x

Бусдад зодуулж амиа алдсан охины ангийн багш Баасансүрэн: Талийгаач сэргэлэн цовоо хүүхэд байсан

Ховд аймагт нэгдүгээр сарын 28-ны өдөр 15 настай охин нас барсан хэрэг гарсан. Энэ талаар сурвалжиллаа. Эхлээд бид Ховд аймаг дахь цагдаагийн хэлтсийн хэвлэл мэдээллийн ажилтан ахмад Батсайхантай холбогдсон юм. Тэрбээр “Бид ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулна уу” гэв. Ингээд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяраас тодруулахад “Нэгдүгээр сарын 29-ний өдөр Ховд аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс толгойдоо оёдол тавиулсан шархтай 15 настай эмэгтэй хүүхэд нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тус хэрэгтэй холбоотой хэрэг бүртгэлт нээгдсэн. Ховд.мн сайтаар олон эх сурвалжтай мэдээллүүд явж байна. Түүн дотор талийгаач охины үеэл найзаас цагдаа нар мэдүүлэг авахдаа ёс бус үг хэрэглэх, согтуу байсан гэх зэрэг мэдээлэл байсан. ЦЕГ-аас ажлын хэсэг гаргаад тус мэдээлэл үнэн үү, цагдаагийн албан хаагчтай холбоотой ямар нэгэн асуудал гарсан уу гэдгийг олж тогтооно. Үнэхээр тухайн цагдаагийн ажилтан хариуцлага алдсан бол дараагийн шатны арга хэмжээг авна. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Ховд аймгийн ерөнхий боловсролын Хоёрдугаар сургууль руу мэдээлэл авахаар холбогдоход “Тухайн үед сурагчид амарч байсан. Тэр хэргийг харсан гэрч манай сургууль хавиар байсан эсэхийг мэдэхгүй. Амиа алдсан хүүхэд манай сургуульд сурдаггүй Зургадугаар сургуулийн сурагч байх. Тэр хэрэг манай сургуулийн орчимд үйлдэгдсэн гэсэн. Харин манай сургуулийн сурагч биш” гэлээ. Энэ мэдээллийн дагуу Зургадугаар сургууль руу холбогдоход “Манайд бага ангиа төгсөөд Хоёрдугаар сургууль руу шилжсэн хүүхэд байна лээ. Мэдэхгүй байна” гэсэн юм. Ингээд Ховд аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн чанарын албаны дарга Оюунцэцэгтэй холбогдоход “Хууль, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа хэрэгт ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Харин Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Баясгалмаа “Ховд.мн сайтад мэдээлэл өгсөн. Түүнээс дэлгэрэнгүйгээр өгөх боломжгүй” гэлээ. Ингээд охины сурч байсан Насан туршийн боловсролын төвийн захирал Бат-Эрдэнэтэй холбогдов. Тэрбээр “Тухайн хүүхэд манай сургуульд шилжиж ирээд удаагүй байсан. Хэргийн талаар надад нарийн мэдээлэл байхгүй. Цагдаагийн байгууллагаас шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөхгүй байхыг сануулсан. Тиймээс хүүхдийн зан төлвийн талаар ангийнх нь багшаас асуу” гэлээ. Ангийн багш Баасансүрэн ярихдаа “Талийгаач охин шилжиж ирээд удаагүй ч ангийнхандаа хурдан дассан. Сэргэлэн цовоо хүүхэд. Эрсдэлт бүлгийн хүүхдийн тоонд ордог учраас манай төвд сурч байсан. Амь насаа алдахаас өмнө ямар нэгэн байдлаар дээрэлхүүлсэн тухай хэлж байгаагүй. Хэргийн талаар мэдэхгүй учраас ярих боломжгүй байна. Яг үеийнхэндээ дээрэлхүүлсэн үү, яагаад ийм явдал болов гэдгийг цагдаагийн байгууллага тогтоох байх” гэсэн мэдээллийг өглөө.

Охины амьдардаг байсан хороонд Хүүхэд хамгааллын багт ажиллаж байсан иргэнтэй ярилцлаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүсэв.

-Та охинтой хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Хэр сайн мэдэх вэ?

-Талийгаач охины амьдардаг хороонд би хэдэн жилийн өмнө ажлын хэсгийн хамтарсан багт ажилладаг байсан юм. Тэр хүрээндээ хэдэн жилийн өмнөх мэдээллийг өгч чадна, сүүлийн үеийн мэдээллийг мэдэхгүй юм. Хүүхэд хамгааллын багт ажиллаж байхдаа хамгийн сүүлд жил гаруйн өмнө уулзаж байсан.

-Хүүхэд хамгааллын багт ажиллаж байхдаа байнга тэднийхээр очдог байсан уу. Ар гэр нь ямархуу айл вэ?

-Манай хорооны эрсдэлт бүлгийн айлуудын тоонд багтдаг байсан. Тиймээс аав, ээж хоёр нь охиныг сургуулиас нь гаргаад дүү нарыг нь харуулдаг байсан. Аав нь төрсөн аав нь биш хойд эцэг нь. Тухайн үед нэг дүү нь нялх. Аав нь ажил хийдэг учраас дүү нарыг нь харах хүнгүй гээд сургуульд нь явуулахгүй, зөндөө удчихсан байсан. Сургуулиас нь манай баг руу сургуульдаа явахгүй байна гэж нийгмийн ажилтан нь ярьдаг байсан. Сургууль, багаас төлөөлөл гаргаад бид гэр орноор нь очиж уулзаж, тухайн үедээ хүүхдийн байгууллагаар дамжуулан эрсдэлт бүлгийн хүүхэд гэдгийг мэдсэн. Би энэ багийнхаа ажлыг өгөөд жил гаруй болж байгаа болохоор сүүлд юу болсныг мэдэхгүй байна.

-Талийгаач охин айлын том хүүхэд байсан уу. Хэдэн дүүтэй юм бол?

-Тэр охин маань ээжийгээ дагаж ирсэн дагавар хүүхэд байсан. Миний мэдэхийн хоёр дүү байсан. Тухайн үед ээж нь төрөөд удаагүй нялх биетэй. Нөгөө дүү нь ой гарантай байсан санагдаж байна. Тэгээд сургуулиас нь гаргачихсан. Сүүлдээ тэр хүүхэд гэртээ байхаа болиод нагац эгчийндээ байдаг байсан. Тэр эгч нь бас тухайн үед жаахан архины хамааралтай хүн байсан. Эгчийнх нь сургийг сонсоход энэ жил нас барсан гэж дуулдсан.

-Таныг ажиллаж байх үед тухайн хүүхэдтэй холбоотой өөр мэдээлэл гарч байв уу?

-Коронагийн хөл хорионы үеэр Ховд аймгийн Хүүхэд хамгаалах байранд нэг хэсэг байлгасан. Тухайн үедээ охин гэртээ байх аргагүй, хамгаалах байранд байлгахаас өөр аргагүй болчихоод хамгаалах байранд оруулах гэтэл заавал коронагийн шинжилгээ өгөөд, эерэг гарч байж оруулна гээд аваагүй. Тэгээд бид нэг буудалд мөнгө төгрөгийг нь өөрсдөөсөө төлж байлгасан. Тэгж байтал шинжилгээ нь эерэг гараад хамгаалах байранд оруулж байсан.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 8 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top