x

Тяньжин хоттой боловсрол, худалдаа, бизнесийн салбарт хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Тяньжин хотын дарга Жан Гун, мөн тус хотын намын хорооны дарга Чэн Минь-Ар нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хоёр хот Ах дүү хотын харилцааны хүрээнд соёл, боловсрол болон эдийн засгийн салбарт хамтран ажилласаар ирсэн бөгөөд цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлж, туршлага солилцох, сайн жишгийг нутагшуулах боломж бүрдүүлэхээ энэ үеэр хэлэлцсэн юм.

“Тээвэр логистикийн төв” төслийн ажлыг урагшлуулна

Түүнчлэн дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутгийн 500 гаруй боомттой холбогддог Тяньжин хотын боомтыг түшиглэн хамтран ажиллах боломжуудын талаар эл уулзалтын үеэр хэлэлцлээ.

Тяньжин хотын боомтоор Монгол Улс руу жилдээ 90 мянган чингэлэг ачаа бараа тээвэрлэдэг. Тиймээс уг боомтыг түшиглэн Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн сүлжээг бий болгох, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах нь чухал гэдгийг талууд онцолсон юм. 2009 онд БНХАУ-ын Тяньжин хотын Ардын засгийн газар болон Монгол Улсын Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яам хооронд Санамж бичиг байгуулж, Тяньжин хотын Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт 50 жилийн хугацаатай “Тээвэр-логистикийн төв” байгуулахаар шийдвэрлэж байжээ. Сүүлийн 16 жилийн турш тодорхой шийдэлд хүрээгүй энэ төслийг урагшлуулах, хамтран ажиллах боломжуудын талаар мөн хоёр тал хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Тээвэр логистикийн төв” төслийн хүрээнд боомт бүсийн 10 га газрыг 50 жилийн хугацаатай үнэ төлбөргүй түрээсэлж, Монгол Улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг хадгалах, задгай талбайн үйлчилгээ үзүүлэх, чөлөөт бүсийн орчинд бараа бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүнийг стандарт агуулахад хадгалах, талбай түрээслэх, тээвэр зууч, логистикийн үйлчилгээг үзүүлэх боломжтой. Тэгэхээр төслийг яаралтай урагшлуулах, 10 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээн байгуулалт хийх тал дээр дэмжихээ Тяньжин хотын удирдлага илэрхийллээ" хэмээв.

Ухаалаг, эко хотын шийдлүүдийг Улаанбаатарт нутагшуулна

БНХАУ-ын Тяньжин хот смарт буюу ухаалаг технологид суурилсан дүүргийг хөгжүүлж буй. Энэхүү дүүргийн 31 хорооллын 400,000 өрхийн өдөр тутмын амьдралд тулгардаг асуудлуудыг үүлэн технологид суурилсан удирдлагын системээр хянан шийдвэрлэж байна. 

Түүнээс гадна жолоочгүй нийтийн тээврийн үйлчилгээ, ухаалаг гэрлэн дохиог нэвтрүүлснээр авто замын ачааллыг 20 хувиар, түгжрэлийн хугацааг 20-30 минутаар бууруулж чаджээ. Тухайлбал, ухаалаг гэрлэн дохио нь тухайн замын ачааллаас хамаарч улаан, ногоон, шар гэрлүүдийг хэдэн минут, хэдэн секундийн хугацаатай асаах зохицуулалтыг дэвшилтэт технологийн тусламжтайгаар хийдэг.

Хятад-Сингапурын хамтарсан Тяньжин Эко хот, ухаалаг хотын хөгжлийн газрын Ухаалаг удирдлагын тасгийн дарга Мү Шяолин "Оршин суугчдын амьдралд тулгардаг асуудлуудыг ухаалаг технологийн тусламжтайгаар шийдсэнээр олон хүний цаг зав хэмнэж байна. Нөгөө талаас бид технологийн эдгээр шийдлийг ашиглахдаа мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд чухалчилдаг. Энэ чиглэлээр дотооддоо тэргүүлэх мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдыг урьж, халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулсан" гэлээ. 

Түүнчлэн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх ухаалаг системийг нэвтрүүлжээ. Энэ хүрээнд хог хаягдлыг өндөр даралтын хүчээр нэгдсэн цэг рүү тусгай системээр тээвэрлэн хүргэж, ангилан ялгаж боловсруулахад бэлэн болгож байна.

Хятад-Сингапурын хамтарсан Тяньжин Эко хотын гүйцэтгэх газрын дэд дарга Жан Жин "Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх энэ системийг 2015 оноос ашиглаж эхэлсэн, бүрэн автомат, хүний оролцоо бага тул зав цаг, зардал хэмнэсэн шийдэл. Өмнө нь хог хаягдлыг цуглуулах, ачиж тээвэрлэх, ялгах шатанд хүмүүс машин техниктэйгээр ажиллаж байсан бол одоо үүнийг технологийн шийдлээр гүйцэтгэж байна" хэмээлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Тяньжин хот эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй байх шийдлүүдийг нэвтрүүлсэн байна. Тухайлбал, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх системтэй бид танилцлаа.

Улаанбаатар хотод ч турших, энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх боломжийн талаар судалж байна. Ер нь хотоо тэлэх, төлөвлөх мөн  дагуул хотыг хөгжүүлэхдээ дэд бүтцээ нэн тэргүүнд шийдэх ёстойг эндээс харж байна" гэсэн юм.

Хот, нийтийн аж ахуй, шуурхай удирдлага болон хот төлөвлөлтөд нэвтрүүлж буй ухаалаг, дэвшилтэт шийдлүүдийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх, сайн жишиг, туршлагуудыг нутагшуулахад Тяньжин хоттой хамтран ажиллахаар тохиролцсоныг Хотын дарга Д.Сумъяабазар онцолсон юм. Тухайлбал, Хятад-Сингапурын хамтран хэрэгжүүлж буй ухаалаг хот, эко хот концепцын ухаалаг шийдлүүдийг шинэ суурьшлын Буянт-Ухаа бүсэд нэвтрүүлэхээр тохиролцлоо.

Боловсрол, худалдааны салбарт хамтын ажиллагаагаа тэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Тяньжин хотын дарга Жан Гун, мөн тус хотын намын хорооны дарга Чэн Минь-Ар нартай хийсэн уулзалтын үеэр боловсролын салбарын хамтын ажиллагаагаа, шаардлагатай чиглэлд боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтнүүдийг хүний нөөцийн сургалтад хамруулах боломж бүрдүүлэхээр тохиролцлоо.

Мөн "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-тай хамтран худалдаа, бизнесийн харилцааг тэлэх саналуудыг тавьж, тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 8 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top