x

Н.Батбаяр асуултад оновчтой хариулж, эрх баригчдыг хурцаар шүүмжилсэн тул гишүүд сонсголыг зогсоолоо

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Энэ удаагийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Өнөөдөр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр Хөгжлийн банкны сонсголд оролцож байна. Тэрээр сонгсголыг удирдаж буй Б.Энхбаяр, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нарын асуултад маш оновчтой хариулж, далимд нь эрх баригчдыг чадварлагаар шүүмжилж байсан тул сүүлдээ завсарлага авч, хүчээр сонсголыг зогсоолоо.

Түүнийг Хөгжлийн банкны санхүүжилтийг шийдэлцэж байсны хувьд сонсголд дуудсан юм.

Сонсголын дунд үед УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хөгжлийн банкны 2 их наяд 540.2 тэрбум төгрөгийн санхүүжтилтийн 88.9 хувь буюу 2 их наяд 260.4 тэрбум төгрөгийг УИХ, Засгийн газрын тогтоолыг үндэслэн 295 төсөл, арга хэмжээнд олгосон. Ихэнх мөнгөө валют олохгүй ажилд зарцуулчихсан байна” хэмээн асуув.

Сайд асан Н.Батбаяр ”Экспорт дэмжих чиглэлд зарцуулсан мөнгө бага юм шиг харагдаж байж болно. Хэрвээ манай Засгийн газар унаагүй бол Монгол Улс төмөр замтай болчих байсан юм. Гэтэл МАН хоёр удаа 60 гаруй гишүүнтэй гарч ирээд төмөр үам барьсангүй. Мухар зам барьсан, өргөн царигаар барьсан. Өнөөдөр “Нүүрсний хулгай” ярьж байна. Төмөр зам барьчихвал нүүрсний хулгай чинь автоматаар байхгүй болчихно” хэмээн хариулав.

Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд “Ажил хийснийг чинь хүлээн зөвшөөрч байгаа ч төсвөөс гадуур мөнгө эргэлдүүлсэн зэргээр макро түвшинд алдаа гаргачихжээ гэж хэлэх болов уу гэж харж байлаа” гэхэд Сайд асан Н.Батбаяр “Би макро түвшинд алдаа гаргаагүй. Гадаад худалдаа нэмэх үзүүлэлттэй болгож чадна гэдгээ бид мэдэж байсан. Одоо ч нэмэх. Гэтэл яагаад ам.долларын ханшаа алдаж байна вэ гэвэл Оюутолгой, Тавантолгойн экспортын орлого орж ирэхгүй байгаатай холбоотой. 2017 онд Оюутолгойн орлогыг Монголын банкуудаар дамжуулахаар болгоход сарын дараа тэр шийдвэрээ цуцалж байсан. Хэрвээ экспортынхоо орлогыг бүгдийг нь эх орондоо авдаг байсан бол ханшаа алдахгүй байсан юм. Тийм болохоор экспортын орлогоо бүгдийг нь олж авдаг нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй” хэмээн хариулав.

Түүнийг ийн үргэлжлүүлэн ярьж байтал Сайд Ж.Сүхбаатар “Таны бие зүгээр үү” хэмээн асуухад Н.Батбаяр “Зүгээр, зүгээр” гэж хариулсан ч “Б.Батбаяр эмчилгээтэй байдаг хүн. Одоо бусдаас нь асуугаад явчих” хэмээн хариултыг нь зогсоосон юм. Мөн түр хорооны гишүүнд түр зуур салхинд гарахыг Н.Батбаярт зөвлөсөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 8 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top