцогч нарт танилцуулж санал авахгүй яаран алхаа тогшиж байгаа зэргээс үзэхэд энэ хэргийг гэм буруугийн шүүх хурал руу шилжүүлэх шинжтэй байна.

-Гол нь энэ бол нэлээд том хэрэг. Олон нийтийн зүгээс гэм буруутай хүмүүст тохирсон ял шийтгэлийг нь цаг хугацаа алдахгүйгээр оноох ёстой гэж шаардаж байна шүү дээ?

-Шүүхээс гэм буруутай нь тогтоогдох хүртэл хэнийг ч урьдчилан гэм буруутайд тооцдоггүй. Хууль засагладаг, ардчилсан, эрх зүйт төртэй улсад бол шүүхийн шийдвэр гарах хүртэл хэн нэгнийг урьдчилан буруутгах эрхгүй. Учир нь шүүхээр цагаатгагдах боломжтой шүү дээ. Харин манай улсад бүх зүйл урвуу хамаарлаар явж байна.

Хөгжлийн банкны гэх хэрэг гурван шат дараалсан шүүлтүүрээр шийдэгдэх шинжтэй. Эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн өмнө яллах ажиллагаа хийж, дараа нь парламент дээр улс төрчид шүүж хэлэлцээд эцэст нь албан ёсны шүүхээр энэ бүхнийг ёсчилж баталгаажуулах ажиллагаа хийгдэж байх шиг байна. Урьдчилаад албан бусаар яллах нь шүүхэд нөлөөлж байгаа нэг хэлбэр юм. Мэдээж албан тушаалтны буюу цагаан захтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх нь иргэд олон нийтийн өөрөөр хэлбэл та бидний хууль ёсны эрх ашиг гэдэгтэй маргахгүй. Гэхдээ зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хараат бус мэргэжлийн шүүхээр гэм бурууг эцэслэн шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн хэнд ч болов ял завшуулахгүй, ял шийтгэл гарцаагүй байх зарчмын дагуу зохих хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх н ь зүйтэй. Нөгөөтэйгүүр гэмтэйг шийтгэхийн зэрэгцээ гэм буруугүй хэнийг ч болов хилсээр ял оноохгүй байх торгон ирэн дээгүүр хүний амьдрал хувь заяаг шийдвэрлэдгээрээ шүүн таслах ажил нь нарийн мэргэжлийн ажилд тооцогддог. Хавтаст хэрэгт ямар баримт байгааг үзээгүй, мэдээлэл багатай хэсэг болох олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улстөрчдийн сэтгэлийн хөөрлөөр хэн нэгний гэм бурууг дэнсэлж хувь заяаг шийдвэрлэдэггүй юм. Хуульчийн хувьд шүүхээс хуулийн үндэслэлтэй шударга шийдвэр гараасай гэсэн хүлээлттэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • SHINE OYUN (172.70.90.67)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
    2023 оны 02 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 19 цаг 35 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно Уржигдар 19 цаг 29 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай Уржигдар 18 цаг 50 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна Уржигдар 18 цаг 41 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ Уржигдар 16 цаг 29 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ Уржигдар 16 цаг 28 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа Уржигдар 16 цаг 27 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив Уржигдар 16 цаг 26 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа Уржигдар 16 цаг 24 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна Уржигдар 16 цаг 23 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 22 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Уржигдар 16 цаг 20 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна Уржигдар 16 цаг 19 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа Уржигдар 16 цаг 18 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов Уржигдар 16 цаг 16 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна Уржигдар 16 цаг 15 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив Уржигдар 16 цаг 13 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа Уржигдар 16 цаг 12 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина Уржигдар 16 цаг 11 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ Уржигдар 16 цаг 09 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top